“38-тай аав”, “Чамайг хүлээе”, “Холын чи минь” зэрэг дуугаараа сонсогчдын танил болсон “Гурван бүдүүн” хамтлаг БНСУ-ыг зорих гэнэ. Тэд тэнд ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан энэ сарын 19, 20-нд “38-тай аав” тоглолтоо тавих юм.
Тэдний тасалбарын нь үнэ 20.000 вон гэнэ. Дашрамд дурдахад, ес, аравдугаар сард улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлаг, реппер Gee нар БНСУ дахь монголчууддаа очиж, тоглолт хийсэн билээ.