Америкийн “People” сэтгүүлийн редакцаас хамгийн дур булаам залууг шалгаруулжээ. Өдгөө 34 настай жүжигчин Райан Рейнольдс энэ алдрыг хүртсэн аж. Тэрбээр “Тийм. Үгүй. Магадгүй”, “Зүгээр л найзууд” зэрэг киноны гол дүрд тоглосон. Канадад төрж, өссөн жүжигчин маань 2008 онд жүжигчин Скарлетт Йохансонтой гэрлэсэн юм. “Хамгийн дур булаам залуу”-г “People” сэтгүүл 1985 оноос шалгаруулж байгаа бөгөөд өмнө нь Харрисон Форд, Мел Гибсон, Жонни Депп, Брэд Питт нар тодорч байжээ.