Эх орныхоо хөгжилд оюуны хөрөнгө оруулах хүсэлтэй залуусын үгийг төрийн өндөрлөгт хүргэх боломж олгосон уралдааныг Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл БСШУЯ-тай хамтран зохион байгуулж байна.
“Эх орныхоо хөгжилд миний оролцоо” нэртэй уг уралдаанд хиийн чанадад амьдарч байгаа хүн бүр оролцох боломжтой бөгөөд бүтээлч, шинэ санал санаа чилгаа эсээ хэлбэрээр бичиж уралдаанд оролцох юм. Хоёр насны ангиллаар болох уралдаанд ирүүлэх бүтээлд Arial 12 фонтоор, А4 хэмжээтэй цаасан дээр, 500-750 үгэнд багтаана гэсэн шаардлага тавьж буй.
Улс тунхагласны 86 жилийн ойд зориулсан уг уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 22 хүртэл хүлээн авах юм. Оролцогчдын бүтээлийг uranzaya@ cabinet.gov.mn, narankhuu@ cabinet.gov.mn, bilguun_g@cabinet. gov.mn цахим шуудангийн хаягаар энэ сарын 22-ныг дуустал хүлээн авч, www.cooperation. gov.mn цахим хуудаснаа байршуулах бөгөөд уралдааны дүнг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр мэдээлэх юм.
У.ЧИНГҮҮН