Их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээ, судалгааны 50 гаруй байгууллагад оролцож ажлын үр дүн, шинэ бүтээгдэхүүн, технологийг танилцуулдаг “Шинжлэх ухаан, технологи” үзэсгэлэн ирэх даваа гаригт нээлтээ хийх гэж байна. Монгол Улсад судалгаа хийж буй бүхий л эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож, гурван жилийн ажлын үр дүнгээ танилцуулах уг үзэсгэлэнгийн ач холбогдол өндөр.
Гурав хоног үргэлжлэх эрдэмтдийн тайлан үзэсгэлэн Хүүхдийн номын ордонд болох бөгөөд энэ удаа арваннэгдүгээр сарын дөрөв дэх ням гариг бүрт тэмдэглэдэг шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулж байгаа аж. Түүнчлэн энэ үеэр шинжлэх ухааны оны шилдэг бүтээлд шагнал гардуулах ажиллагаа, БСШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачийн “Грант” шагнал олгох ёслол болон хэлэл цүүлгүүд, шинжлэх ухааны байгууллагуудын дунд зохион байгуулах спортын уралдаан тэмцээн болно.
О.УНДАРМАА