СЭЗДС-ийн дэргэд одоогоос 25 жилийн өмнө байгуулагдаж байсан цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлагийнхан энэ сарын 27-нд “UB палас”-ын “Royal” танхимд тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолт нь тус хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ойд зориулагдаж байгаа бөгөөд ямар нэгэн хамтлаг дуучид оролцохгүй дан “dance show” байх юм байна. Одоогоор тоглолтод ШУТИС-ийн дэргэдэх “Хос уянга” цэнгээнт бүжгийн хамтлаг оролцохоор болоод байгаа аж. Тоглолтын тасалбар 9999 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.