Нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай, гэр бүлтэй, хангалуун амьдралтай эрчүүдийн хойноос бүсгүйчүүд гүйдэг нь хэвийн үзэгдэл. Цаад санаа нь гэр бүл заавал салгах гэсэндээ бус, зөвхөн нууц амраг нь болж тэтгүүлэх эрмэлзэл давамгайлдаг. Компани байгуулах, нөхрийнхөө албан тушаал ахих, сайхан амьдралын боломжийг бүрдүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж, гүйцэтгэсэн эхнэр олон бий.
Нөхөр нь үнэнч бус, өөр эмэгтэйтэй орооцолдсон асуудалд баян эхнэр төдийлөн эмзэглэдэггүй. Гол асуудал нь гэр бүлийн төсөв гэхээсээ илүү компанийн мөнгө урсаж эхэлж байгаад эхнэр нь сэтгэл түгшдэг. Нууц амраг удах тусам нөхрөөс нь их мөнгө салгаж, улмаар компани дампууруулахад ч нөлөөлөх нь бий. Цөхөрсөн эхнэр ихэвчлэн хэрүүл шуугиан дэгдээх боловч энэ нь үр дүнтэй арга биш. Харин ч нөхөр нь амгалан тайван байхын тулд нөгөө хүүхэн дээрээ очиж болзошгүй.
Иймд:
Нэг. Юуны өмнө нөхөр тань яагаад ингэх болсон шалтгааныг ойлгохыг хичээ. Тэрбээр юу хийж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байж болно.
Хоёр. Асуудлыг нөхөртэйгээ ярилцаад үз. Гэхдээ хэрүүл маргаангүй аль болох эвтэйхэн ярилцахыг эрхэмлээрэй. Довтлох бус туслалцаа үзүүлэхийг санал болго.
Гурав. Нөхрөө анхааралтай сонс. Үгийг нь бүү тасал. Та ярианаас нь өөрт хэрэгтэй олон үнэтэй мэдээлэл авах боломжтой.
Дөрөв. Танд хэцүү байгаа ч тайван байхыг хичээгээрэй. Ингэх нь үүссэн нөхцөл байдалд хяналтаа сулруулахгүй байхад ашигтай.
Тав.Хэрэв нөхөр чинь ажлаа дуусгалгүй цэнгэхээр явах гэж байгаа бол түүнийг орлох боломжгүйгээ сана.
Зургаа.Нууц амраг бол зөвхөн таашаал төдийгүй, илүү ачаа гэдгийг түүнд эвтэйхэн ойлгогдохоор мэдрүүл. Яагаад та заавал хүүхдээ өдөр бүр цэцэрлэгээс авч байх ёстой гэж.
Долоо. Нөхөртөө завтай байх цаг аль болох бага олго. Тэрбээр компанийн захирал төдийгүй орон гэртээ ч хүлээх үүрэг, хариуцлагатай хүн гэдгийг мартуулж болохгүй.
Эцэст нь дүгнэхэд чөлөө зав ихтэй, ар тал нь найдвартай, үүрэг хариуцлага сулхан эрчүүд нууц амрагийн мөрөөдөлд умбаж явдаг.
Эхнэрээ араар нь тавьдаг эрчүүдийн шалтгааныг сэтгэлзүйчид ийнхүү тодорхойлжээ.
Хэрэв эр нөхөр тань таныг эргүүлж байхдаа араар тавьж байсан бол гэрлээд ч энэ дутагдлаа засахгүй. Анхны гэрлэлтэд хууран мэхэлж байсан бол дараа мөн л давтагдана.
*Түүний эцэг хүүхэмсэг нэгэн байсан бол эцэг, эхээ заавал дуурайдаг. Энэ нь удамшилтай холбоотой.
*Эмэгтэй хүн ч гэсэн эцэг нь эхийг нь мэхэлдэг тааламжгүй уур амьсгалд өсөж хүмүүжсэн бол ирээдүйд мөн тийм авиртай эх хүнийг сонгодог.
*Гэрлэхээсээ өмнө хайртай хүн тань сексийн баялаг туршлагатай байсан бол гэрлэсний дараа томоожиж, зөвхөн таны төлөө бүхнээ зориулна гэж бодвол эндүүрэл.
Эрчүүд нарийн бичиг, эхнэрийн найз бүсгүйчүүдтэй ойр дотно харилцаатай байж болно. Ийм асуудал эмэгтэйчүүдэд ч гэсэн байдаг.
*Адал явдал хайх нь эрчүүдийн цусанд байдаг чанар. Өөр эмэгтэйтэй унтаад үзвэл ямар байх бол гэсэн саваагүй бодол эр хүний толгойд байнга эргэлддэг.
*Хууран мэхлээд баригдсан ч эрчүүд хэзээ ч гэмшдэггүй. Гаднаа бол өөр л дөө. Нэг эмэгтэйтэй унтаа л биз, юун сүртэй юм гэсэн далдхан бодол төрдөг.
*Та жирэмсэн эсвэл дөнгөж төрсөн бол хавьтлаас аль болох зайлсхий. Татгалзахгүй бол найз залуу чинь өөрийн хэрэгцээгээ хэрхэн хангах тухай бодлоо орхихгүй.
*Сэтгэл дундуур гутарсан үед cекcээc өөр тайвшруулах эм байдаггүйг амьдрал нотолсоор байгаа.