Бүсгүй хүний цүнхэнд амьдралынх нь утга учир болсон зүйлс багтдаг.
Та өөрийнхөө цүнхэнд заавал байх ёстой хэрэгсэл бүрэн байна уу гэдгийг шалгаарай.
Гоо сайхны бүтээгдэхүүн: Өглөө нүүр будалтаа хэр зэрэг чанартай будсанаас өдрийн ажлын эрч хүч тань хамаарна. Ажил дээрээ, хаана ч байсан бүсгүйчүүд энгэсэг түрхэж, уруулаа будаж амждаг.
Эмэгтэйчүүд төрөлх зангаараа тансаг, чамин сайхан зүйл рүү тэмүүлдэг. Бүсгүй таны цүнхэнд толь, уруулын будаг, энгэсэг, нүдний тень, хөмсөгний болоод уруул хүрээлэгч харандаа зайлшгүй байх ёстой.
Хумсны будаг: Гарынхаа гоо сайхныг хадгалахад хумсны будаг хамгаас чухал. Түүнгүйгээр гоо сайхан харагдаж чадна гэж үү. Гэхдээ халцархай хумсны будагтай гар бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Хэрвээ цүнхэндээ хумсны будагтай явбал эвгүй байдлаас өөрийгөө хялбархан аварна.
Сам: Сам бүх зууны туршид эмэгтэй хүний хамгийн хайртай эд зүйл нь байсаар ирсэн. Тиймдээ ч цүнхний нэг халаасыг эрх дархтай эзэлдэг.
Үсний лак: Ажил дээрээ иртэл шинэхэн танил тань таныг санамсаргүйгээр үдийн зоогонд урих тохиолдол гарч болно. Ийм үед үсчинд очилгүйгээр цаг хэмнэхэд үсний лак тус болно.
Алчуур, салфетка: Бүсгүйчүүд цүнхэндээ алчуур, сальфетка хийхээ мартдаггүй. Чийгшүүлсэн сальфетка цүнхэлж явахад хамгийн тохиромжтой. Хэрэглэхэд ч хялбар.
Үнэртэй ус: Үнэртэй үс эмэгтэй хүний хамгийн чухал хэрэгцээтэй зүйл. Тэд дуртай усаа заавал цүнхэлж явдаг. Бүсгүйчүүд үнэртэй усыг зөвхөн эрчүүдэд бэлэглэх бус өөртөө зориулж авдаг юм шүү.
Тэмдэглэлийн дэвтэр: Хэдийгээр компьютерийн технологи өндөр хөгжсөн ч гэлээ бодож, санаж байсан зүйл амьдралд мартагдах нь их. Тэмдэглэлийн дэвтэр дээр ирээдүйн төлөвлөгөө, утасны дугаар, худалдан авах эд барааны жагсаалтаас эхлээд хэрэгтэй зүйлээ тэмдэглэн үлдээж болно.
Гар утас: Гар утасгүйгээр амьдралын бүхий л агшинг төсөөлөхөд бэрх. Цүнхэнд гар утсанд зориулсан тусгай халаас хүртэл бий. Эмэгтэй хүний хувьд яг толь адил хэрэгцээтэй зүйл. Тиймээс утасгүйгээр ажил амжуулах боломжгүй гэдэгтэй Та санал нийлэх байх.
Хэтэвч: Та мөнгөө хаана хадгалдаг нь нэг их сонин биш. Гэхдээ бүсгүй хүнийг хэтэвчгүй цүнхээр төсөөлөх боломжгүй. Хэтэвчинд мөнгөнөөс гадна, нэрийн хуудас, төлбөрийн карт, ажлын үнэмлэх, бөгж, ээмэг хадгалахад эвтэйхэн байдаг.