“Vogue” сэтгүүлийн редакцаас сүүлийн арван жилийн турш хамгийн донжтой хувцасладаг эмэгтэйг шалгаруулсан байна. Англи, Америк, Францад гардаг уг сэтгүүлийн нүүрт 30 гаруй удаа зургаа авахуулсан загвар өмсөгч Кейт Мосс “хамгийн донжтой эмэгтэй”-гээр тодорчээ.
Хөгжим, хувцас загвар, кино урлаг, үнэртэн гоо сайхны бизнест ч хүч сорьж буй энэ загвар өмсөгч хэзээ, хаана, юу өмсөхөө сайн мэддэг хэмээн загвар зохион бүтээгчид үнэлдэг.
Өдгөө 36 настай Кейт Мосс “Эмэгтэй хүний хамгийн чухал гоёл бол өөртөө итгэх итгэл, сэтгэлийн тэнхээ” гэж үздэг.