Нэгэн үе зохиолын дууны хан хүү хэмээн нэрлэгдэж явсан дуучин С.Жавхлан “Ланд Круйзер 200” унадаг ажээ. Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнийхээ дараахан бие даан Улсын их хурлын нөхөн сонгуульд нэр дэвшиж, улмаар эх орон, газар шороо, Монголын өв соёлоо хамгаалахаар төрийн бус байгууллага байгуулаад буй. Монгол дээл, малгай, гутлаас салахаа больсон тэрбээр нэгэн телевизийн нэвтр үүлэгт оролцохдоо “Эдэлж хэрэглэж байгаа бүхнээ эх орноосоо худалдан авахыг хүсдэгээ хэлж байсан”.
Тэгэхээр тэрбээр япон машиныг аргагүйн эрхэнд л унаж буй бололтой. Өмнө нь эдэлж хэрэглэж байсан шар өнг өтэй “Hummer” нь ч гэсэн ийм л сонголт байсан байх. Монголд бэл бэнчинтэй бүхэн л ямар нэгэн жийпээр гангарахыг хүсэх болсон. “Ланд Круйзер” ч гэсэн зарим монголын энгийн л хэрэглээ. Тийм болохоор л С.Жавхлан маань нутаг нэгтнүүдтэйгээ ийн ижилссэн юм байлгүй. “Ланд Круйзер 200”-г 2008 оноос үйлдвэрлэж эхэлсэн аж.
