БСШУЯ-ны харьяа Соёл урлагийн хороо, “Unitel” корпораци хамтран Монголын үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг энэ сарын 3-7-ны хооронд үнэгүй үзүүлэхээр болжээ. Энэ нь зөвхөн монголчуудад хамаатай.
“Манай байгууллагын таван жилийн ой тохиож буйтай холбогдуулан эх орон, түүх, соёлын их өвөөрөө бахархах сэтгэл төрүүлэх зорилгоор ийм ажил зохион байгуулж буй. Түүнчлэн музейнүүдэд зориулсан электрон тайлбарлагч, компьютер, үзмэрийн танилцуулгатай зургийн цомог хийнэ” гэж тус корпорацийн маркетингийн менежер А.Батпүрэв мэдээллээ.
Б.Эгшиглэн