Газрын теннис бол яах аргагүй хамгийн олон үзэгчтэй спортын нэг. Федерер, Надаль нарын мастеруудын нэрийг дэлхий даяар, хүн бүр мэдэж байна. Мөн уг тэмцээний шагналын сан нь хэдэн сая доллараар хэмжигдэнэ.
Газрын теннисний тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй нь Франц, Америк, Австралийн нээлттэй тэмцээн болон Уймбелдон юм. Энэ дөрвийг “Гранд Слам” гэж нэрлэдэг. Аль нэгэнд нь ялбал, спортын түүхэнд үүрд бичигдэнэ гэсэн үг.
Ийм нэр хүндийн төлөө та бидний тив нэгтэн Ли На өрсөлдөж байна. Тэрбээр энэ пүрэв гаригт Оросын нэрт тамирчин М.Шараповаг 6-4, 7-5-ын харь цаатайгаар ялан, финалд шалгарлаа.
Одоо түрүү жилийн аварга Скьявоныг сөхрүүлж чадвал “Гранд Слам”-д ялалт байгуулсан анхны хятад үндэстэн болох юм.
Б.Номинтүшиг