Дуучин Т.Баясгалан уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрбээр уран бүтээлийн чиг хандлагаа өөрчилж, попера урсгалаар дуулахаар шийдэн эхний дуугаа бичүүлжээ. Дуучин бүсгүй шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэхдээ клипээ ч бас шинэлэг хийхийг хичээж буй аж. “Zaya sh” студийн найруулагч Ш.Даваадорж түүний дуунд 3D клип бүтээхээр ажиллаж байна. Монголын анхны 3D клип тун удахгүй үзэгчдэд хүрнэ.
Х.УЯНГА