Хэдийгээр тэр өөрийг нь “Хүсээгүй жирэмслэлт” кино олны танил болгосон хэмээдэг ч үзэгчид төдийгүй шүүмжлэгчид ч “Грей эмчийн найзууд” олон ангит киноны Иззи Стивенсийн дүр хамгийн алдартай нь хэмээн санал нэгддэг. “27 даашинз”, “Бидний мэдэх амьдрал” гээд л шил шилээ даран нээлтээ хийсэн инээдмийн киноны гол дүрд тоглосон Кэтрин Хейгл “Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагчид дотоод ертөнцөө дэлгэжээ.
Лос-Анжелес дахь байшин - гийнхаа довжоон дээр тэр на - майг угтлаа. Гартаа янжуур барьсан хэрнээ бодлогошронгуй байгаа төрх нь “Хэрхэн энэ хорт зуршлыг хаях вэ” гэж байх шиг. Магадгүй тэр амьдралдаа цоо шинэ эргэлт хийхээр зэ хэж байж ч болох юм. Гэхдээ тэр Холливудын ертөнцөд хэдийнэ эргэлт гаргаад амжсан. “Хүсээгүй жирэмслэлт” кино нь үзэгчдийн хүртээл болсон даруй л энэ салбарт цоо шинэ үе хүч түрэн орж ирж байгааг үзэгчид анзаарсан гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ үүнээс өмнө тэр хэн ч биш байсан гэж дүгнэвэл өрөөсгөл. Грэммигийн шагналтай гэртээ харьсан тэрбээр “Грей эмчийн найзууд” цувралд туслах дүр бүтээж, авьяаслаг жүжигчин болохоо таниулсан. Шагнал хүрт сэнийхээ дараахан хэсэг хугацаанд телевизийн цувра лаас хөндийрсөн ч энэ хугацаанд зүгээр суусангүй, “27 даашинз” гэх дараагийн бүтээлдээ тоглоод амжив. Тиймдээ ч 2008 оныг Хейглийн жил байсан хэмээн Грей эмчийн бас нэгэн найз Кэйт Уолш өгүүлж байсан. Хейглийн мөн чанарыг таних тийм ч хэцүү биш гэнэ. Түүнтэй хамтран ажиллаж байсан жүжигчин Найтын тодорхойлолтыг сонирхуулъя.
Найт: Шулуун шударга хүн олно гэдэг амаргүй. Бидний олонх нь хүмүүс миний талаар юу гэж дүгнэх бол гэсэн асуудалд санаа зовж, хуурамч дүр эсгэдэг. Угтаа бусдын амнаас өөрийнхөө тухай үнэнийг олж мэднэ гэдэг зарим талаараа урагшлах хүч, урам зориг өгдөг шиг байгаа юм. Хейглийн хувьд хийж чадах хамгийн амархан зүйл нь шударга байх. Үүгээрээ тэр жинхэнэ эрх чөлөөтэй амьдарч чаддаг. Гэхдээ энэ бол хүчин чар майлтын үр дүн биш, зүгээр л хувь хүнийх нь мөн чанар юм”.
Энэ мэт Хейглийн тухай олон арван тодорхойлолт бий. Түүний мөн чанар, төрөлх араншин ямар ч халхавчгүй байдаг болохоор л тэр. Түүнийг дээд зэрэглэлийн жүжигчин болоход хамгийн их нөлөөлсөн кино нь “Хүсээгүй жирэмслэлт” гэдэгт тэр одоо ч итгэсээр явдаг. Ганц шөнийн зугаа цэнгэлээс болоод амьдралаа бусниулчих ха рил - цааг хэн хүсэх билээ.
Яг л ийм түүхийг болон эрчүүдийн хариуцлагагүй байдлын хамгийн аймшигтай дүр зургийг дэлгэцнээ гаргаснаараа шүүмжлэгчдээс байнга таагүй үг сонсдог энэ кинондоо тэр хайртай, түүнийгээ ч нуудаггүй. Тэр ч байтугай надтай уулзмагцаа л “Эмэгтэйчүүдийн заргач, олон үгтэй шинж чанарыг, эрчүүдийн хөгжилтэй, тэнэгдүү атлаа цайл - ган төрхийг зурагласнаараа энэ кино их ач холбогдолтой. Мэ - дээж хэтрүүлэгтэй дүр бүтээх хэцүү. Би яг л бяцхан шулам шиг аашлах хэрэгтэй болсон.
Гэхдээ энэ кино надад их зүйлийг ойлгуулсан” хэмээн адлагдсан киноныхоо тухай ярьсан. Сүүлийн үед тэр уран бүтээл төдийгүй хувийн бизнестээ анхаарал хандуулах болжээ. Ээж Нэнси нь олон жилийн турш түүний бизнесийн түнш байсан бөгөөд эрч хүчтэй, эдийн засагч байх ухааныг тэр ээжээсээ л суралцсан байна. Харин яагаад бизнест хөл тавихаар шийдсэнээ “Урлаг бол залуу насны л ажил.
Холливудынхэн тэр дундаа эмэгтэй жүжигчдийн хувьд 40 хүрсэн л бол өөр салбарт хүч сорихоос өөр аргагүйд хүрдэг. Жил бүр энэ ертөнцөд залуухан охид хөл тавьж, хүч сорьдог. Тэр хэрээр ахмад уран бүтээлчид шоу бизнесийн ертөнцөөс шахагдана. Энэ бол шоу бизнесийн бичигдээгүй хууль юм даа. Тиймээс тэр нөхц өлд эртнээс бэлтгэж байгаа хэрэг.
Түүнчлэн би бүр олон жилийн өмнөөс өөрийн гэсэн продакшнтай болохыг хүсдэг байсан” гэж тайлбарлалаа. Харин тэр бүхэл бүтэн продакшныг алдагдалгүй ажиллуулж, амжилтад хүргэх хэмжээнд бэлтгэгдэж чадсан болов уу. Эргэлзэх хэрэггүй, энэ тухай “27 даашинз” киноны найруулагч Анне Флечер “Хейгл бол супер од. Гэхдээ энэ алдрыг худалдан авч эсвэл сурч, бүтээж бий болгодоггүй юм. Ийм хүмүүс цаанаасаа л супер од байхаар заяагдсан байдаг. Ялангуяа романтик инээдмийн кинонд түүн шиг чадварлаг тоглож, үзэгчдийг байлдан дагуулах увдистай эмэгтэй тун цөөн. Жулия Робертс, Сандра Баллок, Мег Райны дараагийн үеийнхэн бидэнд хэрэгтэй байсан юм.
Үүнд яг тохирох хүн бол Кэтрин Хейгл” хэмээжээ. Өмнөөс минь үзэсгэлэнтэй, эмзэг атал хариуцлагатай Кэти харж суугаад хөгжилтэй, өхөөрдөм өнгөөр өөрийн ертөнцийн нууцаа дэлгэн сууна. Жижигхэн нүдээ эргэлдүүлэн хууч хөөрөх түүнийг дэлгэц залгичихдаг гэлтэй. Үнэндээ тэр дэлгэцнээ харагддагаасаа ч илүү үзэсгэлэнтэй бүсгүй юм. Эмэгтэй жүжигчид ихэвчлэн “Кока кола”, эсвэл кофе уух дуртай бол Кэтрин зүсэм бяслаг цагаан дарсаар даруулж идэх дуртай гэнэ.
Тэр ч байтугай өөрийн байшиндаа байгаа атал өрөөндөө бус довжоон дээр гарч тамхи татах зуршилтай гэдгээ ч нуусангүй. Сахилга бат, дэг журмыг урьтал болгодог гэрийн хүмүүжил нь түүнийг ийм зуршилтай болгосон гэсэн. Эцэг эхийнхээ дүрмээр олон жил амьдрахдаа тэр хэн болох, юу хийхээ ч мэдэхгүй олон хаврыг үдсэн тухайгаа дурсах дуртай юм билээ. Гэхдээ тэр хүүхэд насаа хамгийн дурсамжтай сайхан үе байсан гэж үздэг.
Тиймдээ ч өөрийн үзэж туулсан шиг сайхан амьдралыг үр хүүхдүүддээ өгөхсөн гэж мөрөөддөг аж. Ирээдүйн хүүхдүүдийнхээ аав, дуучин Жош Келлитэй 2005 онд “Only You” дууныхаа клипийг хийлгэж байхад нь танилцсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Анх хараад л би Жошийг их хөгжилтэй бас сэтгэл татам залуу байна гэж дүгнэсэн. Тэр орой бид хамт хооллож билээ. Өмнө нь би дуучин залуутай болзож байгаагүй учир Жошийн үйлдэл бүр сонирхолтой санагдсан. Тэр анхны болзооны үеэр л дуртай цэцэг, амттаны тухай асуусан.
Тэр үед мэдээж энэ аргаа өмнө нь хэрэглэдэг л байсан байж таарна гэсэн бодол төрсөн ч сэтгэл татагдахгүй байж чадаагүй” хэмээн дурслаа. Гэхдээ тэр гэрлэлтээ бүртгүүлэх эсэх асуудлыг сэтгэл хөдлөлөөр шийдээгүй гэсэн. Учир нь түүнийг 20-иод настай байхад аав ээж нь хоёр тийш болсон нь хүнд цохилт болжээ. “Би бусад охин шиг гэрлэлтийг хамгийн сайхан зүйл гэж төсөөлдөггүй байв.
Гэхдээ би Жошт итгэж байсан учир ээж, аав болон найз нөхөд ойр дотнынхныхоо өмнө зогсоод тэр миний амьдралд ямар чухал хүн болохыг зарлахаар шийд - сэн. Кино урлаг гэдэг миний амьдралын салшгүй хэсэг. Хувийн амьдралаа ч ажилтайгаа зэрэгцүүлэн авч явах хэрэгтэй гэж би боддог” хэмээн тэрбээр энэ тухайгаа тодруулж ярьсан. Олон жилийн турш ажлаар л өөрийгөө сатааруулж байсан Хейглийн амьдралдийн гэнэтийн өөрчлөлт гарч, хүсэж тэмүүлэх өөр нэгэн зүйл гарч ирсэн нь өнөр өтгөн гэр бүл.
Коннектикутэд хоёр ах, өргөмөл эгчийнхээ хамт Хэйгл өссөн бөгөөд аав нь санхүүгийн зөвлөх байжээ. Харамсалтай нь түүнийг долоон настай байхад ах нь автомашины осолд оржээ. “Ээж, эгч бид гурав дэлгүүрт явж байтал хөршийнхөн ээж рүү залгаж энэ тухай мэдэгдсэн.
Ахыг маань гэрийнхээ хажууд явж байхад нь машин мөргөчихсөн гэж хөршийнхөн хожим ярьсан. Тэр эмнэлэгт долоо хоног хэвтсэн боловч тархи нь үхэжсэн” хэмээн аймшигт ослын тухай Кэтрин ярилаа. Энэ явдлаас хойш сүсэг бишрэлгүй байсан Хейглийнхэн католик шашин шүтэх болж, энэ шашны хатуу чанд дүрмийг мөрдөхийг хүүхдүүдээсээ шаардах болжээ. Жейсоныг нас барснаас жил гаруйн дараа авга эгч нь Кэтриний зургийг загварын агентлагт илгээсэн нь түүнийг кино ертөнцөд хөл тавих үндэс болсон гэдэг.
Хэдийгээр хатуу чанга гэр бүлд хүмүүжсэн ч Жейсонд тохиолдсон золгүй явдлаас болоод сэтгэл санааны хямралд орсон охиндоо загвар өмсөгч болохыг Нэнси зөвшөөрөв. Энэ шийдвэрээ тэр “Кэти бол манай дөрөв дэх хүүхэд. Тиймээс бид төдийлэн анхаарал халамж тавьж чаддаггүй байв. Магадгүй энэ байдал түүнийг хүмүүсийн анхаарлын төвд байх хүсэлтэй болгосон байх.
Тэгээд ч түүнд ажил олдохгүй гэж бодож байсан учир би нэг их цааргалаагүй” гэж тайлбарласан байдаг. Харин Нэнсигийн бодож байснаас тэс өөрөөр Хейглд цөөнгүй ажлын санал иржээ. Түүгээр барахгүй 11 настай байхад нь кинонд тоглох урилга ирснээр тэр энэ салбарт их эрт хөл тавьсан байна. Энэ цагаас хойш жүжигчин болох нь түүний туйлын хүсэл болон хувирав.
Хичээлийнхээ хажуугаар хэд хэдэн кинонд тоглосоор ахлах сургуульд орох үед нь аав ээж хоёр нь салснаар түүний амьдралд дахиад л эргэлт гарах нь тэр. Ах, эгч хоёр нь өөрсдийн амьдралыг хөөсөн тул Кэти ээжтэйгээ хамт Лос-Анжелес руу нүүжээ. Энд тэд шоу бизнесийн акулууд болохоор шийдэж, Нэнси охиныхоо менежерээр ажиллах болов.
Тиймээс ч тэр Грэммийн шагналын цайлла гаа ээждээ зориулж хийсэн гэнэ. Өдгөө Хейглийн үнэ цэнэ зургаан сая ам.долларт хүрч, Холливудын дээд зэрэглэлийн жүжигчдийн тоонд зүй ёсоор багтах болсон. Харин тэр өнөөдрийн өндөрлөгтөө тийм ч сэтгэл хангалуун биш байгаагаа “Өсвөр насанд байхдаа мөрөөдөж байсан зүйлдээ би хүрсэн. Магадгүй бодож төлөвлөж байснаасаа илүү зүйлийг золиосолж, эрх чөлөөгөө багахан хассан байх.
Харин одоо тэс өөр зүйлийг хүсэж байна. Үр хүүхэдтэй болж, ажлаасаа илүү ар гэрийнхэндээ анхаарал хандуулсан гэрийн эзэгтэй болмоор байна” гэж илэрхийлсэн.
О.Ундармаа