Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн дэргэдэх Бронкс амьтны хүрээлэн тахьтай болжээ. Нью-Йорк хотноо байрлах тус амьтны хүрээлэнгийн удирдлага Азийн зэрлэг амьтдын үзэсгэлэн худалдааны үеэр тахийн унага худалдан авснаа хүлээн авсан нь энэ аж. Монголын зэрлэг адуу нэрээрээ алдаршсан тахийн унага өнгөрөгч тавдугаар сард мэндэлсэн гэнэ. Дашрамд дуулгахад, Улаан номд бичигдсэн эл амьтныг Монголд 1992 онд, Хятадад 1989 онд нутагшуулж байжээ.
У.ТЭНҮҮН