Хятадын уран бүтээлч Жу Дуоки өөрийн үзэсгэлэн худалдаагаа Бээжин хотын нэгэн хүнсний захад хийж байна. Тэрбээр байцаа амилуулан үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хөрөг урладгаараа эх орондоо төдийгүй дэлхийд танигдсан нэгэн. Тиймээс ч олны сонирхлыг татсан бүтээлүүдээ худалдахаар шийджээ.
Өдгөө 38 настай Жу өдөр тутмын хэрэглээгээр дүрслэх урлагийн бүтээл хийх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн таван жилийн өмнөөс байцааг уран бүтээлдээ ашиглаж эхэлсэн. Харин яагаад заавал байцааг сонгосон тухайгаа “Бөөрөнхий байцаа өнгө, хэлбэр, хэмжээний хувьд өөр өөр байдаг. Тиймээс л инстоляци хийхэд хамгийн тохиромжтой зүйл юм шиг санагдсан” гэжээ.
Тэрбээр шийдвэр гаргаснаасаа хойш өдөрт хоёроос гурван цагийг хүнсний захад байцаа сонгож өнгөрөөдөг болсон гэнэ. Хатагтай Жугийн бүтээлүүдийг дэлгэсэн үзэсгэлэн Бээжин төдийгүй Лондон, Парис, ЛосАнжелес, Майами хотод гарч байсан бөгөөд бүтээл тус бүр нь 2900-4300 ам.долларын үнэ хүрдэг аж.
О.УНДАРМАА