Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч хэмээх сүржин гуншинтай Баавар уран бүтээл гэхээсээ илүү энд тэнд хааяа нэг шоу зохион байгуулж, ганц нэг тоглолтод очиж дуулан царайгаа харуулчихаад хамраа сөхөн алхдаг болжээ.
Тэрбээр урлагаар явбал олигтой хөгжихгүй нь гэж бодсон уу бизнест хөл тавьж чамгүй баяжаад байгаа.
Дуучин залуу ашиг орлогынхоо хажуугаар “Терразас” паб ажиллуулдаг аж. Өөрийн эзэмшил болох пабдаа мөрийтэй тоглоомчдыг үе үе цуглуулан, түрийвчээ түнтийлгэж “бут авдаг ” нь Чингэлтэй дүүргийн цагдаагийнхны хараанд өртсөн гэнэ.
Цагдаа нар пабад нь очиж шалгахад Баавар таван хүний хамт покер тоглож байгаад баригджээ.