Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Нугад цэцэглэж буй ардын уран зураг” үзэсгэлэн дэлгэлээ

“Нугад цэцэглэж буй ардын уран зураг” хэмээх үзэсгэлэнг “Монгол арт” галерейд нээжээ. Үүнийг БНСУ-ын Музейн холбоо, “Гахое Минхва” академи болон тус галерей хамтран зохион байгуулж буй бөгөөд дээрх академийн гишүүн солонгос уран бүтээлчдийн зургуудыг дэлгэсэн байна. Солонгосын ардын уран зураг нь XVII-XIX зуунд буюу Жосоны эрин үед үсрэнгүй хөгжин, өөрийн гэсэн бие даасан хэв маягтай болж, өнөөг хүртэл уламжлагдан олон уран бүтээлч энэ сэдвээр туурвисаар байгаа аж. Тэд ардын уран зураг нь ард түмний ахуй амьдрал, цаг үеийн нөлөө шингэсэн, улс, үндэстний түүхийн онцлогийг илтгэх гүүр болдгоор онцлог гэж үздэг байна.

Гэрэл зургуудыг Э.Харцага