Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: “Эрхтэн шилжүүлэн суулгах өнөөгийн чиг хандлага, аюулгүй байдал” олон улсын хурал болно

Өнөөдөр гадаа 19 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Есдүгээр сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 266 дахь өдөр бөгөөд он дуусахад 99 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 28. Сугар гараг. Их морь одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3395.00 төгрөг, зарах нь 3420.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 52.50, зарах ханш 53.50, юанийн авах ханш 481.00, зарах ханш 488.00, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.49 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 9.00 цагт “Туушин” зочид буудалд Ази-Номхон далайн банк, санхүүгийн институтуудын холбоо болон “Banking and Finance Academy” хамтран “АПАБИ 2022” олон улсын чуулга уулзалт зохион байгуулна.
  2. 9.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Эрхтэн шилжүүлэн суулгах өнөөгийн чиг хандлага, аюулгүй байдал” олон улсын хурал болно. Утас: 93116060
  3. 10.00 цагт Монголбанкны Г байранд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Утас: 80117121 
  4. 10.00 цагт “Интерном”-ын байранд Монгол Канадын хамтын ажиллагааны төвөөс Канад улсын их, дээд  сургуулиуд, байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх боловсрол, соёл урлаг, бизнесийн үйл ажиллагааны уулзалт болно. Утас: 88889869

  5. 11.00 цагт ГХЯ-нд Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан маркийн нээлт болно.
  6. 11.00 цагт МҮХАҮТ-д “Монгол-Беларусь бизнес форум” маргааш болно.
  7. 14.00 цагт “Туушин” зочид буудалд "Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум болно.
  8. 15.00 цагт "Corporate Convention Centre"-т Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр.
  2. 1991 онд SHINee хамтлагын гишүүн Key (Kim Ki-Bum) мэндэлжээ.
  3. 1996 онд дуучин Lee Hi (Lee Ha-Yi) мэндэлжээ.
  4. Өнөөдөр Бисексуал хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр гэнэ.
  5. 2008 онд Финланд улсын Шинжлэх ухааны Ин сургууль дээр 22 настай тус оюутан Matti Juhani Saari гал нээж, 10 гаруй хүнийг шархдуулсныхаа дараа өөрийгөө бууджээ.
  6. 1999 онд НАСА Ангараг гаригийн тойрог замын нислэгийн аппараттай холбоо тасарсан гэдгээ мэдэгджээ.