
БНСУ-ын Кёнгидо дахь Почон хотын цагдаагийн газраас 50 гаруй насны монгол залууг хүний амь нас хөнөөсөн хэргээр сэжигтнээр татаж баривчилжээ.
Тодруулбал, БНСУ-ын Кёнгидо мужийн Почон хотод энэ сарын 2-ны 04.15 цагийн орчим 50 орчим настай А гэгч Монгол хүн Б гэх өөрөөсөө дүү Монгол залууг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Өнгөрсөн сарын 31-нд болсон Монголчуудын шинэ жилийн үдэшлэг дээр анх танилцсан гэх бөгөөд тэр үедээ жаахан муудалцаад өнгөрсөн бөгөөд дараа нь согтуу үедээ ийнхүү байрлаж байсан байранд нь ирж амь насыг нь хөнөөсөн аж.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан