Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газраас (ЖДҮГ) энэ онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг өчигдрөөс цахимаар хүлээн авч эхэллээ. Уг зээлийг сүү, сүүн болон мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, гахай, шувуу, зөгийн аж ахуйтан, хүнсний ногооны зоорь, агуулахын эзэмшигч зэрэг 13 чиглэлийн бизнес эрхлэгчидолгох юм байна. Тухайн аж ахуйн нэгжийн ажилчдын тоо, борлуулалтын орлогоос шалтгаалан жилийн гурван хувийн хүүтэйгээр, тав хүртэлх жилийн хугацаатай, 20-800 сая төгрөгийг зээлээр олгох аж. Зээлийн хүсэлт, төслийн материалыг www.sme.gov.mn цахим хуудсаар дамжуулан ирэх сарын 10 хүртэл хүлээн авах юм. Орон нутгийн аж ахуйн нэгжүүд аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газраас шаардлагатай мэдээллээ лавлан, дээрх цахим хуудсаар хүсэлтээ илгээх нь.