Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-ын Элчин сайдын яаманд өчигдөр очин газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэн дэмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Тэрбээр “БНТУ-ын муж, хот, тосгодыг хамарсан хүчтэй газар хөдлөлтөдолон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирч байгаад гүнээ гашуудаж байна. Хүнд гамшигт амиа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд болон түүхэн холбоотой Туркийн ард иргэдэд Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Туркийн иргэд энэхүү хүнд сорилтыг дэлхийн улс түмний хамт даван туулна гэдэгт итгэж байна” хэмээв. Тэгвэл БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш “Байгалийн гамшигт 10 гаруй мянган хүн амиа алдаж, бидэнд маш том гарз, хохирол учирлаа. Хүнд цагт аврах багаа илгээсэн цөөн орны нэг нь Монгол. Цар тахлын үедсайн ажилласан, туршлагатай, сор болсон залуусаа манай улсад илгээлээ. Монголын баг гамшгийн голомтод ажиллаж, хүний амь аварч, бидэнтэй хамт байгаад гүн талархал илэрхийлье” гэлээ.
Үүнээс гадна МҮХАҮТ-аас Туркийн ардтүмэндтуслах хандивын аяныг уржигдраас эхлүүлж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг нэгдэхийг уриалжээ. Хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй бөгөөд газар хөдлөлтөөс үүдсэн гамшгийг хохирол багатай даван туулахад нь туслах зорилгоор дээрх аяныг эхлүүлсэн байна. Хандивт иргэд, аж ахуйн нэгжүүд бүхий л хэлбэрээр нэгдэх боломжтой бөгөөд МҮХАҮТ-ын ХААН банкны 5112192 495 дансанд өнөөдрийн 15.00 цаг хүртэл мөнгө шилжүүлж болох гэнэ.