
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон Олимп нийтийн биеийн тамир спорт үндэсний спортын хороо хамтран "Эерэг хандлага- Эрүүл нийгэм" аянг 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулна.
Тус аян нь байгууллага, хувь хүний соёл, ёс зүй, эерэг хандлага, эелдэг харилцааг сайжруулах, тэмцээн болон бэлтгэлийн заал, танхим, талбайн тохижилт, аюулгүй байдал, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх, олон нийт, нийгэмд чиглэсэн эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах зорилготой.
Нийслэлийн тэргүүний 146-р цэцэрлэгийн "Биеийн тамирын хамтлаг"-аас "Эерэг хандлага-Эрүүл нийгэм" аяны хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийн биеийн тамирын багш нарт үзүүлэх ажил зохион байгуулжээ.
Үзүүлэх ажилд БЗД-ын Спорт хорооны дарга Д.Отгонсүрэн, мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ, боловсролын хэлтсийн мэргэжилтэн Л.Мөнхжаргал нар оролцлоо.Спортын сэтгүүлч Н.Тамир багш нарт "Монголын спортын хөгжлийн өнөөгийн байдал, дартсын спортын тухай" шинэ мэдээлэл өгч харилцан санал бодлоо солилцсон байна.