Манай улс 2026 он гарснаас хойш 760.5 тонн гянтболдын хүдэр, баяжмалыг 4.9 сая ам.доллароор экспортолсон ньөнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад экспортын биет хэмжээ 30, үнийн дүн 14 дахин өссөн үзүүлэлт болов. Нэг тонн гянтболдын экспортын дундаж үнэ 6505 ам.долларт хүрээд буй ньдэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдол, геополитикийн эрсдэлт нөхцөлтэй холбоотойгоор хатуу металлын ханшийг хөөрөгдөж буйг шинжээчид онцолж байна.
Гянтболд ньбатлан хамгаалах салбар, сансар, электроник, уул уурхайн тоног төхөөрөмж, өндөр технологи үйлдвэрлэлд түгээмэл ашигладаг стратегийн чухал түүхий эд юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр гянтболдын үнэ энэонд түүхэн дээд түвшнээ ойрхон шинэчилж буйг дагаад хөрөнгө оруулагчдын сонирхол чнэмэгдэж эхэлжээ. Цэрэг арми, батлан хамгаалах салбарын хэрэглээ өсөж, АНУ болон Европ стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтээ төрөлжүүлэх бодлого руу эрчимтэй шилжиж буй энэ цаг үед дэлхийн нийлүүлэлтийн 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ экспортын хяналтаа чангаруулж, гянтболдын зөвшөөрлийг цөөлсөн. Энэ ньМонгол зэрэг гуравдагч нийлүүлэгч орнуудад шинэ боломж нээж, стратегийн ач холбогдол бий болгож байгаа ч зөвхөн олборлолт, экспортоо нэмэх биш, баяжуулалт, боловсруулалтын түвшинд шат ахиулж чадвал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлэгч болох боломжтой гэж дүгнэж буй.
Монгол Улсыг нүүрс, зэсээс гадна жонш, молибден, гянтболд зэрэг ховор, стратегийн түүхий эдийн нийлүүлэгч болох бүрэн хүчин чадалтай гэж үздэг. Одоогоор манайгянтболдын экспортын хэмжээ нүүрс, зэстэй харьцуулахад бага хэвээр байгаа ч дэлхийн зах зээл дээрх үнэ өсөж буй үед экспортын орлого богино хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой юм.