Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээсэн. Эл гарцыг ирэх сард бүрэн ашиглалтад оруулах бөгөөд ингэснээр хоногт 32 500 автомашин зорчих боломжтой болох гэнэ. Авто замын нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөө үзүүлэх талаар албаныхан мэдээлсэн билээ. Гэтэл гарц нээсний дараахан буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд түгжрэл улам нэмэгдсэн хэмээн иргэд бухимдаж байна.
Тэгвэл ТЦА, нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаны мэргэжилтнүүд өчигдөр тус газарт очиж ажиллажээ. Зөвхөн нүхэн гарцын хөдөлгөөнийг нээсэн бөг өөд засварын ажил бүрэн дуусаагүйтэй холбоотой эмх замбараагүй байдал үүссэн нь түгжрэхэд нөлөөлсөн хэмээн нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хэл сэн юм. Өөрөөр хэлбэл, жолооч нар үргэлжилсэн цагаан шугам давж, буруу эр гэх зэргээр замын хөдөлгөөнд саад учруулж буй аж. Мөн Сонсголонгоос хотын төвийн чиглэлд зорчсон жолооч нар нүхэн гарцаар нэвтэрч мэдэхгүй, хөдөлгөөний зохицуулалтын талаар ойлголтгүй байгаа нь нөлөөлжээ.
Тиймээс буцаж эргэх боломжтой газраар иргэдийг зорчуулахын тулд холбогдох газраас тусгаарлагч түмбэ байршуулжээ. Тодруулбал, 200 метр газарт нийт 60 түмбэ байршуулсан гэнэ. Түүнчлэн нүхэн гарцаар зүүнээс баруун гарах эрчмийг нэмэгдүүлэхийн тулд гэрэл дохионы үргэлжлэх хугацааг уртасгасан байна. Мөн Саппорогийн уулзвараас ГССҮТийн уулз вар хүртэлх авто замыг шинэчилсэнтэй холбоотойгоор түгжрэл үүссэн гэнэ. Тус замын хөдөлгөөнийг нь өчигдөр 08.00 цагт нээсэн юм.