Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан "Аугаа ялалт-Аугаа найрамдал" тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнөө боллоо. Буриад улсын үндэсний дуу, бүжгийн "Байкал" театр, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Улсын дуурь, бүжгийн театр болон Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын болон бусад алдартай чуулгын уран бүтээлчид энэхүү хүндэтгэлийн тоглолтод оролцсон юм. Уран бүтээлчид 1939 онд Халх голд болсон үйл явдлаас эхлээд 1945 оны ялалтын жагсаал хүртэлх гайхалтай түүхэн дурсамжуудаар үзэгчдийг хөглөж, догдлуулсан билээ.
Үдшийн хамгийн гайхалтай мөч нь Ялалтын алтан хитүүдийг эгшиглүүлсэн тэр цаг үе байв. Аугаа ялалтыг сануулж, догдлуулсан “Катюша”, “Смуглянка”, “День Победы”, “Журавли, “Три танкиста”-тай үдэш, танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Тоглолтын хүндэт зочин Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Тоглолтын үеэр дайны жилүүдэд Монголын ард түмний ЗХУ-д үзүүлж байсан тусламжийг онцлон тэмдэглэсэн юм.