Байнгын хорооны дарга нараа МАН дангаар бүрдүүллээ. Шинээр томилогдсон дарга нарт дөрвөн сарын л хугацаа бий. Өнгөц харахад бага мэт ч бас чамлахааргүй хугацаа. Тэгээд ч Байнгын хорооны дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. УИХ-аар хэлэлцэх бүх л асуудлыг салбар салбарын Байнгын хо роогоор оруулж “нухуулдаг”. Тиймээс ч энэ албан тушаал УИХ дотроо багадахгүй. Сайд, дэд сайдын суудлын төлөө МАН-д ши рүүхэн өрсөлдөөн болсон бол Байн гын хороодын дарга болохын төлөө ч тэмцэл өрнөжээ.
Өнгөрсөн даваа гаригт МАН-ын УИХ дахь бүлэг Удирдах зөв лөлийнхөнтэйгээ өргөтгөсөн хурал даан хийж, Байнгын хорооны дар гад нэр дэвшигчдийг тодруулсан юм. Нэг суудалд хоёр хүн өрсөлдсөн тухай бид мэдээлсэн. Ту наж үлдсэн нэр дэвшигчдийг Байнгын хороод, эцэст нь чуулганаар “ногоон гэрлээр” батлав. Сайдын томилгоон дээр асуудал үүсгэсэн АН-ынхан энэ удаа “тоосонгүй”. АН тоохгүй байгаа нь асуудалгүй томилгоо боллоо гэсэн үг биш нь мэдээж. Хаа очиж долоон Байнгын хорооны заримд нэлээд нүдээ олсон хүн томилчихжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатарыг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаярыг улираасан. Ж.Сүхбаатар эрх зүйч мэргэжилтэй, 1997 онд МУИС төгссөнөөсөө хойш УИХ-ын гишүүний туслахаас эх лээд “Улаанбаатар-Эрдэм” хууль зүйн сургуульд багш, ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч хийгээд 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх байжээ.
Мөн СЕХ-ны нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга байсныг нь уншигчид мэднэ. УИХ-ын хамгийн залуу түшээ хэдий ч түүнд төрийн ажлын туршлага багагүй бий. Тиймээс ч Төрийн байгуулалтын байн гын хорооны даргаар томилж, эдү гээ улираасан биз. Хууль зүйн сайд байсан, хуульч мэргэжилтэй Д.Од баяр энэ салбарын Байнгын хороог тэр гүүлэхэд ч маргах хүн гарахг үй. Мөн Төсвийн байнгын хорооны даргаар банкир О.Чулуунбатыг томилсон нь ч боломжтой хувилбар байлаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог Д.Балдан-Очир даргалахаар болов. АИХ, УБХ-ын гишүүн байж Үндсэн хууль баталж явсан түүнийг “ногоон” банди гэж хэн ч хэлэхгүй. Бас болоогүй “Монгол мал” хөтөлбөрийг батлахад хүчин зүтгээд “мал Очир” гэдэг хоч авахад хүрсэн. Ер нь хөдөөгийн хөгжилд ихээхэн санаа тавьдаг юм. Тэрбээр 2001 онд Дарханы гурилын үйлдвэрийг хувьчилж авчээ. Саяхан элеватор нь дэлбэрч балрах шахсан.
Байнгын хорооны ажлыг үлдсэн хэдхэн сард үүний адилаар “дэлбэлчихдэггүй” бол уг нь салбартаа овоо ойр хүн гэхэд болно. Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооны дарга болсон Р.Буд зам, гүүрийн инженер мэргэжилтэй. УИХ дотроо уг салбарт мэргэшсэн ганц хүн. Үүгээрээ дөрөөлөөд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад үзээд алдсан ч дэмжлэг дутсан гэж байгаа. Тэгэхээр нь Байнгын хорооны даргад зүтгээд санасандаа хүрчээ. Авто замын салбартаа инженерээс нь эхлэн олон жил ажилласан түүнд Эдийн засгийн байнгын хороо харин хэр ойр байх бол. Эрчим хүчний салбараар мэр гэшсэн гишүүн А.Тлейханд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргын суудал ногджээ. Ер нь сүүлийн үед үндэсний цөөнхийн идэвх илт сэргээд байгаа юм.
Сайд нарын томилгооны үеэр Д.Баделхан, Х.Жекей нар үзээд алдаж байсан. Тэгвэл казахуудын тө лөөллийг Байнгын хорооны даргын томилгоонд багтаахыг МАН илүүд үзжээ. Эрчим хүчний хүнийг нийг мийн салбарт хуваарилсанд нь эргэлзэх хүн олон байна. Долоон хүн дотроос хамгийн “сонир холтой” нь Э.Мөнх-Очир. Эцгийн нэрээр улс төрд ногоон гэрлээр урагшилж, өгссөн энэ эрхэмд Аюулгүй байдал, гадаад бодлогын хэмээх маш хариуцлагатай албан тушаал оногдов. Улс орны аюулгүй байдал, гадаад харилцаатай холбоотой энэ байнгын хороог АН-аас З.Энхболд, Я.Батсуурь нар даргалж байсан юм. Зан ааш огцом, биеэ авч яваа байдлаараа тэр дэггүй гишүүний тоонд ордог.
Тэрбээр Хүүхэд, залуучуудын Соёлын төвд клубийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлснээс хойш Баянзүрхийн Засаг дарга, Улаан баатар хотын ерөнхий менежер хүртэл алба хашсан. Хэдий тийм ч юм юман дээр буурь суурь дутаад байдаг юм. УИХ-д анх удаа сонгогдсон түүнд мөн анх удаа албан тушаал ногдсон нь энэ. Гишүүдээ загнаад байх нь уу, эсвэл дарга болоод буурь суух нь уу, харж л байя. Үлдсэн багахан хугацаанд ид шид бүтээж, бүх ажлыг цэгцэлж чадахгүй гэдгээ шинэхэн дарга нар өчигдөр шулуухан хэлсэн. Бас тэдэнд “АН асуудал бүрт гацаа үүсгээд байх вий” гэх болгоомжлол байгаа аж. “Эв эеэ л хичээж ажиллаад энэ бүрэн эрхийг дуусгана гэж найдаж байна” хэмээх О.Чулуунбатын үгнээс энэ болгоомжлол нь харагдана лээ. Чилийсэн дөрвөн сар тэдний урд байна.
С.ТУУЛ