Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)- ын даргаасан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүхнарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Аюушжав удирдан хийлээ. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатайг эж дүгнэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргав. Тухайлбал, гэрээ байгуулж мөнгө шилжүүлж байх үеийн ам.долларын ханшийг Монголбанкнаас албан бичгээр авах, мялзангийн вакциныг яаралтай горимоор худалдан авах нөхцөл байдал үүссэн, эсэхийг тодруулах, учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан тооцох гэх зэрэг үндэслэлийг яллагдагч хоёр хүний өмгөөлөгч нар гаргасныг шүүгч хүлээн авсан байна.
Д.Түмэндэмбэрэл, З.Батсүхнархамтарч “Яаралтай дархлаажуулалт” нэрийн доор МЭЕГ-аас тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Heister biosciences limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2018-2020 оны хооронд 16 сая тун мялзангийнвакциныг нэ гтунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан авч, 778 000 орчим ам.доллар буюу хоёр тэрбум 78 сая гаруй төгрөгийг дээрх хүмүүс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгагдаж буй юм. Үүнээс гадна охиныхоо нэрдээр орон сууц бэлэн 291 сая төгрөгөөр худалдан аваад түүнийхээ хөрөнгийн эх үүсвэрийг 2018- 2020 онд гаргасан ХАСХОМ-тээ тусгалгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгэт Д.Түмэндэмбэрэлийг яллагдагчаар тооцсон билээ. ХаринЗ.Батсүхийг өөртөө хоёр тэрбум 78 сая төгрөгийн давуу байдал бий болгож мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан.
Энэ хоёр хүн Энэтхэгийн аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулснаар улсын төсвөөс гурван тэрбум 927 сая төгрөг шилжүүлсний хоёр тэрбум гаруйг нь ийнхүү завшсан хэрэгт гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр болоод буй.