Төрийн халаасан дахь хэд багтахаа байсных уу, эсвэл үрж барж дуусахгүй байгаагийнх юм уу, сүүлийн үед улсын тодотголтой хурал, зөвлөлгөөн тасрахаа байлаа. Хэдэн хүн оролцсон, хаана зохион байгуулсан, хэд хоног үргэлжилсэн эсэхээрээ уралддаг ч болох янзтай. Саяхан болж өндөрлөсөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын удирдах ажилтны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөнд 1000 гаруй хүн оролцож, дөрвөн өдөр үргэлжилсэн нь рекорд эвдэв. Өнгөрсөн баасан гаригт “Биеийн тамир спортын хөгжлийн шинэ чиг хандлага” сэдэвт үндэсний зөвлөлгөөн өндөрлөсөн. Хөдөө орон нутаг, нийслэлээс нийтдээ 600-гаад хүн оролцлоо гэж дуулдсан. Түүний өмнөхөн Байгаль орчны үндэсний чуулган, улсын зөвлөлгөөн болсон, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн удирдах ажилтнууд зөвлөлдсөн.

Төв орон нутгийн Онцгой байд лын анги, байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөлгөөн өнгөрсөн сарын сүүлчээр болсон. Энэ мэтчилэн хуучраагүй, халуухнаараа байгаа хурал, зөвлөлгөөнийг л тоочиход нэлээд урт жагсаалт гарна. Салбар нэгж болгон зөвлөлгөөн хийдэг болсон, тэр ч бүү хэл дотуур байрны багш нарын зөвлөлгөөн гээч саяхан болсныг санаж байна. Удирдах ажилтнууд нь зөвлөлдөж болж бай гаа юм чинь дунд, доод шатны албан тушаалтнууд, удахгүй жижүүр, цэвэр лэгчид нь хүртэл чуулган хийх юм байна л даа. Тэгээд болоогүй ээ, аль нэг томоохон хурлын танхимд биш, заавал Төрийн ордонд чуулна. “Тэдний зөвлөлгөөн Төрийн ордонд болсон гэсэн. Манайх юугаараа дутдаг юм, заавал тэнд хийнэ”. Ийм барьцамтгай араншингийн цаана төрийн тусгай хамгаалалттай, онцгой обьектийн үнэ хүнд навс унаж байгаа нь худал биш. Төрийн ордонд нэг өдөр хурал зохион байгуулахад ханш нь хэдэн саяар тоологдох өндөр гэж байгаа. Зөвлөлгөөнд оролцох хүмүүсийн хөдөө орон нутгаас ирж, очих замын зардал, буудал, хоол, унаа ны мөнгө, хурлын танхимын түрээс, бичиг цаасны зардал гээд төсөв нь усны тоолуур шиг л гялалзаж өгнө. Иймэрхүү хурал чуулган ойролцоогоор ямар төсөвтэй байдаг талаар тандаж үзлээ.

Хот, хөдөөгийн 700 шахам хүн оролцсон саяхны нэг зөвлөлгөөнд 40 сая төгрөг зарцуулсан байна. Өөрсдийнх нь ярьж буйгаар дутуу гучуу юмгүй нэлээд бийлэгжүү төсөвтэй, тун боломжийн зохион байгуулалттай болсон юм байх. Улаанбаатарын урдаа барьдаг томоохон ресторанд хаалтын арга хэмжээгээ сүр дуулиантай хийж, оролцогчид нохой гурав харагдтал ууж, үүр цүүрээр шахам харьцгаасан гэх. Дөчин сая төгрөгөөр юу хийж болох вэ? Төрийн албан хаагчид 20 жил өр тавин, ийм хэмжээний мөнгө зээлж орох оронтой болсон. Хүүхдийн цэцэрлэг хүрэлцээгүй байна гэж бид ярьдаг. Сумдад гэр цэцэрлэг хэд хэдийг барьчих хэмжээний энэ мөнгийг ганц хоёрхон өдрийн дотор салхинд хийсгэж байна. Тэгтэл 500- 600, 1000 хүн оролцсон данайсан төсөвтэй, лут зардалтай зөвлөлгөөн ийм ойрхон болж байгаа нь улс орны хөгжилд чухам ямар хувь нэмэртэй юм бол. Хамгийн гол нь зөвлөлгөөн хийлээ гээд эцсийн үр дүн нь юу вэ. Алгын чинээ цаасан дээр гаргасан зөвлөмж үү.
Дараа жил нь хуралдахад ямар асуудал өмнө нь ярьж байсныг санаж байгаа хүн цөөхөн байдгийг зохион байгуулагчид хэлдэг. Угаасаа зөвлөлгөөн нэрийн дор тэнд үдээс өмнө сэм нойр, үдээс хойш сэм найр, оройдоо сэм хайр өрнө дөг талаар явган шог хүртэл бий. Хөдөөнөөс ирсэн зочдын байрласан буудалд оройдоо хавтгай архидалт болдгийг хэн хүнгүй мэднэ. Салбарын бүтэн жилийн тайлангаа хэлэлцэж, өдөр жин нойрмоглож суусан нөхдийн жинхэнэ ажил нь оройд л эхэлдэг гэж хэлж болно. Нөгөө талдаа дарга удирдлагууд нь хот руу зөвлөлгөөнд яваад эзгүй хойгуур орон нутагт долоо хоног ажил цалгарддаг. Хамгийн багадаа гэхэд зөвлөлгөөн хоёр хоног үргэлжилдэг, хөдөөнөөс ирсэн хүмүүс хотод ирснийх, нэг хоёр хоногийг “шоппинг” хийхэд зориулна. Үзвэр үзчихмээр, амьтан ах дүү гийнхээр амжиж ормоор, тэдэнд хувийн ажил мундахгүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчид саяхан зөвлөлдлөө. Гурав, дөрвөн өдөр Төрийн ордонд нойрмоглож суус наас уг нь үйлдвэрлэлээ эрхлээд, хэд гурван төгрөгөө “эргүүлж” байсан нь тэдэнд дээр байлтай. Зөвл өлгөөн хийснээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгждөг бол сайн л байна. Байгаль орчныхон, эрүүл мэндийн салбарынхан, боловсролынхон байсгээд л хуралддаг. Хурал чуулган их хийлээ гээд улс орон хөгжчихдөг бол манай улс аль хэдийнэ Азийн бар байтугай болчихсон баймаар.
Хөдөөгийн албан хаагчдаа хоттой танилцуулах кампанит ажлаа арай өөр хэлбэрээр, зардал бага тайгаар хийж болмоор. Тэгж их хуралд маар, царай царайгаа жил бол гон хармаар байдаг юм бол техник, технологи хөгжсөн энэ цаг үед цахим уулзалт хийж яагаад болохгүй гэж. Аймгийн Засаг дарга нар ажлаа хаяад долоо хоног болгон төрийн зардлаар хот, хөдөөгийн хооронд аялж байхаар, шилэн кабелийн тус ламжтайгаар дэлгэц ширтээд ярьж суухад яагаад болохгүй гэж. Мөнгө үрэхгүй, цаг хугацаа хэмнэх олон давуу тал байгаа биз. Улсын зөвлөлгөөн гэж хэдэн арван сая төгрөг салхинд хийсгэдэг, ар хидалтыг өөгшүүлдэг, үрэлгэн тө сөвтэй завхарсан арга хэмжээг цахим хэлбэртэй болгож яагаад болохг үй гэж. Цаана чинь залуус цахим ертөнцөд хэдэн зуун мянгаараа нэгдэж, санал бодлоо солилцож, форум, хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнг амсаад байна шүү дээ. Өдөр тутмын сонины өглөөний шуурхайн үеэр тухайн өдөр болох өч төчнөөн үйл явдлаас онцгой чухал гэснээ сонгон мэдээлэхийг эрхлэгч даалгадаг. Хурал зөвлөлгөөнийг тэр бүр тоодоггүй, товч төдий дурдаад өнгөрдөг. Тэр байтугай зөв лөлгөөний талаар мэдээ хэл лээ гэж сэтгүүлчид зэмлүүлэх удаа бий. Тухайн салбарын бүтэн жи лийн тайланг сонсож, зөвлөлгөөнд орол цогчдын нэгэн адил эвшээгээд сууж байх зав бидэнд үнэндээ бай даггүй л дээ. Сонирхол, ач холбогдол багатай, хурлын тухай нүүр дүүрэн материалыг уншигч та ч гэсэн тогтож харна гэж үү. Гэтэл бидний тоодоггүй өнөөх хурал зөвлөлгөөн маань татвар төлөгч бидний халааснаас хумсалсан 40-50 саяар хийдэг юм байна. Сүхийн талбай үйтэн хуаран дээлт нүүдээр өнгө алаглан үзэг дэж, Төрийн ордонд төөрсөн эрхмүүд таа рал даж, патиараа татуулсан нөхөд хаа сайгүй харагдвал бүү гайхаарай. Нөгөө …. салбарын зөвлөлгөөн эхэл сэн гэнэ ээ гэсэн хариу та сонсоно.
Г.Гэрэл