Канадын Торонто хотод дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт PDAC-2026 болж байна. Манай улс 29 дэх жилдээ оролцож байгаа уг арга хэмжээний үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд А.Дамдинням алт, зэс, газрын ховор элемент зэрэг байгалийн баялгаар арвин нөөцтэй Монгол Улс нийлүүлэгчээс боловсруулагч орон болохоор зорьж, хууль, эрх зүйн орчноо шинэчилж, хөрөнгө оруулагчдад таатай боломж бүрдүүлэхээрзорьж буйгаа илэрхийлжээ. Мөн зэсийн нөөц арвинтай учраас үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа. Цаашид ган болон бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдийг үе шаттайгаархэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад танилцуулав. Дээрх чуулга уулзалт өчигдрөөсэхлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд 125 орны 27 000 орчим төлөөлөгч оролцож, үзэсгэлэнгийн 1300 талбай ажиллуулан, 700 гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Манай орны хувьд PDAC2026 чуулганд оролцохдоо “Mongolia day” үзэсгэлэнг санаачилсаннь өдгөөдэлхийнуул уурхайн салбарынхны анхаарлыг татах арга хэмжээ болсныг АҮЭБЯ-наас дурдлаа.
С.Дулам