УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Цэцэд хоёр ч удаа хандаад буй юм. Энэ асуудлаар болон цаг үеийн сэдвээр тус намын дарга Ш.Төмөрсүхтэй ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн зарим заалтаар Та Цэцэд гомдол гаргасан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Анх Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байхад манай намаас 100 хувь пропорциональ тогтолцоотой байх, сон гуулийн жил цахим хуудас, сонин, телевизээр улстөрчдийн чансаа тодорхойлох элдэв санал асуулга явуулдгийг зог соох, СЕХ, тойрог, хэсгийн хороодын дарга нар хууль зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцдог байх тухай гурван санал оруулсан. Хэдийгээр пропорциональ тогтолцоо орсон ч 100 хувь болоогүй. Мөн бид энэ тогтолцоо дотроо намыг биш нэр дэвшигчээр нь санал авъя гэсэн ч эсрэгээр боллоо. Гурав дахь санал ч гээгдсэн. Харин элдэв чансаа тогтоох судалгааг хориглосон байгаа.
Сонгуулийн хуулийг баталсны дараа судлаад үзэхэд 15 орчим заалт нь Үндсэн хууль зөрчсөн. Гэхдээ бид эхний ээлжинд хоёр заалтыг нь онцолж үзсэн юм. Сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан ту шаалтнаас бүрдүүлэх зохицуулалт нь Үндсэн хуулийн 9.2 дахь “Төрийн байгууллага улс төрийн үйл ажиллагаа эрх лэхийг хориглоно” гэсэн заалттай зөрчилдөж байна. Мөн төрийн албан хаагч гэсэн нэрийн цаана эрх баригчдын тусгайлан бэлтгэсэн хүмүүс орж ажиллах магадлалтай. Үүнээс гадна улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бол ажлаасаа түдгэлзэнэ гэсэн.
Улс төрийн албан тушаалтан бол түдгэлзэхгүй үлдэх нь. Энэ чинь хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж байгаа юм. Голдуу Засаг дарга нар сонгууль зохион байгуулдаг нь будлианы үн дэс болдог. Тэд өөрсдөө ч сонгуульд нэр дэвшдэг. Бид ийм хоёр үндэслэлээр Цэцэд анх хандсан ч 45 хоногийн дараа “Маргаан үүсгэх боломж гүй” гэсэн хариу өгсөн. “Төрийн жинхэнэ албан хаагчийг ажиллуулах нь УИХын гишүүдийн бүрэн эрхийн асуудал” гэсэн. Гэтэл бид УИХ-ын гишүүний бүрэн эрх мөн үү, биш үү гэж асуугаагүй. Мөн хоёр дахь үндэслэлд “Төрийн албан хаагчийн сонгуульд өр сөлдөх хугацаа тог тоох нь УИХ-ын бүрэн эрх” гэсэн тэмээ гэхэд ямаа гэсэн хариу өгсөн. Тиймээс бид эдгээр үндэслэл дээрээ гадаадад суугаа иргэд зөвхөн пропорциональ тогтолцоон дээр санал өгч, аль нэг намыг сонгоно гэсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж нэмсэн. Үндсэн хуульд “25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн. Нам сонгоно гээгүй. Цэцэд дахин хандсанаас хойш хараахан хариу ирүүлээгүй байна.
-Цэц дахиад маргаан үүсгэхээс татгалзсан хариу ирүүлбэл яах вэ?
-Тэгсэн ч бид ухрахгүй. Сонгуулийн дараа эрх баригчид ялагдал хүлээх, эсвэл жижиг намуудаас суудал авсан нөхцөлд тэд өөрсдөө Цэцэд хандаж, сонгуулийг хүчингүй болгох арга замаа нээлттэй орхих гээд байна. Үүнийг хаах ёстой. Тиймээс Цэцээс гаргасан шийдвэр, “Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн тогтоол нь баримт болж үлдэнэ. Ер нь Цэц Үндсэн хуулийн манаачийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна, илэрхий асуудал дээр тэс өөр хариу өгч буй нь тэднийг эрх баригчдаас хараат ажилладаг гэж хардахад хүргэж байгаа юм.
-Ер нь шинэчлэн баталсан Сонгуулийн хууль гуравдагч хүчний намуудад хэр халтай, бас ээлтэй болсон гэж үзэж байна?
-Намуудад таван хувийн босго тогтоосон. Яг үнэндээ бол 28 хувийн босго тавьсан. Тойрогт өрсөлдөөд 28 хувийн санал авч чадаагүй бол пропорциональ руугаа шилжиж орж ирнэ. Тэгэхээр УИХын гишүүн болох босгыг 28 хувь болгосон гэсэн үг. Энэ хувийн санал аваагүй бол пропорциональ тогтолцоогоор таван хувийн босго хангасан ч гишүүн болох магадлал маш бага. Мөн Сонгуулийн хуулийн 49.1, 49.2 дахь заалтыг анхаарах хэрэгтэй. 49.1-т “Б жагсаалт гаргана” гэж байгаа. Сонгуульд оролцоод нийлбэр дүнгээр таван хувийн санал авсан намуудыг үүнд бичих юм. Уг жагсаалтад орсон намууд дээр таван хувийн босго авч чадаагүй намуудын нийлбэр саналыг тэнцүү хувааж нэмнэ. Тэгээд уг дүнгээ 28-д хуваагаад нэг суудал авах хувийг тооцож гаргана. Ингээд суудлыг бүхлийн зарчмаар эрэмбэлж хуваарилна гэж байгаа юм. Тэгэхээр 0.17 хувийн санал авлаа гэхэд тэнд орох боломжгүй болох нь. Үүн дээр давхар УИХ-ын гишүүний 28 хувийн босго байгаа шүү дээ. Мэдээж дэвшил бий. Пропорциональ тогтолцоогоор на муудын нэрээр орон даяар санал авах учир ганц дүүргээр хэмжигдэхгүй, өргөн хүрээнд санал авна гэсэн үг. Үүгээрээ л давуу талтай.
-Он гарснаас эхлээд сонгогчдын санал татах зорилгоор элдэв амлалт өгөх, эд зүйл тараах, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Ер нь шударга, булхайгүй сон гууль зохион байгуулах хэм жээний дэвшил гарсан болов уу?
-УИХ-ын гишүүн тайлан гаргаж болно гэчихсэн учраас энэ нэрэн дор тэр хориглосон арга хэмжээ болсоор л байна шүү дээ. Тиймээс энэ мэт баримтыг бүрдүүлээд сонгуульд оролцох эрхийг хасаж чаддаг бол өгөөжөө өгнө. Саналын хуудсыг автоматаар тоолох программыг хүн зохион бүтээнэ. Тиймээс түүнийг яаж ч өөрчилж болно гэсэн үг. Тэгээд ч тэр прог рам мыг зохион бүтээх хүмүүс аль нэг намынх байх юм биш биз гэсэн хардлага төрж байна. Учир нь энэ үйл явц олон нийтэд ил тод биш байгаа. Тэгэхээр луйвар хийх нөхцөл бий. Ийм асуудал байсан учраас бид Төрийн байгуулалтын байнгын хороонд тухайн үед нь саналын хуудсыг давхар гараар тоолох санал оруулж байсан. 2009 онд Чингэлтэй дүүрэгт болсон нөхөн сонгуулиар саналын хуудсыг богино хугацаанд тоолж болж л байсан шүү дээ.
-УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэхээр АН, МАН маргасаар байна. Танай нам ямар байр суурьтай байна вэ?
-Нэг дор зохион байгуулсан нь цаг зав, хөрөнгө хэмнэнэ. УИХ-ын сонгууль гэж баахан “нүдэж” байгаад л хэдэн сарын дараа орон нутгийн сонгууль гээд бужигнадаг. Зохи цуулалтыг нь хийгээд нэг дор зохион байгуулах нь зөв. Гэхдээ цаг хугацаа нь тулсан учир сонгогчид будилах зүйл гарна. Уг нь жилийн өмнө энэ асуудлаа шийдэх ёстой байсан.
-Гуравдагч хүчний намууд сонгууль дөхөөд ирэхээр нэгдэж, эвсэх хөдөлг өөн эрс нэмэгддэг. ЭЧХН ирэх сонгуульд аль нэг намтай хамтрах уу?
-2008 онд манай нам дангаар оролцсон. Эвсэл байгуулах санал олон намаас ирсэн. Гэхдээ бид дангаар оролцох зарчим баримталж байна. Манай нам 1800 гишүүнтэй. Өмнөх сонгуульд хоёр хүн өрсөлдсөн бол энэ удаа 10 орчим хүн сойх бодолтой байгаа. Орон даяар бүртгэл явуулж, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Монгол Улсын иргэнийг намынхаа нэрээр УИХ-д дэвшүүлэх бодолтой байна.
С.ТУУЛ