Би мөрөөдөх дуртай. Энэ үг ардаа гэгээн, сайхан бүхнийг дагуулдаг учраас, бас мөрөөдөл бол зорилгын эхлэл учраас тэр. Сайхан хайртай учрахыг, мэдлэг боловсролоо дээшл үүлэхийг, хамгаас дотно хүн бүхэн минь үргэлж эрүүл энх байхыг мөрөөддөг. Мөрөөдөл хязгаарг үй. Хувь хувьсгалаар хүрээ нь зааглагдахгүй. Түүнийг ашиглан сансарт нисэж, хэзээ ч хийж мэдэрч үзээгүй бүхнээ амсаж болно. Хэт реалист үзэлтэй цөөхөн хүн л мөрөөдлийг дэмий зүйл гэж үз дэг байх. Огт мөрөөддөггүй хүний зүрх сэтгэл, оюун ухаан бодит байдалд нухчин дарлуулсаар эм тэрнэ байх гэж боддог юм. Хаа сайгүй л хөмсгөө зангидаж, ууртай царайлсан хүмүүс, шийдэх олон асуудал. Ийм үед тэр хар бараан бүхнийг “сүлж” мөрөөдөхөд болохг үй нь юу байна. Хааяа ч гэсэн бодит ертөнцөөс тасарч, сайн сайхан энергиэр дүүрсэн тэр орчинд зочлоод үзэх хэрэгтэй.
Мэдээж бүр тасраад явчихаж болохгүй. Боол нь болохгүйгээр мөрөөдөж сур гэдэг үг байна шүү дээ. Хүүхэд байхдаа “Хөгшин хү- мүүст мөрөөдөл байдаг болов уу” гэж боддог байлаа. Туулах зам нь богиносож, туулсан нь уртассан болохоор мөрөөдөх зүйл үлдсэн үү хэмээн эргэлздэг байв. Одоо бол энэ гэнэхэн, тэнэг асуултынхаа хариуг олсон. Хүн бүрт мөрөөдөл бий. Түүнд насны хязгаар байхгүй. Настай хүмүүс ирээдүйгээ үр хүүхдээрээ дамжуулан хардаг. Тиймээс мөрөөдлөө ч тэдэндээ зориулдаг. “Бага хүүгээ л гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэчих юмсан, ач, зээгээ харчих юмсан” гээд л мөрөөднө. Ингэж мөрөөдөхийн хэрээр тэдэндээ замаа засахад нь ухаан, туршлагаараа тусална. Мөрөөдөл зорилго болж байгаа нь энэ. Сүүлийн өдрүүдэд Цагаан сар хэ мээх үндэсний сайхан баярын уур амьсгал ороод байна. Ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, уулзан учирдаг учраас энэ баярыг “ад үзэх” хэцүү. Гэвч жил ирэх бүр хэт материаллаг тал нь давамгайлж, дээрээс нь юмны үнэ өсөөд байгаа учир бага, дунд орлоготой иргэдийн хувьд бөөн дарамт болдог.
Цагаан сар болох өдөр дөхөөд байдаг, ууц, бууз, тавгийн идээгээ бэлдэх хэдэн халтар төгрөг нь хаана байна гэсэн хүн олон. Энэ өдрүүдэд монголчууд нийтдээ нэгэн ижил зүйл мөрөөдөж байгаа гэхэд болно. АН, МАН-ынхны амласан эх орны хувь хишиг болох сая төгрөг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг нь олгох эх үүсвэрийг улсын төсөвт суулгачихсан. Тиймээс тэд “Өнөө хэдэн төгрөгөө Цагаан сараас өмнө өгчихгүй юм байгаа” гэж асуугаад л “Хэрэв өгчихвөл тийм тийм юм авна” хэмээн мөрөөдөж сууна. Бага, дунд орлоготой иргэд ялангуяа энэ мөнгийг хэдэнтээ авч, хэдэнтээ “үрээд” буй. Үрэх бүртээ илүү ашигтай, илүү тооцоотой болно гээч. Тэдэн төгрөгөөр нь ууц, хэвийн боов гээд л жагсаалт үргэлжилнэ. Цагаан сарын хар дарамт дор төрөөс хэзээ өгөх нь тодорхойгүй мөнгийг ийнхүү хэдэн зуун удаа “үрж” байгаа юм. Харамсалтай нь Хүний хөгжлийн хэмээх том нэртэй мөнгө нь гал тогоо хавиар эргэлдсэн мөрөөдлөөр замхарч байна. УИХ-ын намрын чуулганаар Тавантолгойн ордоос иргэн бүрт олгох хувьцааг Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгтэй хольсон 39 дүгээр тогтоолыг уржигдар баталлаа. Одоо хувьцаа, нэг бол мөнгө гэсэн сонголтыг иргэд хийнэ. Хэзээ, хэрхэн, яаж зо хион байгуулж олгохыг Засгийн газар шийднэ. Аливаа хар барааныг сайн сайхан болгож мөрөөдөл үргэлжилсээр. Юутай ч мөрөөдөл биелнэ гэдэгт итгэцгээе.
С.ТУУЛ