
М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхантай ярилцахаар утас цохитол гэртээ ирэхийг урилаа. Гэртээ тамхиа нэрэнгээ ярилцах нь хамгийн тухтай байдаг хэмээн тэрбээр хэлсэн. Говь-Алтайн айл учраас баруун аймгийнхны брэнд болох өрөм цөцгий амтагдсан хоол шиг цайгаараа гэргий нь дайлав. М.Билэгсайхан найрагч гуравдугаар сарын 19-нд уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр зэхэж буй аж.
-“Хэзээ ч би эндээс явахг үй” шүлгийн номоо гаргах гэж байгааг тань сонссон. Уншигчдын гар дээр очсон уу?
-Шинэ оны эхээр номоо өлгийдөж авсан. Миний зүгээс уншигчдадаа барьж байгаа бэлэг юм. Гэхдээ нэрийг нь өөрчлөөд “Амьдралын хүрд” болгосон.
-Яагаад. Тэр нэр чинь гоё байсан шүү дээ?
-Хүний амьдралын хүрд хэзээ ч зогсдоггүй. Бидний үргэлжлэл үр хүүхэд. Тэгээд л ингэж нэрлэсэн. Өмнөх нь Монголоосоо хэзээ ч явахгүй гэсэн утгаар ийн нэрлээд байсан юм.
-Бас нөгөө талаар найрагч хувь тавилангаа орхихгүй гэсэн санаа биш гэж үү?
-Тийм ээ, тийм. Шүлэг бичдэгг үй залуу нас байдаггүй. Гэхдээ тэндээс яруу найрагтаа үнэнч үлддэг нь тийм ч олон биш.
-“Амьдралын хүрд”-ийн өмнөх номуудаасаа ялгарах онц лог нь юу вэ?
-Нэгдүгээрт, сүүлийн хэдэн жилд бичсэн шинэ шүлгүүд байна. Хоёрдугаарт, “Амьдралын хүрд” номондоо уншигчдын хүртээл болсон “Тэрийг чинь нэг сонсмоор байна” гэж нэхдэг шүлг үүдийг нь түүвэрлэж оруулсан. “Загасчны морь усгүй” гэдэг шиг урьд гаргасан ном, CD-нүүд одоо надад бараг байхгүй юм билээ.
-Яруу найрагт үнэнч үлдэхэд зориг зүрх хэрэгтэй байх. Зөвхөн шүлэг бичээд, ном гаргаад түүгээрээ амьдрах нь хэцүүг бүгд мэдэж байгаа, тийм үү?
-Яруу найрагч байна гэдэг Яггүй хүнд алба Ял, гавьяа хоёрыг Ганцаараа л үүрдэг тавилан... гэж миний нэг шүлгэнд бий. Чиний хэлдэг үнэн л дээ. Нэг хэсэг ном уншдаг хүн бараг байхгүй болсон. Одоо яах вэ, арай дээрдэж байна. Гэхдээ л яруу найргаар баяжиж хөлж сөн хүн хай гаад олъё гэсэн ч байх гүй. Тэгэхээр энэ бол тухайн нийгэм, хүмүүст хандсан найрагч хүний сэтгэлийн илэр хийлэл. Сэтгүүлч хүн бү хэн яруу най рагч байдаггүй шүү дээ. Тэр мэргэж лийг сургуульд заал гаад сурч болно. Яруу найраг гэдэг түүнээс арай өөр л дөө.
-Зарим хүн нэг дор хоёр, гурваар нь ном хэвлүүлдэг. Ер нь номын борлуулалт ямар байдаг вэ. Энэ жилийн Ца гаан сараар зарим хүн ном бэлэглэе гэдэг сайхан уриалга гаргасан нь хэн хэн дээ тустай зүйл шиг санагдсан.
-Тэр үнэхээр сайхан уриалга байна лээ. Манайд но мын гүйл гээ тийм ч сайн биш. Гэхдээ яах вэ, зорьсон хү мүүс авдаг юм аа. Түүнээс гадна найз нөхдийн хүрээ гэж нэг юм бий. Бид чинь номоо зарж бор луулахаасаа илүү най зууддаа бэлэглэчихдэг. Бэл гийн дээд ном гэдэг үнэн. Гур ван буяны нэг нь ном гэдэг. Амихандаа нэг талаараа буян үйлдээд байгаа юм шүү дээ. Би ямар хүнд архи өгч байгаа биш, тархинд нь бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийж байна. Юугаар баян байна, түүгээрээ дайлна гэдэг шиг манайд орж ирсэн хүмүүст шүлгээ уншиж өгдөг, ном байвал түүнийгээ бэлэглэдэг. Одоо монголчуудын хамгийн том баяр болох гэж байна. Мэдээж тэр үеэр авгай, хүүхдийн бэлэг тусдаа байлгүй яах вэ. Түрүүн асуусантай чинь хол богдуулаад нэг зүй лийг хэ лэхэд, олон ном гаргас наараа яруу найрагч болно гэж байхгүй. Миний л бодол шүү. Би сая дөрөв дэх номоо гар галаа. Хамгийн гол нь хүний сэтгэлд үлдэх нь чухал. Үл дэнэ гэдэг чинь хүн түүнийг мэдэрч, ойлгож байна гэсэн үг.
-Тэгээд л та “Болор цом”-ыг тэмцээн гэхээсээ ард түмэн, яруу найргийн нөхөд тэйгөө уулзах баяр гэдэг байх нь ээ?
-Хүмүүс янз бүрээр ярь даг л даа. Би ч одоо “Зрителийн яруу найрагч” гэж шүүмжлүүлсээр байгаад “чих алт болжээ”. Үзэгч, сонсогч байх гүй юм бол заавал тийм тэм цээн уралдаан гэж зарлах албагүй биз дээ. Хэдэн шүүгч сууж байгаад дүгнэчихэд болно. Үзэгч гэдэг чинь ард тү мэн шүү дээ. Ард түмэн хам гийн том шүүгч байдаг.
-Та Цагаан сард их хүндэтгэлтэй ханддаг байх нь. Сүүлийн үед хэт их гар лагатай баяр болж хувираад залуус түүнээс нь халгаад, ийш тийшээ явчихдаг болсон гэх юм билээ.
-Энэ чинь монголчуудын том хүндэтгэл, мундаг ёс заншил байхгүй юу. Ёс ёмбогор гэдэг утгаар нь тэмдэглэхийг хи чээдэг. Харин сүүлийн үед хэт хавт гайруулаад байна. Тав ганд багтахгүй, өөрсдөө өргөөд даахгүй ууц тавьж, хажуу дахь айл нь хоёр таваг зассан бол би гурвыг засна гэж барьцах жишээтэй. Манайх жил бүрийн Цагаан сараар зөвхөн цагаан идээгээр тавгаа засдаг. Би тийм их мал хуйтай хүн биш шүү дээ. Яагаад Цагаан сар гэж нэрлэснийг дуундаа хүртэл хэлчихсэн байгаа. Монголчууд дээр үеэсээ л насны эрэмбээрээ шүүс тавьдаг байсан юм билээ. Одоо бол жаахан тарган шиг мал нь бараг Цагаан сарын ууцанд яваад барагдчихдаг юм биш үү. Би хөдөөний хүн. Угаасаа хөдөөний биш гэх хүн Монголд байхгүй. Өөрөө хотод төрсөн байж болох ч удам угсаагаа хөөвөл хөдөөнийх л байж таарна. Хот хөдөөгийн, баян ядуу гийн ялгаа их болсон энэ үед монголчууд ядаж Цагаан сараар хоорондоо ёсолчих хэ рэгтэй л юм даа. Бид үндэс ний юмаа жаахан мартах гээд байх шиг. Адаглаад мал мэддэг хүүхэд ховор болж.
-Даяаршиж байгаа дэлхий нийтийг бид дагах ёстой ч бас дангааршиж үлдэх ёс той үндэсний уламжлалаа авч хоцрохын тулд та тухайлбал юу хийж байна. Хүүх дээ амралтаар нь хөдөө явуулж морь малтай ойр өсгөх гэдэг ч юм уу?
-Тэгнэ ээ. Миний ганц нагац ах Пар тизаны сангийн аж ахуйн (хуучнаар) ой ролцоо амьдардаг. Тэднийх рүү хүү, охин хоёроо явуулдаг. Ялангуяа хүү минь морь сайн унадаг, даага сур гачихдаг. Малтай харьцаж, малын үнэрт ойр өснө гэдэг одоо бидний яриад байдаг зөв энергитэй байхын нэг шинж. Морь уралдуулаад, тү рүүлээд бай хгүй ч гэсэн мэд дэг, бусдадаа мэдр үүлдэг байх ёстой.
-Та түрүүн “Удам угсаагаар нь хөөвөл монголчууд бүгд хөдөөнийх” гэж гоё хэл сэн. Гэтэл үүнийгээ хүлээн зөв шөөрдөггүй хүмүүс “Тэгж л их нутгаа са наад байгаа юм бол хө дөөдөө очоод амьдарч болно шүү дээ. Битгий хотынхныг муулаад бай” гэдэг.
-Хэ хэ. Монгол хүний мах, цу санд нь тэр хөдөө чинь угаа саа уяатай байдаг юм. “Тасар чихсан” хүмүүс нь тэгж хэлнэ л дээ. Яадаг юм, хөг жил дэвшил рүүгээ хүн ойр тохын тулд хотод ирэх ёстой шүү дээ. Харин нөгөө дан гааршлаа битгий хая, байж байг. Би боддог байхгүй юу. Хүүхдийн зус лангуудын хөтөлбөрт багачуулд хонь мал таниулах, монгол ахуйг мэдрүүлэх тухай яагаад оруулж болдоггүй юм бол гэж. “Нэг их үстэй адуу байна. Аав аа, энэ шүлэг бичдэг морь уу” гэсэн ичмээр онигоо байдаг юм. Энэ бол инээдэм биш, эм гэнэл. Юугаараа бид монгол хүн бэ гэхээр түүх, соёл, хэл, гадаад төрхөөрөө ялгарах ёс той. Тухайлбал, манайхан одоо монгол дээлийг Улсын баяр, Цагаан сарын хувцас гэж ойлгодог болсон. Дэлхийд ховор хувцас бол дээл. Би нэг их олон газраар явж үзээгүй ч очсон орнууддаа бол дээлээ өмсөж ялгарах дуртай. Босоо монгол бичгээрээ хаанаа ч яадаг юм биччихээд явж бай хад гаднынхнаас эрхгүй ялгар даг. Би рок попынхноос Т.Дэлгэр мөрөн гэдэг халзан толгойтой нөхрийг их дэмждэг. Хөгжлөө дагаад ямар ч хэлээр, аль ч урсгал чиглэлээр дуулж болно. Тэрийгээ монгол хэв маягт оруулаад бусдадаа үлгэрлэдэг нь сайн.
-“Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла. Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл” гэж өнөө цагт эрч үү дийн үнэлэмж жаахан урууд саныг анзаарсандаа та бичсэн үү. Магадгүй 30-40 жилийн өмнө байсан бол тэгж бичих байсан болов уу?
-Энэ шүлгийг хүмүүс ахуй талаас нь ойлгох гээд бай даг. Жаахан ухаад бодвол өнөө- гийн нийгэмд эрчүүдийн эзлэх байр суурь ямар байгаад эмзэглэсэн сэтгэл л дээ. “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг бүх болохгүй зүйл эрчүүдэд хамаатай. Үндсэндээ бараг манай эрчүүд “дайвар бү т ээг дэхүүн” болчихоод байна. Наад зах нь өөрсдөө биеэ хайх рахгүй зөнд нь орхичих дог. Нэг л их сайхан аав, гэрийн эзэн яваад байдаг. Өчн өөн баяр тэмдэглэдэг хэр нээ яг эрчүүдийнх гэхээр байхгүй. Аргаа барахдаа Цэргийн баярыг өөрсдийнх бол гоод өмчилчихс өн (инээв). Саяхан би Л.Чаминчулуун эгч тэй “Royal” телевизийн нэг нэвтрүүлэгт орлоо. Ямар сай хан эрчүүд архинд ороод амьд ралаа үрж, нийгмээс гээгд сэнийг харлаа. Би тэ дэнд номоо бэлэглэж, гурав дугаар сарын 19-нд “UB Palace”-т болох тоглолтынхоо та салбарыг өгсөн. Эр хүн тэр бүр ил уйлахгүй шүү дээ. Тэд уйлж байна лээ. ДБЭТ-т орж үзээгүй хүн ч тэнд байсан. Юу гэсэн үг вэ, улсынхаа нийслэлд амьдарч байж траншейнаас өөр газар мэдэхгүй байна гэдэг. Тэд Монголын урдаа барьдаг тайзан дээрээс тоглолт үзэх болсондоо их баярлаж байсан. Миний тусалж чадах л юм тэр.
-Тиймэрхүү хүмүүс гэхдээ хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг аашлах нь их. Яаж ч өөд нь татах гээд болдогг үй нөхөд байдаг.
-Тийм ээ. Нээрээ, одоо танай сониноор дамжуулаад нэг юм хэлье. Би тэр нэвтрүүлгийн үеэр нэгэнд нь “Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй” гээч болж л дээ гэчихсэн чинь тэр чигтээ зугтаасан гэсэн. Жаахан хатуудуулчихсан юм шиг байна лээ. Гэхдээ тэр чинь монгол ардын зүйр цэцэн үг болохоос минийх биш шүү дээ. Тэднээс ямар мөнгө төгрөг авах биш, тийм сай хан нэвтрүүлэгт оролцож, архинаас гараад, ажил тай, орон гэртэй болох шиг сайхан юм хаана байх вэ. Юм өгөхөөсөө илүү аргыг нь зааж байгаа нь тэр, хамгийн том тус.
-Өөдрөг, үндсэрхэг үзэлтэй, бас гэгээн, омголон зохиолч та нартай уулзах сай хан байдаг. Үнэн, гашуун үгээ хүний сэтгэлд буу тал дүрсэлж илэрхийлдэг болохоор та нарын үг түмэнд амархан хүрдэг. Мөнгө бодогдоод болдоггүй энэ нийгэмд таныхаар залуус яаж амьдрах ёстой вэ?
-Бүх юм бизнес рүү хазайгаад хэцүү байна аа. Мөнгөний хойноос улайрна гэдэг хамгийн хэцүү. Уг нь хүн өөрөө мөнгө юм шүү дээ. Өөрөө хөдөлмөрлөөд, бодож сэтгээд явбал мөнгийг олж болно. Тэр мөнгийг хүн өөрсдөдөө зориулж өөрийнхөө гараар бий болгосон зүйл шүү дээ. Хоёулаа нийлээд мөнгийг олж болно гэж бодохоосоо илүү бэлэн юм хаа байна гэсэн сэт гэлгээтэй болчихооод байх шиг. Мөн гөөр далладаг нь ч хөөр хий, түүнийг дагаад гүйж байгаа ч хөөрхий. Гадаад руу гараад явж байгаа нь бүр хөөрхий. Зузаан хэтэвчтэй мөнгө хараад, хэл усыг нь мэдэхгүй харийн эртэй гэрлэдэг. Тэгээд л зурагныхаа өмнө зул өргүүлж байгаа биз дээ. Тэрийг бол би хохь нь л гэнэ. Монгол эрчүүд яачихсан юм бэ. Царай муутай юм уу гэхээр үгүй бололтой. Ядуу нь харин үнэн байх. Гэхдээ монгол хүүхнүүд эх орондоо сайхан амьдарч болно гэж яагаад бодохгүй байгаа юм бэ. Харийн хүнтэй гэрлээд гадаад руу явж байгаа хүүхнүүд эрчүүдээсээ хамаагүй олон байгаа шүү. Чи намайг эрч үүдээ өмөөрч байна гэж бүү бодоорой. Угаасаа амьдралын үнэн нь тийм. Сүмогийн ганц нэг нөхөр гаднаас эхнэр авсан л даа. Яадаг юм, тэрийгээ аваг л дээ. Монгол цус сэлбэгдэнэ биз. Харин хүүхнүүд тийшээ оч вол гаднынхны цусыг л сэлбэнэ. Эцэг яс, эх цусаа дагадаг гэдэг. Гадаадаас эхнэр аваад Монголдоо авчирч бай гаа эрчүүдийг би хэзээ ч буруутгахгүй. Саяхан би нэг уран бүтээлч ахтайгаа утсаар ярилаа. Хаана байгааг нь асуухад “Утаанаас жаахан дайжаад, уулын мухарт уран бүтээлээ хийж байна” гэсэн. Сайхан байгаа биз дээ. Монголчууд бид тэнгэр заяатай. Унасан газартай, харсан тэнгэртэй, азтай улс. Гаднынхан тэгвэл юу гэх вэ. Нэг байшингаасаа гараад өөр нэг орд харшид очлоо л гэнэ биз дээ. Бахархал манайд зөнд өө бий. Тэр бүхнийг мэдэрье гэсэн сэтгэл алга. Одоогийн хүүхдүүдийн буруу биш л дээ. Эцэг, эх нь түүнийг ойлгуулахг үй байна.
-Амьдралын хүрд эргэхдээ дээшлэх, доошлох олон шат дамжлагыг хү нээр туулуулдаг. Та өдий насандаа Билэгсайхан гэдэг хүн амьдралынхаа хүрч болох хамгийн дээд талын шатан дээр хүрсэн гэж бодож байна уу?
-“За одоо л би хийгүй гишгэлээ дээ” гэж бодоод хүн нас бардаг гэж байгаа юм. Тэгэхээр амьдралын их сургуулийг хүн төгсдөггүй юм болов уу. Би амьдралдаа ханаж цадлаа гэж хэлэхгүй. Би зүтгээд л байгаа хүн. Энэ хооронд алдаа, оноо байлгүй яах вэ. Эхнэр, хоёр хүү хэдтэйгээ бусдаас нэг их дээш гараад, доош орсон юмгүй амьдарч л байна. Би зүгээр өөрөө амьдралаас олж авсан үзэл бодлоороо зөвлөхөд оносон бол түүндээ битгий омойтоосой, дахиад цаана нь оноо бий гэж шунах хэрэгтэй. Амьдралын цаад талын юманд хүн шунаж болно, энэ бол ариун шунал. Явж байгаад замдаа бүдэрлээ гээд итгэл, сэтгэлийн тэнхээгээ бүү гээгээсэй. Харин бүх болохгүй юмыг архи руу чихэх нь арчааг үйн шинж. Би архийг тунг нь тааруулж хэрэглэх ёстой рашаан гэж боддог. Нуул гүй хэлэхэд, архийг хэт рүүлж хэрэглэж байсан үе надад ч бий. Гэхдээ “За одоо больё. Надаар овоглосон хүү хэд муу явж болохгүй” гээд бодчиход болно. Үр, удам угсаа гэдэг ариун нандин байх ёстой. “Удам муутын хүүхэн бүү ав, үүд муутын хоймор бүү суу” гэж эртний үг бий. Түүнтэй дахиад удаан ярил цаад суувал олон зүйр цэцэн үг, өвөрмөц хэлцээр үгийн сан минь баяжихаар юм. Багадаа, хөдөө буйд газарт ээжийнхээ амнаас сонсож, өдгөө зарим нь мартагдах шахсан үгсийг сонсох сайхан байлаа. Тэрбээр “Философи гэдэг чинь тэр чигээрээ манай өвөг дээдсийн бидэнд уламжлан үлдээсэн зүйр цэцэн үг. Тиймээс зүйр цэцэг үгийг зүгээр сонсоод өнгөрөх бус, утгыг нь сайн тунгааж, амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн. Мянган км-ийн алсад Алтай нутагтаа суугаа 70 хол гарсан ээждээ, Монголын ард түмэндээ найрагч хүү нь Сар шинийн мэнд дэвшүүлснийг уламжилъя.