Цагаан сарын битүүний үдэш зарим сэтгүүлч Ерөнхий сайдтай уулзаж, илэн далангүй ярилцсаныг хүргэе.
Г.Итгэл (UBS): Хэдхэн хоногийн дараа луу жил гарах гэж байна. Өнгөрч буй туулай жилээ Та хэрхэн дүгнэж байна, онцолж юу хэлэх вэ?
-Монгол Улсын маань түүх, улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт томоохон үйл явдлууд боллоо. Үндэснийхээ томоохон ойнуудыг, тухайлбал, Тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ой зэрэг их ойн жил байлаа. Түүхээ мэднэ, ойгоо тэмдэглэнэ, түүхээрээ бахархана гэдэг том үйл явдал. Түүхээ залуу хойч үедээ ойлгуулж, тэмдэглэж байгаа нь чухал. Эдийн засгийн талаасаа маш том арга хэмжээнүүд ч боллоо. Манай улсын эдийн засагт сүүлийн 20 жилд гараагүй өндөр өсөлт гарав.
Түүхэнд байгаагүй олон төл хүлээж авлаа, арвин ургац хураалаа. Эдийн засгийн өсөлтийн хувьд цаашид тогтвортой өсөлтийн суурийг тавьсан амжилтын жил байлаа. Бас нэг том ажил юу гэвэл хөдөлмөр эрхэлж байж амьдрал сайжирна гэсэн зарчим үйлчиллээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд 70 гаруй мянган иргэн шинээр байнгын ажлын байртай боллоо. Ажил хийвэл ам тосдоно гэдэг энэ үгийг яриа биш ажил хэрэг болгох суурийг тавьсан жил боллоо. Иргэний шинэчилсэн бүртгэлийг хийж, хүн амаа тоолоод, хэчнээн хүн хөдөлмөрийн насны ангилалд багтаж байна, тэдний хэчнээн нь ажилгүй байна, энэ бүх тодорхойлолтыг гаргаж ирэх суурь мэдээллийг бий болголоо. Бүхэлдээ дараа дараагийн ажлын суурийг тавьсан он жил байлаа.
Даваадулам (“Хурд”): Жижиг, дунд бизнесийн салбарынхан энэ жил одтой байлаа. Төрөөс 38 төрлийн бараа худалдаж авахаас эхлээд зээлийн хэмжээг нь нэлээд нэмэгдүүлээд өгсөн. Хамгийн сүүлд Зээлийн батлан даалтын тухай хууль ч батлагдчихлаа. Одоо тэдний хувьд бэрхшээл гэдэг зүйл үлдсэн болов уу. Үйлдвэрлэгчдийн хувьд цаашид юун дээр нь илүү анхаарах вэ?
-Би хөдөөгүүр нэлээд явлаа. Саяхан жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зөвлөл гөөнд оролцлоо. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны нээлтэд очлоо. Сайн зүйл байна аа. Монголчууд олон зүйлийг өөрсдөө хийж, үндэсний үйлдвэрээ хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэж байна. Гурилаа 100 хувь эх орны хөрсөнд ургасан улаан буудайгаар хангаж байна. Өндөг гэхэд хэдэн жилийн өмнө 20-хон хувийг хангадаг байсан бол өнөөдөр дотоодынхоо хэрэгцээг 70 хувь хангадаг боллоо. Нэг, хоёр жилийн дараа бүрэн хангана гэж байна. Бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дээр ийм боломж бүрдэх хандлага үүсч байна. Хандлага үүснэ гэдэг их чухал. Энэ хандлагыг цаашдаа бодитой биелэл болгох ёстой. Хоёр зүйл хийх ёстой юм байна.
Нэгдүгээрт, төр засаг үйлдвэрлэлийн бодлогоо маш тодорхой болгох, эрхзүйн орчны талаас нь, санхүүгийн дэмжлэг талаас нь мөн нээлттэй, ил тод, шударга байлгах ёстой. Эрх зүйн талаас зээлийн даатгалын сангийн тухай хууль батлагдлаа. Жижиг бизнес хийж байгаа хүмүүсийн бэрхшээл бол зээлийн барьцаа, өндөр хүү, зээлийн хугацаа. Энэ хэдэн зүйлийг тэд хүсэж байна. Бүгдэд нь хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ хийг дэж байгаа, авч байгаа арга хэмжээн үүд нь маш ойл гомжтой, үр дүнтэй болгох ажлыг хийхээр төлөвлөж байна. Нөгөө талаас ард түмэн, иргэд илүү идэвхтэй байх ёстой. Бидний дэвшүүлж байгаа бодлогын цөм нь нийгмийнхээ амьжиргаанд наалд сан байхыг чухалчилж, хүмүүсийн амьдрал дундаж түвшинд хүрэх бодлогыг барья. Тиймээс ч илүү орлоготой хэсгээс нь арай илүү татвар авдаг, бага орлоготой хэсгээсээ бага авдаг болъё, эсвэл тодорхой хугацаагаар татвараас чөлөөлье. Тэгэхгүй бол өнөөдөр баян, ядуугийн ялгаа хэт өндөр болоод, цөөнх баяжаад бага орлоготой хэсэг нь нэмэгдээд байна. Иймд дундаж ангиа бий болгоё. Улс төрийн амлалт яриа болоод байна, үүнийг яаж ажил болгох вэ гэдэг асуудлыг энэ жил онцгойлно. Бид 20 жил ядуурлыг бууруулна гэж дайн зарлаад, 20 жил хоосон шүүмжиллээ. Одоо ажил болгох зөв шийдлүүдийг гаргая. Нэгд, эрх зүйн, санхүүгийн, шу дарга ёсыг хуулиараа болон бод логоороо улам эрчимжүүлье. Эхэл сэн зарим сайн ажлууд бий. Үү нийг улам үр дүнтэй болгоё.
Хоёрдугаарт нь, нэгдэхээсээ дутахгүй зүйлийг хэлье гэж бодож байна. Энэ бол иргэдээс хамаарч байгаа зүйл. Иргэд маань санаачилгатай байх ёстой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг, идэвх санаачилгатай байж хөдөлмөрлөх сэтгэлгээгээ улам нэмэгдүүлэх ёстой. Үүнийг нь төр урамшуулдаг байх ёс той. Бидний бодлогын нэг алдааг бэлэн мөнгө хавтгайд нь тарааж, хөдөлмөрлөхгүйгээр амьдрах залхуу байдлыг өөгш үүллээ гэж шүүмжлээд байгаа шүү дээ. Ийм биш юм аа, төрийн бодлогын зорилт тодорхой байх ёстой. Зорилтот хэсэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн хүүхдүүддээ нийгмийн хамгааллыг үр дүнтэй хүргэе. Харин хөдөлмөрийн насны хүмүүстээ хөдөлмөр хийх нөхцөл, урамшууллын бодлогыг тодорхой болгож өгье. Тэгэхгүй бол хамгаалал авах ёстой ахмадууд нь ч, хөдөлмөрийн насны хүмүүс нь ч бүгдээрээ халамж авна гээд хэвтчихээрээ ажил хийж өгөхгүй байна. Үүнийг дагасан ажилгүйдэл, ядуурал буурахгүй гэсэн ойлголт явагдаад байна. Тэгвэл бид хавтгайрсан халамжийн бодлогоо солиод, ажил хийж байгаа хүнээ хэрхэн урамшуулах вэ гэдгээ маш тодорхой болгож өгье.
Нэг ажлын байр бий болгох юм бол энэ хэмжээгээр нь татвараас чөлөөлдөг, эсвэл зээлийн хөрөнгийн барьцаа байхгүй бол саяын хуулиар зээ лийг нь олгодог, хэмжээ нь жаахан нэмэгдээд ирэх тусам үүнд нь тохирсон урамшууллын тогтолцоог хийж өгье. Тэгэхлээр томчуудыг хөнг өлдөг биш, багачууд буюу бага орлоготой хэсгээ татвараас чөлөөлж дэмжихдээ хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэж юм хийж бүтээх санаачилгыг нь урамшуулъя, мөн нийгмийн хамгааллаа тодорхой болгоё гэдэг зарчмаар явуулах ёстой. Нэг үгээр хэлэх юм бол иргэд маань өөрсдөө идэвх санаачилгатай ажиллах юм бол төр дэмжиж урамшуулдаг ийм хамтын хөгжил дэвшил биднийг үр дүнд хүргэнэ.
Э.Дагиймаа (“Улаанбаатар таймс”): Оюутолгой, Тавантолгойг Таны тэргүүлж байгаа Засгийн газар эдийн засгийн эргэлтэд орууллаа. Уул уурхай хөгжлийн салбар мөн ч гэлээ манай улсад мал аж ахуйн салбар тэргүүлэх чиглэлд тооцогддог. Таны санаачилсан “Таван эрдэнэ” гэж том хөтөлбөр байна. Мал эрүүл бол монголчууд эрүүл хүнс хэрэглэнэ, эрүүл мах экспортод гаргах боломж бүрдүүлэх хөтөлбөр гэж боддог. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд Та хэр анхаарал тавьж байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засаг олон тулгууртай байх ёстой. Өнөөдөр манай эдийн засаг өрөөсгөл бүтэцтэй байгаа. Зөвх өн зэсийн үнэ унахад л төсөв хүндэрдэг. Тэгэхээр бид уул уурхайд түшиглэсэн эдийн засаг голлох биш, боломжоо л зөв ашиглах ёстой. Биднийг байнга тэтгэж ирсэн, тэтгэж байгаа, маргааш бүр илүү тэтгэх хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг онцгойлж үзэх ёстой. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол хүний аюулгүй байдлын асуудал юм. Нөгөө талаараа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудал. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ гадаадад экспортод гаргах боломж би дэнд бүрэн дүүрэн бий. Эхлээд дотоодын хэрэгцээгээ чанартай бүтээгдэхүүнээр хангах асуудлаа төр бодлогоор дэмжих ёстой. Бодлогын дэмж лэгийг энэ удаагийн Засгийн газар, УИХ-аас маш тодорхой гаргасан. “Монгол мал” гэсэн үндэсний хөтөлбөр гаргалаа. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогоо то дорхойлж тавьсан. Одоо эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд бид тодорхой хөтөлбөрүүдийг гаргаж байгаа. Үүний нэг нь “Таван эрдэнэ” хөтөлбөр юм. Малаа эрүүлжүүлье, энэ бол сүүлийн 20 гаруй жил хийг дээгүй ажил. Сүүлийн жилүүдэд малын халдварт өвчин гарч, махны нийлүүлэлт багаслаа, хязгаарлалт хийж байна гэхчлэн олон асуудал гарах болсон. Тэгэхээр бид үүнийг үндсээр нь шийдэх алхмыг хийж байгаа. Малаа эрүүлжүүлэх энэ бодлого маань хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөө аж ахуйг түшиж амьдарч байгаа ард иргэдийн амьдралыг сайжруулах бүх нөхцөл гэж үзэж байгаа.
Б.Ганчимэг (“Үндэсний шуудан”): Эдийн засаг өмнө байгаагүй өндөр үзүүлэлттэй гарсан нь сайшаалтай. Гэхдээ нөгөө талаар ард түмний амьдрал ядуу байна. Тухайлбал, та саяхан махны дугаарлалд зогссон хүмүүстэй уулзсан. Зарим нэг дэлгүүрээр орсон. Тэндээс та ядуурлыг мэдэрсэн үү. Та ихэвчлэн зохион байгуулсан газар, тавигдсан арга хэмжээнд дээр очдог. Нөөцийн мах зарж байгаа газарт бол Та гэнэт очсон шүү дээ?
-Би зохион байгуулсан таны хэлснээр тавигдсан арга хэмжээнд аль болох очихгүйг боддог. Жишээ нь, өнгөрсөн нэгдүгээр сарын 2-ны өглөө би гэнэт “Хөдөө явна аа” л гэсэн. Ийм тохиолдолд хамгаалалтынханд маань хүндрэлтэй байдаг шиг байгаа юм. Тэгээд Хэнтий аймагт давхиж очлоо. Нэгдүгээр сарын 2-нд ажиллаж байгаа газар байна уу, зүгээр л харсан. Зах байна, дэлгүүр байна, жижиг үйлдвэрлэгчид байна, давхиад орсон. Амьдрал дотор үсрээд л орсон. Оюутны байр байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудтай уулзсан. Бодит амьдралыг сонссон. Би Монгол орныхоо бүх аймгаар явж, ард иргэдтэйгээ уулзсан шүү дээ. Цонхны цаана сууж байгаад бэлэн дэглэсэн жүжгэн дээр очдог гэсэн нэг тийм төсөөлөл байдаг шиг байгаа юм. Би бол тийм цаг өнгөрсөн гэж боддог.
Нийгэм асар их мэдээлэлжсэн байна, хөдөө орон нутгаар тухайлбал, Архангай аймагт явж байхад тэндхийн Засаг дарга Баатарбилэг ярьж байсан. “Дарга аа, би хөдөө сумаар очоод иргэдтэй уулзахаар хотод таны ярьж байгаа зүйлийг надад яриад байх юм. Тэгээд би аймаг, сумынхаа хийж байгаа ажлыг л ярьдаг” гэж байсан. Хүмүүс маш их мэдээлэлжсэн байна. Малчид телевизийн бүх сувгийг үзэж байна шүү дээ. Мэдээллээс таслагдсан зүйл байхгүй, энэ ойлгомжтой. Харин байгаа мэдээлэл дээр яаж бодитой, хүний амьдралд хүрсэн зөв шийдлүүд гаргах вэ гэдэг дээр иргэдээ сонсох асуудал байгаа юм. Бидний гаргасан шийдвэрүүд хувь хүнд наалдаж байна уу, эсвэл замхарчихаад байна уу, ерөнхий агуулгатай явчихаад байна уу, эсвэл цөөн хэсэг бүлэгт ашиглагдаад байна уу. Тухайлбал, нөөцийн мах хүрэх ёстой хүндээ очиж байна уу, эсвэл мах үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч компаниуд арай өөр бодлого явуулаад байна уу, ченжүүд дунд нь ажиллаад байна уу, эсвэл гадагшаа хулгайгаар экспортлоод байна уу. Байгаа нөөц нь боломжийн байхад хуваарилалт, хүртээмж нь шударга бус байна. Энд яаж зөв гарц олох гэ гэж төр зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс нөөцийн махны худалдааг газар дээр нь очиж шалгаж үзсэн. Үүнийг нийслэл, дүүрэг, хороон даргын түвшинд, иргэдийн өөрс дийн оролцоогоор хамтарч шийдэх хэрэгтэй байна. Иргэд маань шаардлагаа зөв тавьдаг, оролцоогоо хангаж чаддаг ийм нөхцөл бүрдүүлж байж ардчилсан, иргэний хүмүүнлэг нийгмийг байгуулна гэдэг маань бодит утгаараа хэрэгжих ёстой. Зарим шийдвэр алдаатай байгаагийн нэг жишээг махны худалдаанаас харсан. Нөөцийн махыг хүртээмжтэй болгоё, цэгийг нь олшруулъя. Энэ жилийн нөөцийн махны үнэ хямд, чанар харьцангуй сайн байна. Гэтэл бүлтэй чадалтай нь ихийг авчихдаг, бяр чадал муутай настайчууд, эмэгтэйчүүд, хүүх дүүд хүртэж чадахгүй хоцордог. Ингээд бухимдал үүссэн. Бяр чадалтай цөөн хэсэг нь завшаад, бүл чадалгүй нь хоосон хоцорч байгаа энэ зураг манай нийгмийн зураглал болж байна. Энэ зургийг зөв уншиж, шийдвэрлэх, зөв арга хайх нь төр засгийн ажил.
Э.Дагиймаа: Махны талаар ярьсных шатахууны асуудлыг хөндөхгүй байж боломгүй. Өнгөрөгч туулай жилд энэ асуудал Засгийн хэмжээнд нэлээд яригдлаа. Монголчууд шатахууны хувьд хараат байна. Засгийн газар газрын тосны үйлдвэр байгуулна гэсэн том төсөл тавьж байгаа. Таны тэргүүлж буй МАН ч ийм байр суурьтай. Манайд газрын баялаг нь байна, үйлдвэр нь алга. Үйлдвэрийн асуудал ямар шатандаа явна, бид хэзээ энэ хараат байдлаасаа гарах вэ?
–Бид нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас хурдан гарах зорилт дэвшүүлсэн. Өмнө нь зорилт дэвшүүлж бай сан ч яаж шийдэх вэ гэсэн шийдэл тодорхой гарч байгаагүй. Манай Засгийн газар хэд хэдэн шийдлийг боловсруулаад ажиллаж байна. Гэхдээ бидний шийдлээс үл хамаарч байгаа зүйлүүд бас байна л даа. Шийдвэрлэх хоёр гурван асуудал байна. Нэгдүгээрт, нийлүүлэлт нэг зах зээлээс тухайлбал, ОХУ-аас бүрэн хамааралтай байна. Энэ хамаарлыг сааруулах, олон зах зээл буюу өмнөд хөршөөс, бусад зах зээлээс тодорхой хэмжээнд авах ажлыг хийж байна. Гэхдээ үнэ ханшийн асуудал бий. ОХУ-аас орж ирж байгаа нефть бүтээгдэхүүний үнэ ханш хамгийн өрсөлдөх чадвартай учраас бид зөв шийдлийг олох ёстой. Хоёрдугаарт, нефть бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг эх орондоо барих. Энд хоёр асуудал байна. Нэг нь түүхий эдийг гадаадаас авчрах, хоёр дахь нь түүхий эдийг дотроосоо авах. Түүхий эдийг дотроосоо авахад хоёр янз байна. Нэг нь үйлдвэрлэгдэж байгаа газрын тосны бү- тээгдэхүүн түүхий нефьтийг Монголдоо боловсруулах, нөгөөх нь нүүрснээс шингэн түлш боловсруулж авах. Ийм хоёр асуудлыг дэвшүүлж байгаа. Хоёулаа миний түрүүчийн хэлдгээр биднээс үл хамаарч, тоо хэмжээний хувьд хангалтгүй байна. Үр ашигтай нефть бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах хэмжээний түүхий нефтийг бид хараахан үйлдвэрлэж авч чадаагүй байна. Гэхдээ ямар нэгэн хэмжээнд бага оврын, бидний нийт хэрэгцээний 10-20 хувийг хангах хэмжээний түүхий нефтийг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил явагдаж байгаа. Нөгөө талаас технологийн хувьд нүүрснээс шингэн түлш боловсруулах асуудлыг нэлээд хэдэн аж ахуйн нэгж Засгийн газрын зо хицуулалттайгаар зохион байгуулах ажлыг хийж байгаа. Энэ бас цаг хугацаа авна. Энэ цаг хугацааг богиносгохын тулд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Санхүүжилт, технологийг нь шийдэх, зохион байгуулалтын хувьд ч дэмжих ёстой. Энэ ажил Засгийн газрын хөтөлбөр болоод бэлтгэгдэж байгаа.
Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тай лагнах, Засгийн газрын ажлаа дүгнэхдээ энэ ажил ийм түвшинд ирлээ гэдгийг ард иргэддээ мэдээлнэ ээ. Ер нь шатахууны үнэ ханш биднээс хамаарч байгаа болоод хамаарахгүй байгаа олон шалтаг шалтгаанаар өсөж, он гарсны дараахан огцом өссөн нь ард иргэдийг бухимдуулсан, үнэ ханшийн өсөлтийг өдөөсөн. Засгийн газар хариуцлагатай шийдвэр, арга хэмжээ авсан. Цаашид үнийг тогтвортой байл гах, болж өгвөл буулгахад төр зохицуулалт хийх ёс той гэж үзэж байгаа. Гол нэрийн бүтээгдэхүүн, тэр дотроо хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, мөн бензиний үнийг бууруулах тал дээр зарим арга хэмжээ авлаа. Ингээд шатахууны үнэ эхлээд 50 орчим төгрөгөөр буурсан, хэдхэн хоногийн өмнө мөн 50 төгрөгөөр, үндсэндээ 100 төгрөгөөр буураад байна.
Үнэ ханшийг тогтвортой барих тал дээр Засгийн газар бодлогоо боловсруулж ажиллаж байгаа. Биднээс үл хамаарч байгаа зүйл бол дэлхийн зах зээл дээр байгаа нефтийн үнийн зохи цуулалт. Үүнийг бид төрд байгаа өөрийнх нь боломж татварын, татаасын бодлогуудаар хэрэгжүүлнэ. Дээр нь нефть импортлогч компаниудад бид хатуу нөхцөлийг тавьж байгаа.
Б.Энхцэцэг (“Өнөөдөр”): Засгийн газрын хийх ёстой томоохон зорилтуудын нэг нь яах аргагүй Тавантолгой байгаа. Гэтэл сүүлийн үед Тавантолгойн Баруун Цанхид хөрөнгө оруулах гадаадын компаниудтай хийж байсан хэлэлцээ зогсонги байдалд орчихлоо. Энэ хэлэлцээнд оролцогч талууд ямар санал тавиад, манайд ямар нь таалагдаад, юу нь эс таалагдаж байгаа юм бол?
-Энд нэг ойлголтын зөрүү байна. Засгийн газрын тэрг үүний хувьд Тавантолгойн төс лийн үйл ажиллагаа эхэлсэн, сайн явж байгаа гэж баттай хэлж чадна. Гарах ёстой шийдвэрүүдээ Монгол Ул сын Засгийн газраас гаргаад, УИХ-аар батлуулан, тогтоол шийдвэрүүдийн дагуу Тавантолгойн орд дээр Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Тавантолгой” компани ажиллаж эхэлсэн. Нэг үгээр хэлбэл, Тавантолгойн орд га зар эдийн засгийн эргэлтэд орсон. Өнгөрсөн оны сүүлчээр эхний сая орчим тн нүүрс Тавантолгойн Зүүн Цанхийн ордоос гарлаа гэж надад хэлсэн. Энэ ажлын эрч хүчийг улам нэмэгдүүлэх техникийн бөгөөд зохион байгуулалтын нөхцөл хангагдсан гэж манай холбогдох байгууллага, компаниуд илтгэж байгаа. Тавантолгой дээр бид Баруун Цанхийн орд газрыг ашиглах асуудал бол хоёр дахь ойлголт. Энэ дээр бас ойлголтын зөрүү байна. Юу гэвэл, гадаадын компаниудад орд газраас хувь эзэмшүүлнэ гэсэн ойлголт байна. Ийм зүйл огт байхгүй.
Тавантолгойн орд газар бол хувьцааны хувьд, өмчлөлийн хувьд, лицензийн хувьд ч 100 хувь Монголын ард түмэн, Засгийн газрын мэдэлд байгаа. Баруун Цанхид энгийн хэллэгээр ярих юм бол түрээсийн гэрээгээр, тодорхой хугацаагаар татвараа төлөөд 20, 30 жилээр ч юм уу нүүрс олборлоё гэсэн компаниудтай хэлэлцээ хийж байгаа юм. Тухайлбал, Баруун Цанхиас нэг жилд 15 сая тн нүүрс олборло. Тэгээд 20 жилээр тооцох юм бол 600 сая тн. Бидний орд маань 6-7 тэрбум тн-ын нөөцтэй шүү дээ. Тэгэхээр энд түрээсийн олборлолтыг хийлгэх тухай ярьж байгаагаас биш хувьцаа, өмчлөлийг өгөх тухай ер яриагүй. Оюутолгойгоос эрс ял гаатай нь энэ. Цаашид ч ийм байна. Баруун Цанхийн түрээсийн олборлолт дээр ажиллая гэж байгаа гол түнш орнуудын компаниуд өөрсдийнх өө байр суурийг нэгтгэж харилцан тохирч чадаагүй байна. Маргааш гэхэд тохиролц гэж шахах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Нөгөө талаас энэ ажил удахад Тавантолгойн ашиглалтыг хойш тавьж болохг үй ээ, явагдаж байх ёстой.
Засгийн газрын зүгээс, “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Зүүн Цанхид, магадгүй Тавантолгойн бусад хэсэгт, Баруун Цанхийн хэсэгт ч хөрс хуулах ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлээд ярьж байгаа зүйлүүд байгаа. Ажлын хувьд цаг хугацаа, эрч хүчийг алдуулахгүй явуулах нөхцөл боломжийг хангаж ирсэн, одоо ч гэсэн энэ үйл явц хангагдаад явж байгаа. Энэ хавар уул уурхайн ажил эхлэхэд бэлтгэл нь бүрэн дүүрэн бүрдэнэ гэж үзэж байгаа. Тийм учраас Тавантолгойн орд газрын хувьд, энэ ордын ашиглалт, үүнээс олох орлогыг ард иргэддээ хүртээх эдийн засгийн шударга ёсны хуваарилалтыг Засгийн газар хариуцаж хийнэ. Үүнийг “Хүний хөгжил” сан бусад хөтөлбөрүүдээрээ дамжуулж хийх нөхцөл бүрдэнэ гэдгийг энэ сайхан өдөр ард иргэддээ хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
Даваадулам: Бүтээн байгуулалт, орон сууц, төмөр зам гээд ярихаар эдгээр ажлын эхлэл тавигдчихсан мөртлөө хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна гэдэг. Энэ бүхнийг санхүүжүүлэх Хөгжлийн банкны ажил чинь удаан байгаа юм биш үү гэсэн шүүмжлэл дагадаг. Хөгжлийн банкны ажил ямар шатандаа явна?
-Хөгжлийн банкийг улс орны хөгжлийн урт хугацааны үндэсний хөтөлбөрүүд гэж хэлж болох дэд бүтцийн хөтөл бөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулсан. Яагаад гэвэл, урт хугацааны 20, 30 жилээр эргэж төлөгдөх том хө төлбөрийг санхүүжүүлэх нөхцөл улсын төсөвт байхгүй. Харин улс оронд маань эдийн засаг, уул уурхайн боломж бий. Засгийн газар нь өөрөө Хөгжлийн банк байгуулаад холбогдох эх үүсвэрийг банкны хувьд татаж бий болгоё гэсэн. Ингээд хөгжлийн томоохон хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлэх үүрэг даалгавар хүлээсэн. Хөгжлийн банк өнгөрсөн оны долоодугаар сард байгуулагдсан. Дөнгөж байгуулагдсан банк үндэсний хэмжээний том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулалтын хувьд, боловсон хүчний мэргэшил дадлагажилтын хувьд, хамгийн гол нь үйл ажиллагааны хувьд төлөвших ёстой. Голдиролдоо орно гэдэг дээ. Хүлээж байгаагаас удаан явж байна гэсэн шахалт бөгөөд шаардлага байгаа.
Үйл ажиллагаа, зохион байгуулалт, хамгийн гол нь санхүүгийн зах зээл дээр Хөгжлийн банкны үнэт цаас энэ цаг хугацаанд үндэс суурь нь тавигдаад одоо нөхцөл нь бүрдэж байна. Энэ хавар гурав, дөрөвдүгээр сар гэхэд том хөтөлбөрүүдийн ажлыг эхлүүлэх ёстой. Яагаад гэвэл, бүтээн байгуулалтын ажлууд бүгд улирлын чанартай. Энэ хавар аймгуудыг холбосон автозамын ажлын эхлэл тавигдана. Санхүүжилтийг Хөгжлийн банк шийдэх нөхц өлийг бүрдүүлж байна.
Хоёрдугаарт, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг дэвшүүлсэн байгаа. Санхүүжилт, урт хугацааны моргейжийн зээлийн хүүгийн татаасыг зөвхөн Хөгжлийн банк биш арилжааны банкны үйл ажиллагааг дэмжих, оролцуулах хэлбэрээр орон сууцны энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бид жилийн зургаан хувийн хүүтэй гэж зарласан байгаа. Гурав дахь нь төмөр зам. Төмөр замын ажлын ТЭЗҮ нь гарчихсан, бодитой бүтээн байгуулалтын ажил нь хараахан биеллээ олоогүй байгаа. Тийм учраас энэ ажлыг энэ хаврын бүтээн байгуулалтын нэг хэсэг болгоно гэсэн зорилтыг Хөгжлийн банк үүрч байгаа. Үүний үндэс суурь, ялангуяа санхүүжилтийн үндсийг энэ хоёр, гуравдугаар сард багтаан шийднэ, нөхцөл нь ч бүрдсэн байгаа.
Б.Оюунчимэг (MM): Ардчилсан нам Засгаас гарч, Ардын нам дангаараа ажиллаж байна. Сайд солигдож байгааг мэдэрч байгаа хэдэн хүн байгаа гэж боддог юм. Нэг нь та, нөгөө нь тухайн яамны ажилтнууд. Ялгаа их байх юм уу, сайд солигдоход.
-Чуулганы танхимд ч хэлсэн дээ, би бол Хамтарсан Засгийн газар ажлаа сайн хийсэн гэж боддог. Гишүүд маань улс төрийн гэхээсээ улс орны хөгжлийн асуудалд зарчимч, ажил хэрэгч байр сууринаас хан даж ажилласан гэдгийг хэ лэх нь зүйтэй. Улс төрийн нөхцөл байдлаар, сонгуулийн эрх ашгаар манай нөхдүүд, унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэдэг шиг орхиод явсан нь бас ч тийм таатай зүйл биш. Гэхдээ дэвшүүлсэн энэ зорилтоо Ардын нам хэрэгжүүлэх ёстой. Гавъяа нь манайх, гай нь хү- нийх гэж хандаж болохгүй. Энэ ачааг даагаад явна, бид чад на. Ард түмнээсээ итгэлийг нь хүлээж ирсэн. Улс орныхоо хөгжлийг улам эрч хүчтэй болгоё, нийгмийн болоод улс төрийн зөвшилцлийн соёлыг бий болгоё гэдэг үүднээс олонх бол сон хэдий ч хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингээд улс орны хөгжлийн томоохон асууд луудыг шийдэж, хөгжлийн мо торыг бид асааж чадсан. Энэ бол гарцаагүй үнэн. Бэрхшээл байсан уу, байсан. Жигтэйхэн сайхан байсан уу гэвэл бас тийм ч байгаагүй. Хатуу ширүүн үг, зарчмын байр суурь орсон, магадгүй улс төрийн өнгө аястай зүйлүүд гарч байсан. Гэхдээ энэ нь дандаа ард түмэн, улс орны эрх ашгийн дараа тавигдаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр МАН дангаараа Загийн газар байгуулсан нь чанарын хувьд, зарчмын хувьд ялгаа харагдахгүй байгаа. Ялангуяа, бодит хийж байгаа ажлын эрч хүчээ тэр чигээр нь хадгалах боломж нөхцөл, чадвар бидэнд бай гаа. Засгийн газрын гишүүнд томилогдсон шинэ болоод өмн өх сайд нарын дунд чанарын ялгаа байхгүй. Харин ч зарим салбарт илүү эрч хүчтэйгээр ажиллах нөхцөл бүрдэж байгаа гэж бодож байна. Засгийн газрын хуралдааны үеэр цаана нь улс төрийн асуудал байна уу, үгүй юү гэдэг асуудал гардаг байсан. Одоо бол ажил хэрэгч, илүү шуурхай явах нөхцөл бүрдэж байгаа юм. Яагаад гэвэл, улс төрийн ямар нэгэн хардалт байхгүй. Энэ ажлыг яаж зөв хийх вэ гэдэгт оюун ухаанаа илүү дайчлах нөхцөл бүрдсэн. Манай Засгийн газар өмнө нь ч сайн ажилаж байсан, одоо харин ч улам эрчтэй явах шаардлагатай байгаа. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн бүрэн дүүрэн хийж чадна гэдэгт итгэж байна.
Б.Ганчимэг: Үе үеийн Ерөнхий сайдуудаас Та биеэ авч яваа байдал, соёл, имижээрээ Ерөнхий сайдын шинэ дүр төрхийг бий болгосон. Монголын эдийн засагт хийсэн шинэчлэлээрээ ч бас Та нэрлэгдэх байх. Харин намын даргын хувьд нэг ажлыг хийж чадаагүй юм шиг надад санагддаг. Намыг удирдах арга барилд шинэ технологи яагаад хийсэнгүй вэ. Хуучин технологи л явж байна. Та хүчтэй лидер мөртлөө үүнийг яагаад хийсэнгүй вэ?
-Бидэнд дэвшилттэй зүйл байгаа. Магадгүй цаг хугацааны хувьд бүрэн дүүрэн хүргэж чадаагүй байхыг үгүйсгэхгүй. Бид 26 дугаар их хурлаараа зөвхөн намын нэрээ сольж, хуучин нэрээ сэргээсэн юм биш. Намын үзэл баримтлалд шинэчлэл хийсэн. Энэ нам нийгмийн ардчилсан үзэл ба римтлалтай зүүн төвийн улс төрийн хүчин, социал демократ үзэл баримтлалтай нам юм гэдгийг зарчмын хувьд шийдсэн. Цаашид үйл ажиллагааны хувьд ч шинэчлэл хийнэ. Үүнийг гэрчлэх нэг жишээ бол энэ шинэчлэл нийгэм, залуучууд, нам бусчуудад хүрч байна. 2011 онд манай нам 40 мянган залуусаар эгнээгээ өргөжүүллээ. Энэ олон залуучууд тохиолдлоор, эсвэл зарим хүмүүсийн бодож байгаагаар кампаничлагдаад элссэн гэвэл харалган зүйл болно. Одоо иргэний нийгэм маш хүчтэй хөгжиж байна. Хөдөө сумын малчин өвгөн Засаг даргаасаа дутуугүй мэдээ лэлтэй байна гэж дээр хэлсэн. Ийм хэмжээнд хүмүүс мэдээлэлтэй байхад улс төрийн сонголтыг тохиолдлоор хийнэ гэсэн үндэслэл байхгүй. Арга барилын хувьд ч бид өөрчлөгдөж байгаа. “Ард түмнээ сонсъё” аяныг зохион байгууллаа. Өмнө нь ингэж өргөн хүрээгээр бүх шатны удирдлагууд нь иргэдийнхээ дунд ороод, тэдэнд хүрч очоод нээлттэй ярилцаж байсан билүү. Би л гэхэд 21 аймгаар явсан. Энэ арга барилыг шинэ гэж бодож байна. Гэхдээ бид сонсохын төлөө сонссон биш, сонсоод ажил хэрэг болгоё гэсэн. Үр дүнд нь Ард түмний хөгжлийн хөтөлбөр гаргасан. МАН бол ард түмний нам.
Боловсон хүчний асуудлыг хуучин байна гэж шүүмжлэх тал байгаа. Би бол үүнтэй санал нийлэхгүй. Өмнө нь тохиолдлын чанартай томилгоонууд хийгддэг байсан бол одооноос бодлогын чанартай томилгоонууд хийгдэнэ. Улс төрийн томилгоог олонхийн суудал авсан нам нь хийх юм бол намдаа зүтгэсэн он жил, намынхаа ажилд идэвхтэй оролц сон оролцоог анхаарах ёстой. Үүнээс дутахааргүй илүү ч ач холбогдолтой зүйл бол тухайн салбарт томилогдоод тэр салбарын ажлыг чадварлаг хийж, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх нэр цэвэр, чадвартай боловсон хүчнийг сонгож томилох нь чухал. Илүү өрсөлдөөнтэй болгох ёстой гэдэгтэй би санал нэгтэй байдаг. Энэ чиглэлээр улам боловсронгуй болгох хөтөлбөрүүд байгаа. Тө рийн албанд шинэчлэл хийе гэж байгаа боловч үр нь дүн гарахгүй, тодорхой биш бай на. Манай нам төрийн албыг чадварлаг, мэргэжлийн болгохын тулд албан хаагчийн тогтвортой зүтгэл дээр тогтсон MERITBASE зарчмыг санал болгож байгаа. Яаманд наад зах нь таван жил ажилласан мэргэжилтэн газрын дарга болох жишээтэй. Тэгэхгүй бол сонгуулиар ялсан нам хаана, юу хийж явсан нь мэдэгдэхгүй нэг нөхрийг авчраад тавьчихдаг байж таарахгүй. Тиймээс үү нийг хуульчилж өгье. Төрийн алба үр дүнтэй, тогтвортой, мэргэжлийн байх шалгуурыг бид хийж өгье гэсэн зарчмыг оруулж байгаа. Зорилт маань тодорхой, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд маань энэ чиглэл, энэ зарчим руу туйлбартай бөгөөд тууштай явж байгаа.
Г.Итгэл: Манай улсад томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажилд боловсон хүчний бааз суурь хэр бүрдэж байна вэ ?
-Хөдөлмөрийн биржийг бүртгэл дээр үндэслэсэн хөдөлмөрийн зах зээлтэй хол бох ажлыг төр хийх ёстой. Мэргэжлийн сургалтын тө вүүдийг бид өнгөрсөн хугацаанд нэлээд олныг байгууллаа. МСС болон Засгийн газраас энэ ажилд ихээхэн хөрөнгө гаргасан учраас энэ ажлын үр дүнг танилцуулах үүргийг БСШУЯ-нд би өгөөд байгаа. Өнгөрсөн онд 70 мянган хүн ажилтай байртай болсон. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал буурсангүй гэх шүүмжлэл бий л дээ. Үүнд хоёр хариулт байна. Ажилгүйдлийн бүртгэл хийгдээд ирэнгүүт нөгөө ажилгүй байсан иргэд бүртгүүлээд эхэлсэн. Олонх нь бүртгэлгүй байсан байна шүү дээ. Шинээр нэмж бүртгүүлээд байгаа учраас ажилгүйчүүдийн тоо буурахгүй байгаа юм шиг харагдаад байгаа тал байна. Ажилгүй байсан хүмүүс бүртгэлд орж байна гэдэг сайн үзүүлэлт. Сүүдэрт, далд байсан тэд ил гарч байгаа нь ахиц юм. Одоо тэднийг мэргэжилтэй болгох чиглэлд өнгөрсөн жил анхаарлаа хандууллаа. Бодит үр дүн ямар байсан гэдгийг тун удахгүй би сонсоно. Хоёрдугаарт, ажилгүйчүүдээ тооцох статистик аргачлалын зөрүү байна. Дэлхийн банкны олон улсын аргачлалаар манай ажилгүйчүүдийн түвшин нэлээд буурч, бараг 10 хувьд хүрсэн байдаг. Гэтэл манай ҮСХ-ны гаргасан тооцоогоор энэ тоо 39 хувь дээр явж байна. Олон улс болоод үндэсний жишиг яаж хийгддэг талаар ярилцаж нэгдсэн аргачлалд оруулах талаар мэрэгжлийн байгууллагууд ярилцаж байгаа.
Юуны өмнө энэ аргачлалаа маш тодорхой болгох хэрэгтэй юм. Хөдөлмөрийн бирж болон шинэ бүртгэлийг үндэслэн ажилгүйчүүдийн дунд мэргэжлийн сургалт зо хион байгуулах ажлыг төр хийнэ. Харин иргэдээсээ болон залуучуу даасаа хүсэх зүйл гэвэл ажил хийвэл ам тосдоно гэдэгчлэн хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг хэлмээр бай на. Халамж үл шүтэж, залхуурлаас өөрсдийгөө аварч, идэвхтэй амьдармаар байгаа юм. Өнгөрсөн оны эхээр би хөнгөн үйлд вэрийнхэнтэй уулзаж байх үеэр “Говь” компани 400 гаруй хүний ажлын байр байгаа ч долоохон хүнийг ажилд авсан гэнэ. Яасан гэхээр нэхмэлчин, сүлжигч гээд мэрэгжлийн ажилтан олдохгүй байгааг учирлаж байсан. Ажил хийх, бас нарийн мэргэжлээр суралцах ийм санаачилга эрмэлзэл иргэдэд хангалттай биш байна. Тиймээс Засгийн газраас тэднийг хүссэн мэргэжилдээ эзэн болох хэмжээнд мэргэшүүлэх, ингэсний хүчинд хөдөлмөрийн үнэлэмжээ зөв үнэлүүлэх тал дээр дэмжих ёстой гэсэн бодлогыг барьж байна. Мөн эдийн засгийн боломжийг ч тийш нь чиглүүлэх ёстой юм. Залуучууд маань тийшээ очихгүй байна гэдэг нь зохион байгуулалтыг бид сайн хийж чадахгүй байна гэсэн үг. Үүнийг бид цаашид системчилж, өнгөрсөн жил тавьсан энэ сууриа эрчимжүүлэх болно гэдгийг Засгийн газрын тэргүүний хувьд хэлмээр байна.
Д.Баасанбямба (Eagle): Саяхан манай телевизийн сурвалжлах баг Оюутолгой төслийн явцтай танилцаад ирсэн. Хүдэр олборлох хугацааг наашлуул гэж Монголын Засгийн газар шаардаж байгаа тухай төслийнхөн ярьж байна гэнэ. Хэрвээ үнэн бол яагаад ингэж шаардах болсон бэ. Хүдрээ хурдан олборлоод эдийн засгийн эргэлтэд хурдан ороосой гэх иргэн миний яарсан сэтгэл бол бий. Гэхдээ дээрх шаардлага сонгууль угтсан ажил биш үү, нөгөө талаас гаднын хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газар хэлсэндээ хүрдэггүй гэх болгоомжлол төрсөн биш байгаа?
-Ийм яриаг дуулаагүй юм байна. Монголын Засгийн газар бүх юмыг цагаар тооцоолоод тас гээд тавьчихдаг бол сайхан л хэрэг. Эдгээр томоохон төсөл эргэлтэд хурдан л орж байвал мэдээж маш сайн хэрэг. Харамсалтай нь бидний хүссэнээр болохгүй зүйл байна. Өөрөөр хэлбэл зах зээл, ажиллах хүчээс эхлээд эдийн засгийн асуудлууд ч байна. Оюутолгой төслийн хувьд бид онцгой анхаарч байгаа. Нэг сарын, нэг хоногийн өмнө л ашиглалтад орж байвал Монгол Улсын эдийн засагт л үр өгөөжтэй. Бид “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад оруулснаар эдийн засагт ямар их дэмжлэг болсон билээ. Тэгвэл “Эрдэнэт”-ээс 3-5 дахин том үйлдвэрийг нэг сарын өмнө оруулах тусмаа манай эдийн засагт төдий чинээ ашиг тусаа өгөх нь тодорхой. Тавантолгой дээр ч бид бас шуурхайлах бодлого барьж байна. Шахаж ажиллах зарчмыг бид мэдээж тавьж байгаа. Таны асуусанчлан Оюутолгойн удирдлагуудад бид тийм шаардлага тавиагүй. Буруу ташаа мэдээлэл байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ямар түвшинд гарсан яриа юм бол, үүнийг шалгаж тодруулъя гэж бодож сууна.
Зах зээлийн горимоор явж буй үйл явцыг цаг хугацаа заагаад шавдуулж болохгүй шүү дээ. Дутуу барьсан барилгыг ашиглаж буйтай адил. Харин Оюутолгой төслийн зүгээс эрчим хүчний найдвартай эх үүсвэр хангагдаж чадаагүй ийм нөхцөлд ямар шийдэл байх ёстой вэ, үүнийг цаг алдалгүй шийдэж өгөөч гэсэн шахалтыг бидэнд үзүүлж байгаа. Та нар энэ асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхгүй бол төслөө цааш үрглэжлүүлэн явуулах боломжгүй болно шүү гэсэн дарамт шахалтыг Оюутолгой төслийнхөн Монголын Засгийн газарт үзүүлж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ажлаа хурдан хий гэж шаардах нь бидний үүрэг, нөгөө талаас тэд боломж нөхцөлийг бүрдүүлж өг хэмээн шаардах нь бас тэдний л үүрэг. Харилцан хоёр талаас ярьж байж л ажлыг шуурхайлах ёстой. Томоохон төслүүдийн үр дүнг болж өгвөл энэ онд гаргах чин эрмэлзэлийг Ерөнхий сайдын хувьд тээж явна.
Б.Энхцэцэг: Та саяхан намын бага хурал дээр тавьсан илтгэлдээ олигархийн компаниас ард түмний засаглал руу шилжинэ хэмээсэн нь ярианы сэдэв болж байна. Ингэж мэ дэгдсэнээрээ С.Батболд өөрийгөө олигарх гэдгээ зөв шөөрчихлөө гэж... Ард түмний засаглал руу шилж үүлэхээс өөр аргагүй болоод байгаа одоогийн засаглалын талаар та юу хэлэх вэ, яаж ард түмний засаглал руу шилжүүлэх юм?
-Ерөөсөө улс орнуудын хөгж лийн түүх бол засаг лалаасаа хамааралтай байдаг. Баян, ядуу, хөгжингүй гэж гурван төрлийн орнууд байна. Байгалийн асар их баялагтай мөртлөө ядуурсан нь тухайлбал, Африкийн орнууд байна. Байгалийн баялаг үнэт зүйл нь цөөнхдөө төвлөрчихсөн ийм засаглалтай улс орон ядуу байдаг юм байна. Баян орон гэж байна. Арабын орнуудыг жишээ болгон ярьдаг. Гаднынхныг нэлээд олноор нь авчирч ажиллуулж, өөрсдөө бараг ажил хийдэггүй. Боломжийн орлоготой, бас боловсролтой. Өндөр халамжин дор сайхан амьдардаг хэдий ч хөгжилтэй гэж хэлэхгүй. Баялаг байхгүй мөртлөө хөгжчихсөн орон ч байна. Боловсрол, эрүүл мэнд болон санхүүгийн үйлчилгээ, далайн тээвэр, мэдээлэл технологиороо хөгжөөд ард түмний амьдрал нь дэлхийд тэргүүлэх зэрэгт очсон Сингапур, Япон, Солонгос зэргийг нэрлэж болно. Улс орон нь хөгжингүй, ард түмэн нь бүтээгч.
Миний илтгэл дээр ярьсан гол зүйл нь Монгол Улс тодорхой хугацааны дараа ийм хөгжингүй, бүтээгч орон болох ёстой гэсэн санаа юм. Тэгэхийн тулд бид хоёр гурван зүйл дээр анхаарах ёстой юм байна. Эдгээр улсын хамгийн гол ялгаа нь засаглалаас хамаардаг. Нээлттэй, ил тод, олонхий оролцоотой засаглалтай оронд хөгжил дэвшил ирдэг. Зөв засаглал гэдэг бидний сонгосон ардчилсан тогтолцооноос гадна Сингапурын тогтолцоо бол маш зөв хэлбэр. Засаглал хоёр түвшинд байна. Төрийн засаглал нь нээлттэй, тунгалаг байх ёстой. Дараагийн шатанд байгаа хэлбэр нь өмчийг хуваарилах компанийн засаглал. Өнгөрсөн 20 жилийн хуга цаанд бий болсон хувийн хэвшил, үндэсний аж ахуйн нэгжүүд маань дэвшил байв. Гэхдээ эдгээр нь засаглалын нэг л хэлбэр буюу цөөнхийн засаглал руу явчихсан. Цөөнхийн гарт илүү их эрх мэдэл, хуваарилалт төвлөрсөн байна. Үүнийг шийдэж чадаагүй улс орон хөгжиж чаддаггүй юм байна. Компанийн засаглалыг яаж ил тод, тунгалаг болгох вэ, цөөн хийн засаглалыг яаж олон нийтийн, ард түмний болгох юм гэдгийг шийдчихсэн жишиг байна. Тухайлбал, хамгийн ойрхноор жишээ авахад БНХАУ-ыг нэрлэж болно. Дэлхийн эдийн засгийн төв, 10 жилийн дараа АНУ-ын өмнө гишгэнэ гээд л Хятадыг ярьдаг. Тэд хөрөнгийн зах зээлээ маш сайн хөгжүүлж, ард иргэд нь энэ зах зээл рүүгээ идэвхтэй орж чадсан. Улс орноо маш хурдацтайгаар ядуурлаас гаргаж байгаа орон. Засаглалаа цөөнхөөс олонх руу шилжүүлж чадсан байгаа юм.
МАН бол ардчилсан үзэл баримтлалтай, зүүн төвийн нам. Энэ нам нийгмийн амьдрал, хүний эрүүл мэнд, боловсрол, ажил, тэтгэвэр тэтгэмж гээд энэ бүх асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг. Хүний амьдрал янз бүрийн хувь тохиолтой. Үүнд төр л зохицуулалт хийх учиртай. Төр нь эдийн засгийн шударга хуваарилалтыг хангаж өгөх зохицуулалтыг хийж өгөх ёстой. Үүнийг ярих биш ажил болгох механизмыг гаргаж ирсэн нь хөрөнгийн зах зээл. Төрийн өмчийн компаниуд хувьчлагдаад нэг эзэн, нэг ком панийн гарт очдог бол үү нийг больё гэдэг санаа юм. “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт” гээд компаниудын хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр явуулна. Хэн нэгэн 2-3 олигарх нийлээд хувьчлаад авч болохгүй юм. Монголын нийт 2.7 сая хүн амд энэ боломжийг ижил гаргаж өгнө. Ингэж олонхийн нээлттэй, ард түмний засаглал руу явуулна. Мөнгөтэй нэг нь түрүүлээд авчихна шүү дээ гэх болгоомжлол хүмүүст нэн түрүүнд төрж болох юм. Тэгвэл хязгаарлалт тавина. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн нэг том компани эсвэл уурхай хувьчлагдахдаа ард түмний компани болж хувьчлагдана. Цөөнхийн гарт биш ард түмний гарт очдог ийм засаглалтай болно.
Сүүлийн хоёр жил би томоохон компаниудыг хөрөнгийн зах зээл рүү гар гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ингэвэл хөрөнгийн зах зээл, хууль дүрэм, зохицуулалт нь олон улсын жишиг, стандартад хүрнэ. Хөрөнгийн зах зээл бол зөв засаглалын өлгий бөгөөд нөгөө олигархжсан засаглалаа ард түмний компанийн засаглал руу шилжүүлж буй үндсэн хэлбэр. Үүн рүү том компаниуд бүгд орох ёстой. “Та шинэ маягийн улс төр, соёлыг оруулах гээд байна” гэж түрүүнд Ганчимэг надад хэллээ. Энэ бол ердөө л энэ юм шүү дээ. Түүнээс биш ширээ шаагаад, ганц хоёр хүнийг ажлаас халснаар энэ засаглал сайжрахгүй байна. Сайжирдаг байсан бол сайжрахаар л цаг хугацаа боллоо шүү дээ. Өвчний оношийг зөв тавиад, тэгээд эмчлэх хэрэгтэй. Эрх мэдэл, өмчийн хуваарилалтыг ил тод болгоод өгвөл улс төрд үзүүлдэг нөлөөлөл нь ч ил тод болоод л эхэлнэ. Төрийн үйлчилгээ дарамт шахалт биш, ил тод төрийн үйлчилгээ байх ёстой. Зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоо руу оруулъя гэсэн үг. Бүртгэдэг түшмэл өнөөдөр олигарх болчихоод байна шүү дээ. Энэ этгээдийг зүгээр л бүртгэдэг хүн болгоё л доо. Ингэхийн тулд стандарт тавьж өгнө. 17 шаардлага хангасан хүн автоматаар зөвшөөрлөө авдаг ийм стандарт тогтоож өгье. Ингэвэл олигархжсан компани, олигарх түшмэдийн ажил аяндаа нээлттэй, тунгалаг болоод ирнэ. Энэ агуулгаар би илтгэлээ тавьсан. “Батболд бизнес хийж байсан, олигарх” л гэнэ. Энэ бол бидний 20 жил явж ирсэн алдаа. Систем оношлогоогоо зөв тавьж, ямар технологиор, ямар засаглалыг гаргах вэ гэдэг асуудал бол шинэ хандлага. Үүнийг зөв гаргаж ирэх асуудлыг агуулгаар нь ярьж, нийгэмд зөв ойлгуулж, зөв бодлого болгож явуулах хэрэгтэй байгаа юм. Сэтгэлгээний өөрчлөлт ч бас бидэнд хэрэгтэй байна.
Б.Ганчимэг: Та улс төрийн том намыг толгойлж байгаа. “Ялалтын менежер” гэдэг нэрээрээ алдартай С.Баярын амжилттай Таныхыг жиших байх. Танд намаа сонгуульд ялуулах баттай итгэл байна уу?
-Би дээр дурдсан даа, ард түмэн их мэдээлэлтэй болжээ гэж. Өнөөдөр тэд хэн нэгэн лидер, хувь хүнийг сонгохоос илүүтэй амьдралд нь юу хэрэгтэй байгааг ухамсарлаж, түүнийгээ шийддэг төлөвшилтэй болжээ. Ямар бодлого дэвшүүлж байгааг тунгааж, тал талаас нь нухацтай харж чаддаг болсон байна. Иргэний нийгмийн төлөвшил рүү ингэж явах ёстой ч юм.
Би их практик талын хүн. Бид хэн нэг лидерийг ялалтын агуу их мастер гэж хардаг сэтгэлгээнээсээ гармаар байгаа юм. Шинжлэх ухааны үн дэслэлтэй, бодит судалгаа тооцоотой хөтөлбөр дэвшүүлж чадвал энэ бол амжилтын үндэс гэж би боддог. Ер нь аливаа ажил тийм л байдаг биз дээ. Техник, эдийн засгийн үндэслэлээ зөв хийгээд явбал тэр төслийг хэн гэдэг менежер удирдсан нь тийм чухал гэж үү. Оюутолгой төслийг маш сайн хийгээд, тэр төсөл босох нь чухал болохоос хэн удирдаж байгаа нь хэнд ч сонин биш. Үүний адил Монгол Улс урагш хөгжин дэвжих хэрэгтэй. Ийм боломж нөхцөлийг манай Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүрдүүлсэн. Одоо энэ бүрдчихээд байгаа нөхцөлийг үр дүн болгох ёстой гэж боддог. Тэр үрийг цацчихсан. “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”- өө шинжлэх ухааны үндэстэй, системтэйгээр явуулах хэрэгтэй юм. Зөвхөн монгол үндэслэлээс гадна, олон улсын жишиг, дэвшилт технологи, аргачлалд нийцүүлэн боловсруулж тавьсан бодлого юм. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй. Тэр боломжийг ард түмэн өөрсдөө харж байгаа гэдэгт итгэж байна. Нэг үе шат нь дууслаа. Хэрэгжүүлэх дараагийн шат нь эхлээд байна. Үүнийг туйлбартайгаар үр дүн болгох бодлого, чадвар, туршлага нь бидэнд, манай намд, Засгийн газарт байна. Тиймээс хэрэгжүүлж чадах итгэл ч дүүрэн байна.
Нэг хүн, нэг лидерийг сонгож байгаа биш зөв амьдрал, зөв хөгжил дэвшлийг сонгох асуудлыг ярьж байна. Энэ нь тогтвортой хөгжил дэвшил рүү явсан зөв засаглал, бодлого байх ёстой. Усан луу жилдээ бодитой ажил болгож, итгэл даан зүтгэж чадна гэдгийг ард түмэндээ энэ завшааныг ашиглан хэлье.