УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батласнаас хойших хугацаанд Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдол Цэцэд арав гаруй иржээ. Тэднээс зургаагаас бусдыг нь буцааж, иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нарын гомдлоор маргаан үүс гэхээр болоод байгаа юм. Өчигдөр л гэхэд нэг иргэний гомдлыг Цэц хэлэлцэв. Гомдол цаашид хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй ч нэр бүхий зургаан иргэний ирүүлсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын сүүлээр хийхээр товлоод байна.
Хуулийн төслийг хэлэл цэж байх үед тойрогт нэр дэвшээд 28-аас доошгүй хувийн саналаар унасан нэр дэвшигч намын жагсаалтаар УИХ-д сонгогдох тухай заалт ойлгомжгүй, шударга бус гэсэн шүүмжлэлийг олон түмний зүгээс тавьж байв. Шороотой бөх туг тойрдоггүй гэж хуулийн тэрхүү заалт (УИХын сонгуулийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн зарим заалт)-ыг зарим хүн нэрлэсэн. Цэцэд ирсэн иргэдийн гомдол зөвхөн ийм агуулгатай аж. Тэдгээр нь Үндсэн хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэнийг харьцуулан харуулъя.
|
ЗӨРЧИГДСӨН ГЭХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ |
ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭХ СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ |
|
Нэгдүгээр зүйл 2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Гуравдугаар зүйл: 1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
Арван дөрөвдүгээр зүйл 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
Арванзургадугаар зүйл 9.шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
Хорин нэгдүгээр зүйл 2.Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. |
4.9.Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.
49.1.5. энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид ““В” жагсаалт” гэх/-ыг гаргах:
49.1.5.а. санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;
49.1.5.б. санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;
49.1.5.в. санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.
49.1.6. тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан “В” жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, “В” жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа тойрогт нэр дэвшигчдээс бусад тухайн нам, эвслээс нэр дэвшигчдийг энэ хуулийн 27.5.4-т заасан жагсаалтад байгаа дарааллаар нь эрэмбэлж жагсаалт /цаашид ““Г” жагсаалт” гэх/-ыг нам, эвсэл бүрээр нь гаргах; |