АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Танай намаас “Монгол хүн-2020” хөтөлбөр боловсруулахаар орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоо иргэ дийн саналаар аймаг бүрт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг танилцуулах юм би лээ. Ер нь уг хөтөлбөр хэзээ эцсийн байдлаар бэлэн болох юм бэ?
-“Монгол хүн-2020” хөтөлбөрийн эхний шатны ажиллагаа дууссан. Хөтөлбөр боловсруулахын тулд тухайн орон нутагт тулгамдсан ямар асуудал байна, түүнийг яаж өөрчлөх вэ гэдгийг иргэдээс, мөн онол зүй тогтлынх нь хувьд эрдэмтэн, судлаачдаас санал авсан. Одоо “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруу лах 15 хүнтэй Ерөнхий хороо ажиллаж байна. Уг хорооныхон иргэдийн санал, эрдэмтдийн дэвшүүлсэн онолын үндэслэл дээр тулгуурлан Монгол орон, хүний хөгжлийг хамгийн богино хугацаанд хэрхэн өөрчлөх гарцыг тодорхойлно. Хоосон ам лалт өгсөн, тун хаг ласан хө- төлбөрөөс АН тат галзаж байгаа. Тухайн иргэн орон нутагтаа ажиллах, хөгжих боломжийг бүрдүүлэхийн тулд өөрсдөөс нь санал асуусан. Амьдралыг бодитоор нь харж байж үүссэн хүндрэлийг богино хугацаанд засах улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцооны тодорхой төлөвлөгөө боловсруулах юм. Одоо дахин орон нутгаар ажиллаж, амьдралыг өөрчлөх ямар гарцыг АН хэлэлцүүлгийн үр дүнд боловсруулснаа иргэдэд нь танилцуулна.
Бид аймгийн төвүүдийг хотын хэмжээнд харж, төлөвлөлт, эдийн засгийн чадавх, ямар үйлдвэр хөгжүүлэх боломж той гэх мэтийг цогцоор нь авч үзсэн. “Монгол хүн-2020” хөтөлбөр сонгуулийн өмнө л эц сийн байдлаар бэлэн болно. Бодит хөтөлбөр боловсруулах учраас бид яарч болохгүй.
-Сонгуулийг зохион байгуулах хууль нь их ойлгомжгүй байна. Гуравдагч хүчний намууд “Эрх баригчид луйвар хийхийн тулд зориуд ийм ойлгомжгүй хууль баталсан” гэж тайлбарлаж байгаа. Энэ бол хоёр нам хамтарч байх үедээ баталсан хууль…
-Хамтарч баталсан нь үнэн. Холимог тогтолцоонд шилжсэн, гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг хангасан, сонгуулийн элдэв луйвар, булхайг зогсоохыг эрмэлзсэн заалт оруулснаараа Сонгуулийн тухай хууль дэвшилттэй болсон. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй байх. Системийн хувьд задлаад үзвэл иргэдэд ойлгомжгүй зүйл олон бий. Үүнийг цэгцлэх ёстой юу гэвэл тийм. Мөн намын бодлого ярих учир тодорхой хэмжээнд танигдсан улстөрчид нэр дэвших магадлалтай. УИХ-ын ги шүүд л өөрсдийнхөө сон гох боломжийг ханга сан хууль гаргасан гэсэн шүүмжлэл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эцсийн сонголтыг ард түмэн хийнэ.
-АН залуустаа боломж олгодоггүй, 1990 онд хувьсгал хийсэн хэдэн хүний монопольчлол тогтчихсон гэж МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар саяхны ярилц лагадаа хэлсэн байна билээ. АН ер нь залуусаа хэр дэмждэг юм бэ?
-1990 онд хувьсгал хийсэн хүмүүс одоо 40-50 настай. Тиймээс эдийн засгийн хувьсгалыг хийх идэр насандаа яваа. Мөн үүнээс өмнө амьдрал ямар байсныг ойлгодог хүн улам цөөрч байна. Хоёрдугаарт, АН-д өөрийн итгэл үнэмшлээр орж ирсэн залуу олон. Тэд амьдралын хэв маяг, хэмнэлээрээ л улс төрд оролцож байгаа. Манай залууст хэн нэг даргын татаас байхгүй. АН нээлттэй нам, олон үзэл бодол сүлэлдэж амь дардаг. Энэ дундаас шалгарсан нь гарч ирдэг. МАН-д үзэл бодол, итгэл үнэмшлээрээ ялгарч, ард түмний итгэлийг дагуулж байгаа ма най Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, О.Хасбаатар шиг залуу байна уу. Тэгж ярих гэж байгаа бол МАН-д мөнгөтэй, үе дамжсан, баян залуу олон бий. Харин манайд тийм хүн байхгүй, бид ч байлгахг үй. Би ч улс төрд хэн нэгний татаасаар биш итгэл үнэмшил, орон зайгаараа гарч ирсэн. Тиймээс АН-ын хөгжил жамаараа яваа, тэдний нам биднийг мэдэхгүй. Мэдүүлэх ч албагүй.
-АН “мөнгөөр зодсон” улс төрийг тэвчихгүй гэлээ. Гэтэл танай нам сонгуульд нэр дэвшигчдээс 50 сая төгрөгийн татвар авсан. Чадварлаг боловч мөнгөгүй залууст энэ татвар чинь саад болоод буй юм биш үү?
-Би үүнийг саад гэж бодохгүй байгаа. Энэ бол татвар. Хандив эсвэл барьцаа биш. 99 гишүүн татвараа төлсөн. Зарим хүн үүнд янз бүрийн тайлбар хийж байгаа. АН бүх шатанд татвар төлдөг журамтай. Манай намд мянган төгрөгийн татвар төлж дийлэхгүй гишүүн ч бий. Түүнийг “Заавал төл” гэж бид шахдаггүй. Үүнтэй адилаар УИХ-д нэр дэвших нь хүний өөрийн сонголт. Үзэл бодол, итгэл үнэмшилтэй байгаад түүнийг нь дэмжих санхүүгийн эх үүсвэргүй бол улс төрд явах угаасаа хэцүү. Уг татварыг цалингаасаа төлдөг гэж ойлгох нь буруу. Үзэл бодлоороо тодорч буй манай залуусыг дэмжиж, сэтгэлийн хандив өгөх хүн олон. Энэ бол хаанахын ч улс төрд байдаг зүй тогтол. Ийм замаар улс төрд гарч ирэх нь төрийн албаар гувчуур хийж, хэн нэгнээр татуулахаас огт өөр асуудал.
-Уг татварыг шүүмжилж буй гишүүн танай намд олон байгаа шүү дээ.
-Үүнийг төлөхгүй байж болно. Төлөхгүй бол сонгуульд нэр дэвших эрх нь дүрмээр хаалттай байж болно. Олонхиор баталсан дүрмийг бид өнөөдөр мөрдөж байгаа. Гэхдээ манай нам бүх зүйлээрээ нээлттэй. Тухайн нөхцөлд үүнийг өөрчлөх шаардлагатай гэвэл олонхиороо өөрчилнө. Уян хатан байж болно. Тиймээс ч надад эмзэглэх зүйл алга. Мөнгө төлөөгүй ч тухайн тойрогтоо нэр хүндтэй хүн байгаа бол нэр дэвших “виз” олгож болно. Уг татвараар нэр дэвших эрхийг хязгаарласан мэт ойлгох нь буруу. Үүнийг манай гишүүд ойлгодог учраас шүүмжилдэг юм. Шүүмжлэл энэ намыг амьд байлгадаг. Харин нийтэд, эсвэл нам дотроо шүүмжлэх зүйл гэж бий, үүний ялгааг ойлгосон хүн улстөрч болдог. Ийм голдирол руу бид явах ёстой.
-Татвараа төлсөн 99 хүн байдаг, УИХ-д 76 хүн л нэр дэвшүүлнэ. Ямар шалгуураар шүүх вэ?
-Тухайн хүний туршлага, улс оронд танигдсан имиж нь эерэг үү, сөрөг үү, улс төрийн үйл ажиллагаанд хэр зэрэг оролцдог вэ, алсын хараа гэх мэтийг харна. Татвараа төлсөн 99 хүн бүгд нэр дэвшинэ гэж зүтгээгүй. Энэ намыг ирэх сонгуульд амжилттай оролцуулахын тулд хэн, хаана нэр хүндтэй байгаагаа сойно гэдгээр бид ойлголцсон.
-Саяхан Ц.Шинэбаяр гишүүн АН, МАН-ын дарга нарт “Хуулиас давсан хандиваа улсын төсөвт тушаа” гэсэн шаардлага хүргүүлсэн байна лээ…
-Татварын хэмжээг намын дүрмээр тогтоодог, үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ер нь би бусад намын дотоод асуудалд оролцох дургүй. Бид хуулиа зөрчиж болохгүй гэдэгтэй санал нэг байна. Үүний тулд хуулиа зөв ойлгох ёстой. Хандив, татвар хоёрын ялгааг ойлгож байж асуудлыг ярих ёстой.
-Хоёр сонгуулийг зэрэг явуулах эсэх асуудал хаврын чуулган хүртэл хойшилсон. Зэрэг хийдэггүй юм гэхэд зөрчилтэй заал туудыг нь ядаж цэгцлэх хэрэгтэй. Ту хайлбал, УИХ-ын сонгуулийн хуулиар мөнгө, эд зүйл тараах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар энэ нь чөлөөтэй байгаа. Нэг ёсондоо төрийн байгууллагыг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаад байна л даа.
-Хоёр сонгуулийг зэрэг хийх, үгүй дээр нийтийн анхаарлыг төвлөрүүлээд буй нь буруу. Процессын хувьд хоёр хуулийг уялдуулах шаардлага байгаа. Үүнийг өөрчилнө гээд өнөөдрийн үйл чилж буй төрийн хуулийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Гэвч зөрчөөд байна. Гэтэл төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байна. Тэдэнд хууль хамаагүй болчихсон юм уу. Төрийн байгууллагаар дам жуулан сонгуульд бэлтгэх, халамжийн бодлого хэрэгжүүлэх, баг, сум, хорооны Засаг даргаар дамжуулан иргэдийг өөртөө татах ажил өр нөж байна. Нэг талаас харахаар хуулийн дагуу мэт, нөгөө талаар хуулийн цоорхойг ашиглаад буй юм. Төрийн эрх мэдлээр гул барьж, Сонгуулийн хуулийг уландаа гишгэж буй нь шударга хэрэг мөн үү. Бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.
Төрийн байгууллага олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, түүндээ УИХ-д нэр дэвших гэж буй хүмүүсээ оролцуулж, шагнал гардуулуулж байна. 2007 онд хоёр сонгуулийг зэрэг явуулна гэсэн хуулийг МАН олонх байхдаа баталсан атлаа одоо гэнэт больж буй нь асуудал. 1990 онд хоёр сонгуулийг зэрэг хийгээд болоод байсан. Өнөөдөр харин ч саналыг автоматаар тоолох гэж байгаа. Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ. УИХ-ын сонгуульд нэг нам, орон нутагт нь өөр нам ялахад хоорондын бодлогод зөрчил гарч, орон нутгийн улстөржилтийг гааруулдаг. Үнэндээ энэ бүхний цаана тогтолцооны гажуудал байгаа юм. Тиймээс л бид багаас авахуулаад УИХ хүртэл нэг л бодлогоор явдаг, ард түмэн дөрвөн жилд нэг удаа намуудад зохих дүн тавьдаг байя гэж байгаа юм. Нэг хариуцлага хүлээлгэх нь хамгийн шударга зарчим.
-Сонгуулийн хуульд дэвшилттэй заалт олон гэж буй ч УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүн ажиллаж буй. МАН-ын зүгээс “Сонгууль будлиантай болно. Үүний дараа үүсэх үймээнийг яаж дарах вэ” гэдэг ажил өр нөөд байна. Ийм байхад шударга сонгууль болно гэсэн итгэл байна уу?
-Төр МАН-ын сүлжээ болчихож. Ж.Амарсанаа гэдэг хүнийг би хальт танина. Энэ хүн МАН-д мөнхийн дарга байсан. Т.Ганди дээр жишээ авахад бас л гишүүн, сайд, Элчин сайд байх ёстой юу. Түүнээс өөр боловсон хүчин байхгүй мэт харагдаад л. Цагдаагийн байгууллагын даргын албан тушаал хэдхэн хүний хооронд л эргэлддэг. Энэ бүхэн төр нэг намд дэндүү өмч лөгдөөд, залгамж, мөн чанар нь алдагдаж, ма фижчихсан юм биш биз гэсэн ойлголт төрүүлж байна. Дарангуйллын, өөрсдийгөө барьцаалсан хэлбэрт орчихсон юм биш биз. Үүнээс улбаалсан шударга бус, хариуцлагагүй явдал хаа сайгүй гарч, иргэд хохирч байна. Үүнийг задлаж, эцэслэх ёстой. Зарим аймгийн Засаг дарга 2-3 удаа улирч сонгогддог, хаан шиг болчихсон байна шүү дээ. Би энэ тухай л ярьж байгаа юм. Энэ тогтолцоог бид зайлшгүй өөрчлөх ёстой юм. Төрийг төрөөр нь байлгаж, мэргэжлийн хүмүүсийг томилох ёстой. Миний хардаж буйгаар бүх зүйл зохион байгуулалттай байна.
УБЕГ улстөржөөд байна. Амарсанаа гэдэг хувь хүний тухай яриагүй. Түүний нэр дор улс төрийн хаацайллыг эрх ашигтаа нийцүүлэх буруу томилгоо яваад байна. Мөн яагаад заавал малчдын бууг хурааж авах гээд, Зэвсэгт хүчнийг иргэдийн эсрэг байлгах тухай яриад байна вэ. Малчид хотоо манах гэж, ан хийх гэж л буу авдаг. Буугаар үйлдсэн гэмт хэрэг Монголд тун ховор байгаа, гэтэл яагаад ийм арга хэмжээ авах гээд байна. Батлан хамгаалахын сайд нь яагаад мэргэн буучдын тусгай анги бэлтгэх гээд байна. Цагдаа хүний эрхийг хамгаалж, иргэддээ үйлчлэх үүрэгтэй байхад заавал зэвсэгжүүлэх шаардлага юу байна. Цэрэг хилээ, улс орноо манахаас биш иргэдийн эсрэг буу барьж, дарга нараас ард түмнийг хамгаалах үүрэггүй. Энэ мэтээр зөрчилдөөд байна.
Ардчилсан зарчмын эсрэг дэс дараатай үйлдэл хийгээд буйгаа боль гэж бид хэлж байна. Төр өнөөдөр дэндүү заваан, бизнестэй хутгалдсан. Төр хүний эрхийг хамгаалж, хилээ манаад, иргэдийн хоорондын зөрчилдөөнийг шударга шүүн зохицуулах үүрэгтэй. Бусад үүргийг төрөөс салгах ёстой. Тэгэхгүй бол төр халамжлах, бизнес хийх , одоо бур хүний оюун ухаан үнэт зүй лийг мөнгөөр худалдаж авч байна. Бидний мөрийн хөтөлбөрийн гол агуулга үүнд хандаж байгаа. Засаглалын хэлбэрийг ардчилсан чиглэл рүү бодитой оруулах тог тол цооны өөрчлөлт зайлшгүй болоод байна. Энэ та лаар иргэдтэйгээ ойл голцож чадахгүй бол хэн нэг дарангуйлагч гарч ирнэ, үүнийг эхлүүлэх оролдлого нь “долоодугаар сарын 1” байсан.
-Энэ бүхний эсрэг тулах хүч АН-д бий юү?
-Энэ бүх үйл явдлыг бид урьдчилж хараад сэрэмжлүүлж байгаа юм. Урьдчилсан бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Ард түмэн сонголтоо хийсний дараа будлиан, зөрчил гаргахгүйн тулд ингэх ч ёстой. -Сүүлийн асуулт. Та холимог тогтолцооны алийг нь сонгож нэр дэвших вэ? -Би энэ тухай зарлачихсан. Сонгуулийн штабыг ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг. Тиймээс би тойрог булаацалдаж явахгүй. Намаа сонгуульд амжилттай оролцуулахын тулд л ажиллана.
С.ТУУЛ