Ч.Амарболд нарыг Цагдан хорих захирамж дахин гаргажээ
Долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагыг цагдан хорих эсэх асуудлаар Нийслэлийн шүүх өчигдөр нэлээд орой болсон хойно захирамж гаргажээ. Уг нь өмгөөлөгч нар болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгээс дээрх хүмүүсийг амьсгалын аппараттай, хорих боломжгүй, эрүүл мэндийн байдал нь муу байгаа талаар дүүргийн шүүхэд өчигдөр өглөө албан тоот илгээсэн аж. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шүүгдэгчдийн өмгөөлөгч, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд цагдан хорих захирамжийг хэвээр үлдээж, эл шийдвэрийг танилцуулахаар тус шүүхийн Тамгын хэлтсийн дарга нь 19.30 цагийн үед эмнэлэг рүү очсон байна. Харин энэ үед цагдаагийн алба хаагчид болон дарга нарын ар гэрийнхэн эмнэлгийн гадаа цуглаж, Цагдан хорих төв рүү ачуулахгүй байх талаар эсэргүүцэж эхэлсэн юм. Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр тэднийг Цагдан хорих төв рүү авч яваагүй, харин биеийн байдал нь улам муудсанаас дусал залгуулж, Яаралтай тусламжийн төвөөс эмч нар дуудан үзүүлж, тус төвийн эмч нар ч цагдан хорих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан гэнэ.
О.Алтангэрэл: Н.Энхбаяр хуулийн дагуу хяналт тавих үүрэгтэй байсан
“Долоодугаар сарын 1”-ний хэргийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй зарим хүн улстөржүүлж эхэлсэн нь үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дарга нараар “туг тахихад” хүргээд байгаа. МАХНын дарга Н.Энхбаярын удаа дараа тайлбарлаж буйгаар Онц байдал зарлах зарлигт тэрбээр Ерөнхий сайд С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амар болд нарын шахалт шаардлагаар гарын үсгээ зурсан болж таараад байгаа. Уг нь Онц байдлын тухай хуулийн 9-1-1-д нэгэнт онц байдал тогтоосон тохиолдолд зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, явцад нь хяналт тавьж, биелэлтийг хангуулах, шаардлагатай арга хэмжээ авах онцгой бүрэн эрхийг ҮАБЗ эдэлнэ гэж заажээ.Харамсалтай нь энэ хэргийг хэт улстөржүүлж буйгаас хэн хяналт тавьж байсан, хариуцлага хэн хүлээх нь тодорхойгүй болоод байгаа юм. Тиймээс энэ талаар өмгөөлөгч О.Алтангэрэ лээс тодруулж байр суурийг нь сонслоо.
-Энэ хэрэгт цагдаагийн дарга нарыг буруутгах хандлага улстөрчдийн зүгээс нэлээд гарч байна. Ялангуяа Н.Энхбаяр дар гын хувьд онц байдлыг өөрийн бүрэн эрх, итгэл үнэмшлээр биш С.Баяр, Ч.Амарболд нарын шахалт шаардлагаар зарласан мэт ярьж буй. Та энэ хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан хүний хувьд ямар хариулт өгөх вэ?
-Ер нь бол онц байдал зар лах зарлигт гарын үсэг зур сан хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрөө шүү дээ. Тухайн үед Онц байдлын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч эрхээ эдэлж зарлиг гаргасан байдаг. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд ч хуралдаанаараа шийдсэн. Гэтэл одоо Ерөнхий сайд С.Баяр, генерал Ч.Амарболд нарын шахалтаар өөрийн мэдэлгүй гарын үсэг зурчихсан юм шиг яриад байгаа. Үнэндээ бол зарлигт нэгэнт гарын үсэг зурсан л бол үүнтэй холбоотой бүх асуудалд эхнээсээ эцсийг нь хүртэл Н.Энхбаяр өөрөө ҮАБЗ-ийн тэргүүний хувьд асуудлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих ёстой.
-Тухайн үед байгуулсан Шуурхай штабыг удирдаж байсан ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил энэ үүргийг хүлээж байсан юм биш үү?
-Шуурхай штабыг ХЗДХ-ийн сайдаар удирдуулсан нь ч өөрөө бас буруу. Ц.Мөнх-Оргилын хувьд тухайн үед бас л үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ ийм онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад ҮАБЗ-ийн гишүүд, тэр дундаа ҮАБЗ-ийн тэргүүн өөрөө энэ штабыг удирдаж, бүрэн хяналтандаа байлгаж хариуцах ёстой байсан. Энэ штаб цагдаагийн бие бүрэлдэхүүнээс гадна дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын гээд 7-8 хүний бүрэл дэхүүнтэй байсан. Өөрөөр хэлбэл бүх үйл ажил лагаа энд төвлөрч байсан.
-УИХ-ын гишүүн Х.Тэ мүүжин нэг хонгио хадгалж байгаа талаар ярьдаг. Энэ хонгиог шалгаж, тогтоосон уу? Гэрч нарын ярьдгаар тас хар машин дотроос буудсан гэдэг шүү дээ. Тийм бол хонгио нь тэр машин дотор л унасан баймаар юм.
-Энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг прокурорт тавьсан боловч шаардлагагүй гэж үзсэн. Машиныг олж тогтоох оролдлого ч хийгээгүй. Гэхдээ цагдаад ийм машин байхгүй нь тогтоогдсон.
-Ч.Амарболд генералын бие одоо ямар байгаа вэ?
-Даралт нь бага зэрэг буусан ч саахрын хэмжээ нь өссөн. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.
Д.ОЮУН
Ц.Шаравдорж: Хуульд өөрчлөлт оруулаагүй бол цэргийн гэмт хэрэг гэж үзэж болох байсан
Долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарт холбогдох асуудлыг цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр яллах дүгнэлт прокурор үйлдэн, шүүх түүгээр нь шийдвэрлэх гэж байгаа. Хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг өмгөөлөгч нар нь цэргийн гэмт хэрэг биш гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар УИХын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.
-Долоодугаар сарын 1-ний гэх хэрэг явдалд холбог доод байгаа цагдаагийн удирдлагад холбогдох хэргийн талаар янз бүрийн маргаан мэтгэлцээн их өрнөж байна. Тухайлбал, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар нь цэргийн гэмт хэрэг биш гэж тайлбарлаж буй. Прокурор болохоор цэргийн гэмт хэрэг гэж зүйлчлээд байгаа. Цагдаагийн алба хаагчид цэргийн гэмт хэргийн субъект мөн үү, биш үү?
-Цэргийн гэмт хэрэг мөн, биш гэсэн асуудлаар би яримаарг үй байна. Танд би УИХ-аас баталсан хуулийн нэг заалтыг үзүүлье. 2002 оны нэгдүгээр сарын 3-нд баталсан Эрүүгийн хуульд Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг бий. Энэ бүлгийн 274 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Цагдаа, таг нуул, шүүхийн шийдвэр гүй цэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер ахлагч, гал сөнөөгч, хорих бай гууллагын албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байсан. Үүгээр бол цагдаагийн алба хаагчдыг цэргийн гэмт хэрэг гэсэн зүйлээр хариуцлага хүлээх бо ломжтой байсан. Гэтэл 2008 оны хоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр дээрх заалт хүчингүй болсон. Мөн 274 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголт гэдэгт их тодорхой заалт бий. “Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ” гэж энэ заалтад заасан. Уг зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн албан хаагч гэдэгт зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн хамаарна” гэсэн байгаа. Үүнээс та бүхэн дүгнэлтээ хийнэ биз дээ. Үүнээс өөр зүйл би ярих боломжгүй байна.
-Цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн тантай өн гөрсөн долоо хоногт уулзсан. Тэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-“Цагдаа, ар гэрийн холбоо”- ныхон болон Ч.Амар болд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын ар гэрийнхэн надтай уулзсан. Тэр үед Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр эзгүй, хөдөө явсан учраас УИХ-ын удирдлага намайг уулз гэсэн. Тэд бичгээр шаардлага тавиагүй. Хилс хэрэгт цагдаагийн удирдлагыг шийтгэх гээд байна, шүүхэд улстөрчид, дүүргийн шүүхэд Нийслэлийн шүүхийнхэн ирж нөлөөлж байна. Нийгмийн хэв журам сахиулж байсан цагдаагийн алба хаагчид улстөрийн золиос болох ёсгүй гэсэн шаардлагаа хэлж надтай уулзсан. Би “Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүн, Монгол Улсын иргэн хэн ч байсан шүүх хуулийн байгууллагад тодорхой эрүүгийн хэргийг хэлэлцэж байхад хянах, шалгах, шүүн таслахад оролцох эрх байхгүй. Тиймээс би эрүүгийн тодорхой хэрэг асуудалд хариулах боломжг үй. Хувь хүний хувьд өөрийн бодолтой явдаг. Гэхдээ өнөөгийн миний эрхэлж буй албан тушаал улстөржих ёсгүй. Монгол Улсад хууль нэг мөр мөрдөгдөж, биелүүлж байх ёстой” гэдгийг хэлсэн.