Хууль нь Цэц дээр “саатуулагдчихсан” хэдий ч болдгоороо болох нь тодорхой УИХ-ын 2012 оны сонгуулийг нэг сарын дараа албан ёсоор зарлана. Зарламагц араас нь намуудын, нэр дэвшигчдийн сурталчилгаа гэж нүсэр хөдөлгөөн улс орон даяар залгадаг. Засгийн эрхийг гартаа авах эцсийн зорилготой улс төрийн намуудын гадаад хийгээд дотоод байдал сонгууль албан ёсоор эхлэхийн өмнөх өдий үест олон нийтийн анхаарлыг ихээхэн татдаг уламжлалтай.
Энэ удаагийн сонгууль хэрхэн өрнөх найруулгыг өнгөрсөн хоёр жил хүрэхгүй хугацаанд улс төрийн томоохон хүчнүүд хэдийнэ зурагласан билээ. Мэдээж, эцсийн дүнг ард түмэн тавих хуулийн үг, үсэг өөрчлөгдөхгүй. 2012 оны сонгууль нэлээд өр сөлд өөнтэй болохыг хүн бүхэн таа маглаж байгаа нь сонгогчдын үзсэн харсан улс төр, туулж олсон гашуун туршлага нэмэгдсэнийх ч байж болох юм. Дөрвөн жил ту тамд тулаантай болсоор ирсэн өм нөх сон гуулиудаас энэ удаагийнх юугаараа илүү өрсөлдөөнтэй байхыг улс төрийн одоо гийн талбар дахь тулааны дүрмийг шинэчлэн зохиож буй намууд өөрсдөө тодорхойлж байна.
МАН өнгөрсөн жил Н.Энхбаярын өмчлөлд брэнд нэрээ алдсан явдал УИХын 2012 оны сонгуулийн гарааг арай л эрт эхлүүлж орхисон. Энэ нь Монголын улс тө рийн гуравдагч хүч нийхний нүү- рэн талын эгнээнд бөөн цөөн хүмүүсээр тойрон хү рээлүүлсэн нэ гэн лидерийг шинээр төрүүлснээс ул баатай. Гэхдээ Ардын намынхан Н.Энхбаярын МАХНыг бага хэмээн бассаар өнөөг хүрэв. Сонгуулийн гарааг “төгөлдөршүүлсэн” хоёр дахь хүчин зүйл нь мөнөөх МАХН мэндэлсэн даруйдаа МАНАН гэж хэлд орсон явдал. Үр дүнд нь МАН, АН-ын хамтарсан Засгийн газар задарч, АН ч сонгуулийнхаа ажилд даруй “ханцуй шамлав”. МАН Сонгуулийн өмнөх энэ цаг үед МАН Засгийн газарт дангаараа ажил лах болсон нь харин ч “Сохорсон биш завшив” бус уу.
2008 оны мөрийн хөтөлбөрөөрөө иргэдийн дунд бий болгосон хүлээлтийн өмнө МАН-ын Засгийн газар ганцаараа догь зогсох бо ломжийг тэд одоо атгаж байгаа. УИХ-д олонхийн суудал эзэлдэг тэдэнд АН-ын сөрөг байр суурь сонгуулийн өмнө гарч л байдаг шалихгүй популизм, жижиг асуудал. Сонгуульд нэр дэвших эрхмүүдийг сонгон шалгаруулах “тендер” бол МАН-д одоо ид өрнөж буй хамгийн том ажил. МАН-аас нэр дэвшихээр горилогсдын амбийц гаарч байгаа хэдий ч хэзээнээсээ олгойгоо тогоон дотроо хагалж сурсан МАН-д дотоодын самуун үүсгэх дайны том хямрал болон хувирч дөнгөхгүй л болов уу. Гэвч сонгуульд нэр дэвшигсдийн угш лаас МАН дахь эрх мэдлийн чиг тодрох учраас энэ бол сонгуулиасаа дутахааргүй чухал үйл явдал.
Хэн нэр дэвшихийг зөвшилцөх гурван лидер бий. Одоо МАН-ын Засгийн газрыг удирдаж буй С.Батболд намын даргын статусаа танхимыг нь орхин одсон АН-ын ачаар лавшруулж амжсан. Тан хи мынхаа бараг тал хувийг өөрийн итгэлт хүмүүсээр бүрдүүлээд байгаа нь С.Батболдын амжилт юм. Ирэх сонгуулийн дараах УИХ-д өө рийн фракцыг олонх болгох буюу тийм тооны нэр дэвшигчийг сойх эсэхийг С.Батболд ганцаараа шийдэж чадахгүй. У.Хүрэлсүх, М.Энхболд зэрэг МАНын лидерүүд хэрхэн зөв шил цөхөөс хамаг зүйл шалтгаална. “За луусын” гэгддэг генсекийн нөхөд ачаа үүрэх насандаа яваа далаад оныхон. Тэд УИХ-ын сонгуулийн өмнө С.Батболдын Засгийн газрыг унагах төлөвлөгөө боловсруулсангүй. МАН-ыг У.Хүрэлсүхээр удирдуулж, сонгуулийн өрсөлдөөнд өнгөлье гэхчлэн цээжиндээ асаж буй том тэмүүллээ дарж, нийтийн эрх ашгийг бодолцож өгсөн гавь яаныхаа оронд фракцынхаа за луусаас ахиухан нэр дэвшүүлэх бодлого баримтлах нь гарцаагүй. Эцсийн зангилааг “хотын” хэмээн нэршсэн Шадар сайд М.Энхболдын фракц тайлахад гол үүрэг гүйцэтгэх янзтай. АН МАХН-д зэхээтэй байсан сөрөг хүчний талбартаа АН сая нэг юм эргэж ирлээ.
Хамтарсан Засгийн газар задарсан нь МАН-ын хувьд муугүй хувилбар байсантай адил АН-д ч сонгуулийн өмнө өөрийн гэсэн цэнхэр оноогоо цуглуулах сайн гарц байв. Хамтарсан засгаас гарах мэдэгдлийг албан ёсоор Н.Алтанхуяг дарга түрүүлж хийс нээс бус, санаа нь АН дахь МоАХ фракцын толгойлогч Х.Баттулгынх байсан. Ардчилсан хүчний холбоо Засгаас гарах тухайд хэн, хэнд нь л түлхэц өгсөн байх. Зүй нь өдийд фракцууд бодлогоо нэгтгэх, нэр дэвшигчдээ шигших, хө төлбөрөө чамбайруулах гэхчлэн АН-д хийх ажил хэрэг мундахгүй. Гэ тэл байдал таагүй тийш эргэх хандлагатай. Сонгуулийн өмнөх энэ өдрүү дэд анхаарал татсан үйл явдал Ардчилсан намд өрнөж байна. Зарим хэвлэлд энэ явдлыг “өвчин нь сэдэрчээ” гэсэн байх юм. Яг сонгуулийн өмнө сүрхий сэдэрдэг урхаг өвчин нь АН-ыг тэнэг харагдуулж байна.
Дотооддоо эв дэрч үл болох маш хариуцлагатай, бас хүү эмзэг үед АН-ын хувьд хям рал нүүрлэж болзошгүй. Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах гэж байгаа энэ үед. Очиж, очиж АН-ын сонгогчдын дийлэнх нь амьд ран суудаг нийслэлд, тэгээд бүр ялалтын талбар болсон ХанУул дүү рэгт шүү. Уг нь тус дүүргийн намын хо роо хоёр дарга, хоёр тамгатай бол чихоод байсныг эвлэрлийн гэ рээгээр зохицуулаад байсан юм. Гэ тэл намаа хагалан байж дүүргийн Засаг даргаас намын даргын албан тушаалыг салгаж авсан өнөөгийн дарга нь саяхан хууль бус хурал хийж, гишүүдийнхээ ар хударгаар ажиллаад эхэлжээ. Хуурамчаар ирц бүрдүүлж байж хурал хийсэн намын даргаа ги шүүдийнх нь олонх эсэргүүцэн гарын үсэг цуглуулж, хууль бус хур лын шийдвэрийг хүчингүй болгох шаард лага тавьжээ.
УИХ, орон нутгийн сон гуульд нэр дэвшигчийг хэлэлцэн батлах эрх мэдлийг дүүргийн намын хорооны гишүүдээс авч, Зөвлөлдөх зөвлөл буюу хэдэн хүний гарт шилжүүлсэн шийдвэрийг хууль бус гэгдэх хурлаасаа гаргасанд асуудлын гол нь байгаа аж. Сонгууль дөхөх тусам намын хороодод иймэрхүү дажин гарна гэдгийг Ардчилсан намын удирд лагууд гадарлах битгий хэл мэдэж байгаа аж. Дээрээс оролцохгүй, өөрсдөө л учраа олог гэсэн байдлаар хандаж буйгаа ч нуухгүй байна. Уг нь дээрх үзэгдлүүд АН-ын ганц хорооны асуудал гэхээсээ нийслэл дэх АН-ын рейтингэд нөлөөлөх ан цав юм. Эл өвчин газар авч халдварлахаас урьдчилан сэргийлэх нь АН-ын удирдлагын сонгуулийн өмнөх чухал үйл хэрэг болох байх шүү. МАХН Сонгуулийн шинэ хуулиар зөвхөн одоо УИХ-д сууж байгаа гишүүдэд ч биш, “бусад” ангилалд жижигхэн бичигддэг гуравдагч хүчнийхэнд, тэр дундаа МАХНМ ҮАН-ыг тойрсон эвслийн удирдагчдад таатай нөхцөл үүсгээд байгаа.
Мэдээж, ИЗН-НН ч УИХ-д бүлэгтэй болох гэж зүтгэж таарна. Харин 28 суудлыг пропорциональ сис темээр сонгох хувилбараас хамгийн их хожих хүн нь МАХН-ын дар га Н.Энхбаяр. МҮАН-ын М.Энхсайхан ч Н.Энхбаяртайгаа хөт лөл цөөд Парламентын босгоор ороод л ирнэ. Тэд УИХ-д бүлэгтэй болно гэдэгтээ тун итгэлтэй байгаа. Одоо олон нийтийг үдэш бүр цэнхэр дэлгэц ширтүүлж байгаа цагдаа нарыг шүүх хурал хүртэл эцсийн дүндээ мань Н.Энхбаярын рейтингийг өс гөж мэдэхээр болж байна. Тойрон хү рээлэгчдийг нь энэ эвсэлд нэгтгэж байгаа цорын ганц итгэл найдвар нь чухамдаа Н.Энхбаярын хувийн рей тинг болохоос биш, улс төрийн үзэл бодол гэхчлэн намыг нэгэн цулд барьж байдаг чиг баримжаа тэдэнд огт үгүй.
Б.ЭНХЦЭЦЭГ