Одоогийн 76 дотроос би дахин нэр дэвшихгүй гэж хэлэх эр зоригтон бараг л гарахгүй болов уу. Ямар ч лут бооцоо тавьсан энэ бол баттай. Харин Э.Бат-Үүл хэлсэн юм гэнэ лээ. Би 2012 онд дэвшихгүй гэж. Дэвшихгүй дээ биш. Намын нэрээр орох нь мань хүнд илүү шаанстай учраас л тойрогт очиж нэр нүүрээ барахгүй гэснийх байх. Түүнээс бус өнөөдрийн хүчин төгөлдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 76-уулаа үзчих санаатай нь нууц биш. 3.5 жилийн турш хэлтэй, үгтэй нь мэдрэгддэггүй байсан хүмүүс сүүлийн хэдэн сар дуу шуу орж, тэрбум тэрбумаар нь намдаа мөнгө хандивлах болсон нь үүний нэг илрэл юм. Нам эцсийн шийдвэрийг гаргана. Хэн хор сайн хутгаж, хэдий хэрийн юм өгсөн нь нэр дэвших нөхцөл болохгүй нь ойлгомжтой.
Сонгогчид хэнийг хүлээж авах, эсэх нь намын шалгуурт гол нөлөө болох учиртай байдаг. За рим ажиглагчийн дэвшүүлж буй таамгаар одоогийн гишүүдээс 20 орчимд нь ямар ч боломж байхгүй бололтой юм билээ. Бас арав гаруй гишүүн намын жагсаалтад багтах тооцоотойгоор тойргоосоо урваж мэдэхээр байгаа гэсэн. Гэхдээ энэ хувилбар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Сонгогчдын бухимдлыг ихээр төрүүлж байгаа хуулийн нэг заалт бий. Товч бөгөөд тодорхойгоор түүнийг “шороотой бөх туг тойрдоггүй” гэж тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, тойрогт ялагдал хүлээсэн этгээд намын удирдлагатай дотно харилцаатай хийгээд мөнгө төгрөгний шижмээр холбогдсон бол УИХ-д ороод суучихаар байгаа юм. Үгүй ядаж л сайд болох боломж бий. Сонгуулийн хуультай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн иргэдийн гомдлын бараг 90 хувь нь шилждэг, гулс даг болгосон тэр заалт шударга зарчим, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчиж байна гэсэн санааг агуулсан байх аж. Цэц маргаан үүсгэх болсноос үзсэн ч энэ заалтыг хэрэглэх нь учир дутагдалтай болж таарч байх шиг байна.
ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРТАЛ ТҮГШҮҮРТ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛНЭ
Яг долоо хоногийн дараа Цэцийн дунд суудлын хуралдаан болж уг асуудлыг хэлэлцэхээр болсон тухай сонслоо. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдаанаа энэ сарын 28-ны өдрийн 9.30 цагаас нээлттэй хийнэ. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн бо ловч тэдгээрээс 28 ба түү нээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХын гишүүнээр сонгогд сонд тооцож болохоор хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай мар гааныг хянан хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл Цэцийн Хэвлэлийн төлөөлөгч ирүүлсэн юм.
Үндсэн хууль зөрчжээ гэсэн шийдвэр гарвал 76 дотор чамгүй үймээн, хөдөлгөөн өрнөж, түгшүүрт өдөр хоногууд үргэлжлэх болно. Ажиглагчдын байр байд лыг тандахад олонх нь Үнд сэн хууль зөрчжээ гэх шийдвэр гарна гэсэн бодолтой байх шиг байна. УИХ дахь МАН, АН-ын бүлгийнхний дотор ч ийм бодолтой хүн цөөнгүй, тэр тус маа олонхийг бүрдүүлдэг МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь “шороотой бөхийг туг тойруулахгүй” гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Энэ байр суурийг нийгмийн олонх дэмждэг нь ч мэдрэгддэг. Улаан цайм уначихаад өвдөг, тохойдоо наалдсан шороотойгоо туг тойрохоор гүйчихдэг бөхч үүдийг үзэхээрээ төв цэнгэлдэх, бөхийн өргөөг монголчууд нураахаа шахдаг бус уу. Тэгэхээр Цэцийн шийдвэр бараг л олон түмний бодсоноор гарчих болов уу. Хэрвээ Үндсэн хууль зөрчөөгүй гэвэл тэр нь сонгуулийн дараах бухимдлын нэг шалтгаан болох магадлал бий.
35-40 ГИШҮҮН ДАХИН СОНГОГДОХ МАГАДЛАЛТАЙ
76-гаас хэд нь дахин сонгогдохыг яг таг хэлэх аргагүй ч таавар дэвшүүлэх эрх хэнд ч бий. Энэ тухай өгүүлэхийн урьд одоо гийн 76 гишүүн, нэр дэв ших магадлалтай бусад улст өрчдийн талаарх олон талын эх сурвалжийн мэ дээллийг харьцуулан дүгнэлт хийхийг оролдлоо. Одоо гийн 76 гишүүнээс намын жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг доорх байдлаар гаргаж болох төлөв ажиглагдаж байна. Сонгуулийн холимог тогтолцоотой улс орнуудад намын лидер, туршлагатай улстөрчдөө жагсаалтын эхэнд эрэмбэлдэг. Энэ зарчмаа баримталвал 76 гишүүнээс хүснэгтэд нэр орсон хүмүүс намын жагсаалтаар сонгуульд орох магадлал өндөр юм. Доор дурдсан хүмүүс дээр нэмэгдэж У.Хүрэлсүх, Д.Эрдэнэбат гэх зэргээр намын лидерүүд тус тусын намын жагсаалтын дээхнүүр бичигдэх болно.
Дахин нэр дэвших боломж гүй гэж 14 гишүүнийг нэрлэж болохоор байгаа юм. 48 гишүүний хувьд мажоритар тойрогтоо нэр дэвших магадлал харагдаж байгаа. Гэхдээ хэд нь ялалт байгуулаад дахин сонгогдохыг таах аргагүй. Сонир хуулах үүднээс өмнөх дөрвөн удаагийн сонгуулийн бичил статистикийг харуулъя. 1996 оны УИХ-ын сонгуульд 26 гишүүн, 2000- 2004 оны УИХ-д 25, 2004-2008 оны УИХ-д 31, 2008-2012 оны УИХ-д 36 гишүүн дахин сонгогдож байжээ. 100 хувь мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулдаг байхад 3/1-ээс доошгүй нь дахин сонгогдож байв. Энэ жишгээр тооцож үзвэл 48 мандатын төлөө өрсөлдөх гишүүдээс гуравны нэг нь дахин сонгогдож болох талтай. Намын жагсаалтад дээгүүр бичигдэж чадвал одоогийн 76-гаас 35-40 гишүүн 2012-2016 онд үргэлжлүүлэн ажиллах боломж харагдаж байна.
МАН АН
1. Сү.Батболд 1. Н.Алтанхуяг
2. Р.Раш 2. Р.Гончигдорж
3. Д.Оюунхорол 3. С.Ламбаа
4. Д.Лүндээжанцан 4. Х.Баттулга
5. Ц.Нямдорж 5. З.Энхболд
6. Ч.Улаан 6. Ц.Баярсайхан
7. Д.Дэмбэрэл 7. Э.Бат-Үүл
Го.ЭНХТӨР