Сонгуулийн тухай хуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн бо ловч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-д сонгогдсонд тооцох тухай заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц өчигдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцлээ. Шинэчлэн найруулсан хуулийн IV зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн долоон иргэн хуралд нэхэмжлэгчээр оролцов. УИХ-аас гишүүн Д.Одбаяр, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Ж.Сүхбаатар нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө илгээжээ. Гэхдээ Д.Одбаяр ирсэнгүй. Үндсэн хуулийн цэцийн түүхэнд дунд суудлын хуралдааныг ийм олон нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хийж байгаагүй учир их онцлог болж байна хэмээн Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан хэлж байв.

Сонгуулийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай нийт 17 иргэн өргөдөл ирүүлсэн юм байна. Тэднээс 10 хүний өргөдлөөр маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн аж. Цэцийн энэ шийдвэрийг гурван хүн эсэргүүцэж, гомдол гаргасан тул хоёр ч удаа Бага суудлын хуралдаан хийж, ярилцсан гэнэ. Үлдсэн долоон хүн болох иргэн Б.Цогтгэрэл, П.Одгэрэл, Н.Ариунболд, Х.Сэлэнгэ, Б.Чадраабал, Э.Эрдэнэжамъян, Ё.Бямбатогтох нарын өргөдлийг гишүүн Л.Пүрэвням нэгтгэн хянасан байна. Тэрбээр өргөдөл гаргасан иргэдийн Сонгуулийн хуулийн холбогдох заалт яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тухай үндэслэл, УИХ-аас ирүүлсэн тайлбар сэлтийг уншиж танилцуулав. Сонгуулийн хуулийн дээрх заалт нь нэр дэвшигчдийн хувьд тэгш өрсөлд өх зармыг алдагдуулсан, сонгогчдын дунд ч ялгаварлал үүсгэсэн, төлөөлөгчөө шууд сонгох Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн нэхэмжлэгчид үзсэн бол УИХ “Шилжих зохицуулалт нь мажоритар тогтолцооны үед гээгддэг байсан олон мянган сонгогчийн саналыг үнэлэх боломжийг бүрдүүлсэн” хэмээн тайлбарлажээ.
Нэг тойрогт гурван нэр дэвшигч өрсөлдөөд хоёр нь 35 мянга, нэг нь 34 мянган хүний санал авсан гэж бодоход сүүлийн хүн нь ялагддаг. Түүнд өгсөн 34 мянган хүний санал үнэгүйддэг. Ийм байдлыг халах ач холбогдолтой гэсэн байна. Тэгвэл нэхэмжлэгч иргэн П.Одгэрэл “25 нас хүрсэн Монгол Улсын иргэн УИХ-д нэр дэвших эрхтэй. Гэтэл намгүй, бие даан нэр дэвшигч зөвхөн тойргийн системээр өрсөлдөх боломжтой. Харин намтай хүн тойргийн ч, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор ч өрсөлдөнө. Мөн түүнийг дэмжсэн сонгогчийн санал хоёр удаа үнэлэгдэх бол бусдынх нь нэг удаа болчихоод байна. Тэгээд ч хувь тэнцүүлсэн тогтолцоогоор иргэд хэнийг сонгож буйгаа мэдэх боломж алга” гэсэн юм. Германд манайх шиг холимог тогтолцоо ашигладаг ч тойргийн системээр сонгосон хүн нь ялсан бол тухайн сонгогчийн намд өгсөн саналыг тооцохгүй бай хаар зохицуулсан байдаг аж. Ингэснээр сонгогчдын саналыг ялгавартай үнэлэх байдлаас зайлсхийдэг гэнэ. Үүний дараа нэхэмжлэгчид болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Цэцийн гишүүд нэмэлт тодруулга авлаа.
Ц.Сарантуяа: -Бие даагч дыг хуулийн уг заалт гадуурхсан гэлээ. Тэгш байдлыг нь хангахын тулд хуулийн ямар зохицуулалт хийх хэрэгтэй юм бэ?
П.Одгэрэл: -Ялагдсан нэр дэвшигч намын нэрээр сонгогддог буюу шилжүүлэх заалтыг л цуцалчихад бүгд тэгш эрхтэй болно. Бүх нэр дэвшигчид өрсөлдөх нэг ижил боломж олгох ёстой.
Ц.Сарантуяа: -Тойргийн системээр өрсөлдсөн нэр дэвшигч нийт сонгогчийн 28 хувиас дээш санал авсан бол сонгогдсонд тооцохоор хуульчилсан. Хэн харьцан гуй олон санал авсан нь УИХ-д сонгогддог мажоритар системд 28 хувь гэж босго тогтоож болж байна уу. Хууль тогтоогчид олонхийн саналд ийм босго тавих ёсгүй. Олон улсад холимог систем хэрэглэдэг. Ингэхдээ хувь тэнцүүлсэн тогтолцоогоор санал авахдаа тухайн на мын лидер нэг хоёр хүний нэрийг саналын хуудаст тавьж болдог. Түүнээс манайх шиг мажоритар, про порциональ хоёрыг эвдэж холиод, шилжүүл дэг гүй. Ялагдсан нэр дэв шигч намын нэрээр сон гогдчихоор пропорциональ тогтолцоо гэж хэлж болж байна уу?
Р.Гончигдорж: -Өмнө нь мажоритар тогтолцоонд 25 хувийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооц дог байсан. Хоёр Бүлгээс 28, 30 гэх мэт хувилбар гарч зөвшилцөөд 28 хувийн санал авсан хүнийг сонгогдсонд тооцохоор тусгасан. Холимог тогтолцоог сонгож, шилжих зохицуулалт хийснээр өмнө нь байсан санал хуваах зорилгоор ижил нэртэй хүн нэр дэвшүүлэх, тухайн суманд төрсөн хүнийг өрсөлдүүлэх гэх мэт асуудал байхгүй болно. 76 хүний эхний 48 нь чөлөөт, үлдсэн 28-ыг нь хатуу эрэмбээр жагсаах юм. 48 хүн тойрог дээр өрсөлдөж, сонгогчдын санал, дэмжлэг авах бол үлдсэнийг нь нам дотроо мэдэж эрэмбэлнэ. УИХ-ын гишүүнээс хэн нэг нь орон гарсан тохиолдолд уг жагсаалтаар дээгүүрээ таслуулсан хүнийг оронд нь томилно. Энэ мэтээр жагсаалтад давуу тал олон.
Л.Пүрэвням: -Тойргоор өр сөлдөх 48 хүнд нэг системээс нөгөөд шилжих давуу байдал олгоод байна гэж нэхэмжлэгчид үзээд байгаа.
Ж.Сүхбаатар: -Сонгогчдын хувьд эрхэнд нь халдсан зүйл байхгүй. Тэд нэр дэвшигчид болон намд гэсэн хоёр санал өгнө. Пропор циональ системийн онцлог нь хаалттай нэрийн жагсаалт гаргадаг, үүнийгээ нам өөрөө эрэмбэлдэг. Бид мажоритар, пропорционалыг зэрэгцүүлж хэрэглэж байгаа, мөн тусад нь биш нэгдсэн дүн гаргахаараа өөр. Жагсаалтын эхний 48 хүн тойргийн системээр өрсөлд өнө. 28 хувиас дээш санал авсан нь УИХ-д шууд сонгогдоно. 28 хувиас дээш санал авсан ч ялагдсан хүмүүсээ 49-76 дугаарт бичигдсэн хүмүүсийн дээр дахин эрэмбэлнэ. Гэхдээ жагсаалтад байгаа бүх хүнд тэнцүү боломж бий.
Ц.Сарантуяа: -Зарим сонго чийн санал хоёр үнэлэгдэх гээд байгаа нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн хэрэг биш үү. Олонхийн санал аваагүй хүнийг намын нэрээр, хуулиар хүчээр ялуулж буй нь зөв үү?
Н.Жанцан: Эхний 48 хүнээс намын нэрээр авах суудал руу шилжчихээр дор нь байсан 28 хүний сонгогдох эрхийг зөрчих үү?
Р.Гончигдорж: -Ер нь бол намын нэрээр УИХ-ын гишүүн болчих гэсэн хэдэн хүний эрх л зөрчигдөнө, хор нь хөдөлнө. Тойрог дээр өрсөлдөх хүмүүс сонгогчдын тодорхой хувийн санал, дэмжлэгийг авч байж ялах бол тэр хэсэг хүн шууд л намын нэрээр гарахыг санаархана. Тиймээс иймэрхүү ашиг сонирхолтой хүмүүсийн амбийцийг Сонгуулийн хуулиар хязгаарлаж байгаа юм. Тэгээд ч намын нэрээр гарах 28 суудлыг олон нам бүрдүүлнэ. Хэний ч эрхийг зөрчихгүй.
Ж.Сүхбаатар: -Жагсаалтад орсон бүх хүнд сонгогдох боломж олгосон. Тухайн хүн идэвхтэй, чадалтай бай вал дээгүүр эрэмбэлэгдэх боломжтой.
Н.Жанцан: -Гадаадад байгаа иргэд яагаад зөвхөн намын нэрээр санал өгөх юм бэ?
Ж.Сүхбаатар: - Тойргийн систем дээр тэднээс санал авах гэхээр процедуртай хол боотой түвэгтэй байдал үүс сэн. Тиймээс намын нэрээр санал авахаар тусгасан.
Н.Жанцан: -Нэхэмжлэгчдээс асууя. Шилжих заалтыг сонгогчдын саналыг гээхгүйн тулд оруулсан гэж УИХ тайлбарлаж буйг юу гэж үзэж байна. Шилжсэнээр нэр дэвшигчдэд биш, сонгогчдод л давуу байдал үүснэ гэлээ. Сонгох, сонгогдох эр хийг хязгаарлаагүй гэж тайлбарлаж байна шүү дээ...
Б.Цогтгэрэл: -Сонгох, сонгогдох эрхийг хамааралг үйгээр суудал хуваарилна гэсэн байна. Ингэж болохгүй. 2005 онд УИХ холимог систем ашиглах тухай ярьж байхад “Үндсэн хууль зөрчинө” гэж үзээд больсон. Одоогийн УИХ-д 2005 онд байсан гишүүн олон. Одоо ердөө л 48 хүний сонгууль болох гээд байна. Ингэснээр УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашгаа хэтэрхий бодсоныг харууллаа. Бусад хүнд тэгш биш нөхцөл үүсэж байгаа юм.
Н.Ариунболд: -Зарим сонгогчийн санал нэг, заримынх нь хоёр удаа тоологдоод байна. Уг нь пропорционалиар 28 хүнийг сонгох гээд эрэмбэлсэн байдаг. Гэтэл 48-аас унасан хүмүүсийг өмнүүр нь оруулаад УИХ-д суулгачихаар үлдэгсдийн сонгогдох эрхэнд халдаж буй хэрэг.
Э.Эрдэнэжамъян: -Мажоритар, пропорциональ тогтолцоог зэрэгцүүлж ашигладаг жишиг дэлхийд байдаг. Харин пропорционалиар сонгох хүмүүсийн нэрийг мажоритарийнхны ард жагсаана гэсэн дэлхийд байх гүй жишгийг манай УИХ гаргаад ирсэн. Ингээд мэтгэлцээний шат эхлэв. Олон нэхэмжлэгч, олон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй учир хурал нэлээд сунжирсан юм. Асуулт, хариултаа давхардуулахгүй байхыг хүссэн ч хүн бүхний, ялангуяа УИХ-ын гурван гишүүний ярих “онгод” ороод хэцүүхэн бай лаа. Тэдний хэн хэн нь нэг л асуудлыг олон талаас нь давтан тайлбарлаад байв.
Б.Цогтгэрэл: -Улс нэг тойрог болж, 28 хүнийг гаргана. Мөн 48 хүнийг 26 тойргоос сонгоно. Тэдний хэн нь бүх ард түмнийг төлөөлж чадах вэ?
Э.Бат-Үүл: -Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бол ард түмний элч гэж заасан. Тиймээс аль тойргоос, хаанаас сонгогдсоноос үл хамаараад УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байна.
Р.Гончигдорж: -Ер нь нам сонгуулийн бодлогоо зөв тодорхойлбол ямар ч хуультай байсан боломж бий. Нөгөө талаар 28 хувийн санал авсан ч унасан хүнийг л шилжүүлнэ гэж босго тавих ёстой байсан юм. Ингэхгүй бол намууд 3-5 хувийн санал авсан хүнээ ч УИХ-ын гишүүн болгочих боломж бүрдүүлнэ.
Э.Эрдэнэжамъян: -Мажоритар систем шударга бус байсан гэлээ. Тэгвэл орон нутгийн сонгууль энэ системээр болно. Энэ бас Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?
Ж.Сүхбаатар: -Мажоритар тогтолцоо өгөөжөө өгсөн. Гэвч сүүлийн хоёр сонгуулиар сөрөг тал нь олон харагдсан учир 28 хүнийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгоё гэсэн юм. Түүнээс бүгд шударга бус гэж болохгүй. Ер нь сонгуулийн төгс тогтолцоо гэж байхгүй.
Н.Ариунболд: -Сонгуулийн хуульд “Нэр дэвшигч нэгээс илүү тойрогт өрсөлд өхгүй” гэсэн. Улс нэг тойрог, дээр нь 48 хүн 26 тойрог дээр өрсөлдөнө. Ялагдсан хүнд шилжих боломж олгохоор 27 тойрог болчихоод хоёр тойрогт өрсөлдөх боломж нэг хүнд олгоод буй юм биш үү?
Р.Гончигдорж: -Зөвхөн 100 хувь мажоритарын үед л тавьж байсан нөхцөл шүү дээ.
П.Одгэрэл: -Бие даагчид намын нэрээр шууд бусаар сонгогдох боломж байхгүй. Харин намын гишүүнд бий. Тэгэхээр намын гишүүн хүнд давуу эрх олгоод байна?
Р.Гончигдорж: -Тухайн хүн нам байгуулаад оролцох боломж байсан. Тэгээгүй, бие даах нь хувь хүний сонголт. Ингээд Цэцийн гишүүд зөвлөлдөж, дүнгээ гаргалаа. Тэд Сонгуулийн хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тиймээс холбогдох заалтыг түдгэлзүүлэхээр болов.
С.ТУУЛ