Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн най руулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Түүх, соёлын өвийг хулгайлсан, хилээр хууль бусаар давуулахыг оролдсон хэргийн тухай мэдээлэл үе үе сонин, хэвлэлд гардаг. Манай улс олон жилийн түүх, соёлтой, биет үзмэртэй хэдий ч түүнийгээ хайрлан хамгаалах, сэргээн засах, хадгалах тал дээр хангалтгүй байгаагаас баялгаа харьд алдаад буйг гишүүд энэ үеэр сануулав.
Түүх, соёлын өв газрыг зугаа, цэнгээний газар болгон ашиглах гэх мэт зохисгүй явдал ч байгаа аж. Энэ тухай Д.Оюунхоролын асуултад Ажлын хэсгийнхэн “Хуулийн төсөлд түүх, соёлын дурсгалт газар, дурсгалыг өөр зорилгоор ашиглахыг хориглосон заалт оруулсан” гэлээ. Эрхэм гишүүн циркийн талаар мөн асуусан юм. “Циркийн зориулалттай барилга бид дахин барихгүй биз. Байгаа ганц барилгаа өөд нь татаад зориулалтаар нь ашиглах хэрэгтэй. Гэтэл менежментийн хувьчлалаар өгчихсөн. Циркийн барилгыг ирээдүйд сумогийн ордон болох нь гэж би хардаад байгаа” гэлээ. Уг барилгыг Д.Дагвадорж аварга худалдаж авсан билээ. Тэдэнтэй БСШУЯ 2008 онд “Зориулалтыг нь өөрчлөхгүй” гэсэн гэрээ хийсэн гэнэ. Үүний дараа Д.Арвин гишүүн “Энэ төсөлд чинь түүх, соёлын биет өвийг судлах, шинжлэх, сэргээн засварлах, хамгаалах зорилгоор холбогдох төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр хоёр жилийн хугацаатай хилээр нэвтрүүлж болно.
Шаардлагатай бол жилээр хугацааг нь сунгана гэсэн заалт байна. Түүх, соёлын өвийг хилээр да вуулдаг, энэ бизнес та нарын зөвшөөрлөөр өрнөдгийг уг хуулиараа баталгаажуулаад оруулаад иржээ. Юу ярьж байгаа юм. Манай өвийг гаднын хан яасан их судалдаг юм бэ. Бид эх орондоо түүнийг сэргээн засварлаж болно. Шаардлагатай 500 сая төгр өгийг нь УИХ батлаад өгье л дөө. Энэ хуульд түүх, соёлын өвөө хамгаалах, хадгалах тай хол боотой гол зохицуулалт нь алга. Энэ чигээр нь баталбал хэдэн хүний бизнесийг дэмжсэн болж, ард нь Монгол Улс хохирно.
Дэлхийн улс орнууд түүх, соёлын өвөөрөө “урал даж” байна. Гэтэл манайх 1998 онд ЮНЕСКО-д илгээсэн соёлын өвийн жагсаалтаа одоо болтол шинэчлээгүй байна. Үүнээс болоод зарим соёлын өвөө г адаад улс оронд алдлаа. Улс ор нууд үүнийгээ бусдад өгөх биш, өөр орноос авахыг бодож байна. Энэ хилээр гаргах заалтыг хасах ёстой” гэлээ. С.Ламбаа харин эсрэгээр “Үнэт өвөө гадаадад сурталчлах ёстой” гэж үзэв. Гэхдээ биетээр нь үү, хуулбараар гаргах уу гэдгийг ярих нь зөв гэлээ. Төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжив.
С.ТУУЛ