УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг санаачлагчийн нэг юм. Хэрвээ энэ төслийг цаг алдалгүй баталсан бол “Саус Гоби Сэндс” компани Монголын баялгийг дур мэдэн зарах боломжийг хаах байсан гэж С.Бямбацогт үзэж байна.
-Засгийн газрын саяхны хуралдаанаар таны санаачилсан Бүсийн нэмэгдэл олгох тухай болон гурав дахь хүүхдээ шинээр төрүүлсэн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Алслагдсан болон говийн бүсэд хэдэн аймаг, сумыг хамруулж ямар хэмжээний дэмжлэг үзүүлэхээр төсөлд тусгав?
-Нэмэгдэл олгох сумдыг тодорхойлохдоо нийгэм, эдийн засгийн байдал, хилийн боомт, шилжилт хөдөлгөөн, өргөн хэрэглээний барааны эрэлт, үнийн өсөлт зэрэг тухайн сумын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийг харгалзаж үзсэн. Говийн бүсийн долоон аймгийн 45 сум, алслагдсан сумдаар найман аймгийн 71 сумыг сон госон. Алслагдсан аймгуудын өрхийн гишүүн бүрт сард 7000, говийн бүсийн сумын өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг олгодог болсноор бүсийн нэмэгдэл олгох ажилд тодорхой ахиц дэвшил гарч байна. Бид өмнө нь хөөцөлдөж байгаад эрчим хүчний үнэ тарифыг улсын хэмжээнд ижил мөрдөхөөр болгосон. Улаанбаатарт нэг литр А-80 бензин 1600 төгрөг байхад Ховдод 2100 төгрөг байдаг. Зөрүү нь 500 төгрөг. Тийм учраас одоо шатахууныг орон даяар ижил үнэтэй болгох ёстой.
Монгол Улсын хаана ч амьдарсан ижил нөхцөлтэй байх боломжийг бүрдүүлж чадвал Улаан баатарыг чиглэсэн их нүүдэл зог соно. Оршин суугаа газартаа аятай тухтай амьдрахыг хүн бүр боддог болно.
-Гурав дахь хүүхдээ шинээр төрүүлсэн эхэд урамшуулал олгохыг АН-ын бүлэг дэмжээгүй. Засгийн газар дэмжчихлээ. УИХ-аар хэлэлцүүлэх гэхээр мөн АН-ын бүлгийн эсэргүүцэлтэй тулгарах байх даа.
-Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт шинээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, Эхийн алдар II зэргийн одонтой эхэд 500 мянган төгрөг, I зэргийн одонтой эхэд сая төгрөгийн тэтгэмж олгоно гэж тус гасан. АН Засгийн газарт байх үед батлагдсан хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр амлалтаа хэрэг жүүлэхийн төлөө АН ажиллах байх.
-2009 оны аравдугаар сард Г.Занданшатар, Н.Батбаяр, Ө.Энхтүвшин нартай хамт Таны санаачилсан Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг өдий болтол яагаад “хав дарчихсан” юм бэ. Ийм хуулийн зохицуулалт байхгүйгээс Фрийдланд гэх нөхөр Овооттолгойн нүүрсний ордыг хятадуудад зарчихлаа, гишүүн ээ…
-Төслийн гол санаа нь яг өнөөдрийн үүсээд байгаа хүнд нөхцөл байдлыг зохицуулах зорилготой байлаа. Газар, түүний хэвлий дэх баялаг төрийн, ард түмний өмч гээд Монгол Улсын Үндсэн хуульд заачихсан. Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаад, дотоодын компаниуд эзэмшдэг. Эзэмшиж, ашиглаж байгаа лицензийг дамжуулан худалдах замаар Монголын баялгийн эзэн мэт аашилдаг, захиран зарцуулдаг хяналтгүй байдлыг зохицуулах зорилгоор энэ төслийг боловсруулсан хэрэг. Харамсалтай нь, үндэсний аюулгүй байдалд онц гой ач холбогдолтой төслийг хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүргэчихлээ.
Өмнө нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох татах тө- рийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Харин өнөөдөр нөхцөл бай дал огт өөр боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага нэгэнт үүссэн байна. Зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Монголын төр өөрийнхөө өм чийг мэддэг байя л даа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг бүртгэдэг, зөвшөөрөл өгдөг болъё. Хуулийн ийм зохицуулалт байхгүйгээс манай баялгийг гадаа дынхан өөрсдийн өмч мэт дур мэдэн захиран зарцуулж байгаа юм. Хуульд цоорхой байгаа учраас ийм үйлдэл гараад байгааг анзаарах ёстой байсан. Энэ асуудлыг зохицуулах гэж жил гаруйн өмнө хуулийн төсөл санаачилсан юм.
-Овооттолгойн нүүрсний ордыг буцааж авахад 30 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Гэсэн ч төр, засгийн зүгээс баялгаа буцааж авах талаар хийж байгаа алхам харагдахгүй байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач хол богдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцье гэсэн байдал харагдахгүй байна.
-Цаг хугацааны боломж бол бий. Төслийг ойрын хугацаанд батлуулахын төлөө санаачлагч гишүүд идэвхтэй ажиллана гэж бодож байгаа. Төслийг боловсруулахдаа олон удаагийн судалгаа хийж, ОХУ, Австрали, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсын туршлагыг судалсан. Өргөн барьсан төсөлд 19 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах талаар тусгасан. Уул уурхайгаас гадна банк санхүү, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зо хицуулах шаардлага бодитой байгаа юм.
Нэг зүйлийг хатуухан хэлэхэд Монгол Улсыг хөгжүүлэх гэж гадаадынхан ирдэггүй юм. Бо гино хугацаанд яаж их ашиг олох вэ гэдгээ л урьтал болгодог. Монголыг тэд биш бид хөгжүүлнэ гэдгийг хүн бүр ухамсарладаг болоосой гэж хүсэж байна.
-Тухайн нүүрсний ордыг худалдах гэрээ хэлцэл эхэлснээс хойш 30 хоногийн дараа эцсийн шийдвэр гарна. Гэтэл цаг явсаар, УИХ-ын гишүүд зүгээр суусаар л байна шүү дээ.
-Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Ж.Батсуурь гиш үүн ахалж байгаа. Тэд л хөдөлж өгөхгүй байна уу даа гэж бодогдож байна. Асуудал байгаа бол хэлэлц үүлгийн үед боловсронгуй болгох ёстой. Гол нь цаг хугацаа байхгүй боллоо гэдгийг тооцох хэрэгтэй байна. Хуулиа цаг алдахгүй баталмаар байна. Гэтэл Аж лын хэсэг хуралдаж өгөхгүй юм.
-Төслийг санаачлагчдын дунд аль аль бүлгийн гишүүн бий. Тийм учраас улс төрийн шийдэл хүлээж цаг алдах зүйл гарахгүй байх. Олонхийн хувьд танай бүлэг ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг манай бүлэг жил гаруйн өмнө дэмжсэн. Тийм учраас МАН-ын бүлгээс шалтгаалах зүйл байхгүй. Монгол Улсад гадаадын компаниуд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж болно. Энэ хууль батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулах бол Засгийн газарт мэдэгддэг, зөвшөөрөл авдаг болох юм.
Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадынхан компани байгуулсан бол хувьцаагаа зарах, компанийн удирдлагыг шилж үүлэхдээ Монголын Засгийн газарт мэдэгддэг, асуудаг болох зохи цуулалтыг тусгаж өгч байгаа юм. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг баталсан бол “Саус Гоби Сэндс” гэх компани Монголын нүүрсний томоохон ордыг гадаадынханд зарж ашиг олох боломж бүрдэхгүй байсан юм.
Го.ЭНХТӨР