Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж төрийн шагналт Л.Ванган агсныг “Тэр бол Монголын уран зохиолд тэнгэрээс илгээсэн элч” хэмээн үнэлсэн байдаг. Л.Ванган 1920 оны есдүгээр сарын 1-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бор эрэг хэмээх газар мэндэлжээ. Эрхүү хотноо Рабфакт сурч байгаад “эсэргүүний хүүхэд” хэмээн хөөгдөж, Улаанбаатарт буцаж ирээд орох оронгүй жил гаруй тэнэмэл байдлаар амь зуусан гэдэг.
Ингэж яваад амьдрахын эрхэнд циркт ажилд орсон нь ур лагийн алтан үеийнхний дунд очиж, гал тогоонд нь орох эхлэл бол жээ. Үүнээс хойш урлагийн салбарт ажиллаж, Соёлын яамны орлогч сайд хүртэл өндөр албан тушаалд хүрсэн юм. Тэрбээр А.Луначарскийн нэрэмжит театр урлагийн сургуулийг дүүргэсэн Монголын анхны мэргэжлийн найруулагч. Түүний “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Урагшлах замд”, “Арвайхээрийн талд”, “Та мирын бэр”, “Жирийн хүмүүс” жүжгүүд Монголын театр урлагийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан төдийгүй “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Өглөө”, “Талын цуурай”, “Тэмцэл” зэрэг уран сайхны кино нь дэлгэцийн урлагт хувьсгал авчирсан гэж судлаачид үнэлдэг.
Түүний уран бүтээлийн оргил он жилүүдэд “хамтран зүтгэсэн” бич гийн машин, шар цүнхийг Завхан аймгийн музейд хадгалж байна. Хамтран зүтгэгч журмын нөхөд, уулзаж учирч явсан хүмүүс нь төрийн шагналт Ванганыг дурсахдаа энэхүү шар цүнхний тухай дурдах нь олон. Түүний олон бүтээлийн ноорог, олон зохиолын санааг энэ шар цүнх агуулж явжээ. Мөн цөөнгүй зохиолыг нь энэ бичгийн машин биежүүлсэн аж.
Х.УЯНГА