“Хөдөлмөрийн яармаг” өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Тус яармагийн үйл ажиллагаатай танилцсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Ажил олгогч, хөдөлмөр эрхлэгч хоёрыг холбож байгаа энэ яармагийн үйл ажиллагааны ач холбогдлыг Та хэрхэн үнэлж байна вэ?
-Ажил олгогч, ажил хайгч хоёрын уялдааг сайжруулах чиглэлээр энэ жил нэлээн ахиц гарч байна гэж бодож байна. Хөдөлмөрийн зах зээл нь захиалгаасаа илүү гарчээ. Дүүрэг бүрт 400 мянган ажлын байр гарч байгаа тухай яармагийн үеэр ярьж байна. Ажилтай, орлоготой байх нь иргэдээс өөрсдөөс нь ихээхэн шалтгаалж байна л даа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хамрагдахын зэрэгцээ аж лын байрандаа сурах боломж гарч байгаа нь тэдэнд үзүүлж буй дэмжлэгийн нэг хэлбэр юм.
Энэ жилийн бас нэг онцлог зүйл нь ажил хайж байгаа иргэд болон ажил олгогч нарыг мэдээллээр хан гахад ихээхэн ач холбогдол өглөө. Ажил хайгч, ажил олгогч хоёрын хооронд мэдээллийн тогтолцоо бүрэн биш байгаа нь өнгөрсөн оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажиллах явцад ажиглагдсан.
Энэ мэдээллийг цахим хэлбэрт оруулах хэрэгтэй гэсэн үүрэг чиглэл өгч, Засгийн газрын түвшинд ч, Мянганы сорилтын сангийн болон мэргэжлийн бусад байгууллагуудын түвшинд ч нэлээд ажил хийлээ. Өөрөөр хэлбэл, мэдээллийн тогтолцооны цахим хэлбэр нэлээд сайжирсан, цаашид улам сайжрах ёстой. Ажил олгогч, ажил хайгч нар Хөдөлмөрийн бирж рүү мэдээллээ өгдөг энэ тогтолцоо улам боловсронгуй болно.
Хөдөлмөрийн бирж үр дүнтэй ажиллах, өсөх боломжийг нэмэгдүүлж байгаа нь энэ жилийн хөдөлмөрийн яармагийн онцлог гэж хэлж болох юм. Мөн аймаг, сумдад хөдөлмөр эрх лэлтийг нэлээд дэмжих ёстой. Энэ чиглэлээр буюу ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнг ө оруулалтыг тав дахин ихэсгэсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангууд бай гуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Сайшаалтай нэг зүйл нь монголчуудын маань ажил хийе гэсэн идэвх өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсчээ. Иргэдийнхээ энэ идэвхийг хөдөлмөрийн биржтэй холбож өгөхөд төр, засаг анхаарлаа хан дуулж туслах ёстойг энд зориуд хэлье. Төр, засаг болгоны өмнө тавигддаг энэ асуудал одоо ард хоцорч байна ч гэж бас хэлж болно. Ажлын байр нэмэгдээд, эдийн засаг өсөөд байгаа хэр нь ядуурал буурдаггүй зөрчилтэй асуудал бас бий. Ажил идэвхтэй хайж буй иргэд бүртгүүлж байгаа нь сүүдэрт байсан иргэд ил гарч байна гэж мэргэжлийн байгууллагууд дүг нэдэг юм билээ. Ажлын байраар олон хүн хангагдаад байгаа ч ажилгүйчүүдийн тоо буурахгүй байгаа нь юундаа байна вэ гэхээр бүртгэлд хам рагдахгүй байдаг байжээ. Одоо ингээд бүртгэлд хамрагдаж байгаа нь маш сайн хэрэг. Тоо нь буурахгүй байгаа ч гэсэн иргэдийн ажил амьдрал дээшлэх нэг алхам болсон ажилтай болох боломж нь бүрдээд л байна.
Ядуурлын түвшингийн талаар гаргаж байгаа тоо зөрөөд байгаа. Дэлхийн банкны аргачлалаар ядуурал 18-19 хувиар буурсан гэдэг бол манай Үндэсний статистикийн хорооны судалгаагаар есөн хувиар буурсан гэж ярьдаг. Албан ёсны мэдээллээс үзвэл ядуурлын хамралт 29.8 хувь болж, 2010 оныхоос 9.4 пунктээр буурсан байна. Ямар ч байсан эдгээр үзүүлэлт төр, засгийн зүгээс хийж байгаа ажлын үр дүн гэж хэлж болно. Дэлхийн эдийн засаг өнгөрсөн жил бүхэлдээ өссөн юм биш. Ази тивийнх харин бага зэрэг, тэр дундаа Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй гарсан. Ядуурлыг есөн хувиар бууруулж, үүнийгээ тогтвортой урт хугацаанд хангах ажлыг нэн түрүүнд хийх ёстой гэж бодож байна. Эдийн засгийн өсөлтийн үр дүн нь хүндээ наалдах ёстой. Үүний тулд бид тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөж байна. Орон сууц, төмөр зам, авто зам гээд шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд хэрэгжсэнээр ажлын байр олноор бий болно.
Өрхийн амьжиргааг дэмжихийн тулд энэ оныг Засгийн газар “Өрхийн хөгжлийн жил” болгож зарласан. Энэ чиглэ лээр Засгийн газраас нэлээд их арга хэмжээ авахаар хөтөлбөрүүдээ батлаад УИХ-д өр гөн барьсан. Өрхийн бизнес эрхэлж буй иргэдээ дэмжье, татварыг нь тэглэх, бага болгох, НӨАТ-ын босгыг өндөр болгох, зээлийн хүүг бууруулж өгөх, хугацааг нь урт болгох, тоног төхөөрөмжөөр дэмжих чиглэлүүдийг гаргаж, ажлын байр бий болгож байгаа иргэдийн чармайлтыг урамшуулах юм. Бэлэнчлэх сэтгэлгээг биш, ажил хийгээд түүнийхээ хэрээр амьжиргаа нь дээшилж буй явдлыг урам шуулдаг тогтолцоо бий бол гохоор төлөвлөж байна. Үүнд хөдөө аж ахуй болон хоршооллыг дэмжих чиглэлийн бодлогыг түлхүү явуулна. Энэ бүгд хэрэгжвэл Монгол Улсын хувьд бүхэлдээ ажилгүйдэл, ядуурал ойрын богино хугацаанд түүх болон үлдэнэ. Үүний суурь тавигдсан. Энэ бол бидний зөв үйл ажиллагааны үр дүн гэж бодож байна.
Бид өөрсдөө дөвийлгөөд яриад байгаа юм биш, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болох Дэлхийн банк, ОУВС ийнхүү дүгнэж байна. Ойрын 10 жилдээ зөв, тогтвортой, нээлттэй бодлого явуулж чадвал “танай эдийн засаг 10-20 хувиар өсөх, бүс нутагтаа хамгийн өндөр өсөх эдийн засагтай орон болох боломжтой” хэмээн дүгнэж байна. Энэ боломжоо бид ашиглах ёстой. Эдийн засгийн хөгжлийн алтан үе бидний өмнө иржээ. Монгол хүн бүр ажилтай, орлоготой байж, монгол өрх бүрийн амьжиргаа сайжрах боломж бүрдэж байна гэдгийг энэ хөдөлмөрийн яармагийн үеэр гарсан тоон үзүүлэлт харуулж байна.
-Дараа жилийн хөдөлмөрийн яармагийн үеэр маш олон хүн ажилтай болсон байх сайхан дүр зураг харагдаж байна гэвэл Та санал нийлэх үү?
-Надад бас тийм өөдрөг төсөөлөл байгаа. Яагаад гэвэл энэ чиглэлээр эрх зүйн орчныг нь нэлээн сайжруулсан, ялангуяа ажлын байр бий болгосныг нь урамшуулах, ЖДҮ болон хоршооллыг дэмжих чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Түүнчлэн шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлб өрүүд боди тойгоор хэрэгжиж, энэ хавраас орон сууц, төмөр зам, авто замын хөтөлбөрүүд ажил болж эхэлнэ. Тогтвортой, зөв хэрэгжүүлбэл ирэх жил ажилгүйдэл, ядуурлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргасан байх болно гэж итгэж байна.
-Үүнээс гадна цалин, тэт гэвэр, тэтгэмжээ нэмсэн нь ч бас сайнаар нөлөөлөх болов уу?
-Орлогыг ард түмэндээ хуваарилах олон хэлбэрүүдийн нэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх явдал байдаг. Багш, эмч нарын цалингаар жишээ болговол 2008 онтой харьцуулахад цалинг хоёр дахин нэмж чадсан. Тэтгэвэр, тэтгэмж ч бас нэмэгдсэн байгаа.
Р.ЖАРГАЛАНТ