Хоёр туулай хөөсөн улстөрчид ганзага хоосноо мэдэхгүй юун их амьсгаа дээгүүр дэгдэх юм. Цаашид гурав, дөрөв, магадгүй түүнээс ч олон ан авлах гээд өөрсдөө харин борвиндоо баастай бушуу туулайнууд болж хувирлаа. УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өчигдөр УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай, Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг цаг хугацаа нь тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэв. Намын бүлгүүд хоёр сонгуулийг зэрэг явуулах тухайд тохиролцож амжжээ. МАН-ын бүлэг хойшилж нэг, баашилж нэг хуралдав. АН-ын бүлэг завсарлаж баахан “айлгав”. Нухан нухсаар эрдмийн ажил хамгаалах дайны “амжилт” гаргасан УИХ-ын гишүүддээ сонгогчид чинь “баярлалаа” гэх нь ч хаашаа юм. Энэ жил сонгууль ер нь болох ч юм шиг, үгүй ч юм шиг ойлгомжгүй байдлыг үүс гэж, үүнийгээ нийгэмдэх ойлголт болгон төлөвшүүлж буй нь бүрэн эрхийн хугацаа нь шувтрах шатандаа яваа одоогийн УИХ-ын байж байгаа царай.
Эрхэм гишүүд УИХ-ын дараагийн галт тэргэнд суухаар яарахдаа “тасалбараа” мартлаа. Тэд сонгогчдын эрхийг хангаж байгаа эсэхээ огоорчихоод байна. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах шийдвэрийг уг нь харь гаригийн хүмүүс гаргаагүй. Монголын Парламент өөрөө боловсруулж, гардан баталсан хууль нь 2007 оных. 2008 онд бүрэлдсэн УИХ Сонгуулийн хууль гэж ярьсаар, мэтгэлцсээр дөрвөн жилийг улираасан байж, сансраас удирдамж өгөөд батлуулчихсан юм шиг өөрсдийнхөө хийсэн ажлыг тани хаа больдог өвчин ид гаарлаа. Хоёр сонгуулийг нэг дор явуулах бо ломж бий эсэхийг нягтлан үзэх ху гацаа хангалттай байв.
Одоо хүчин төгөлдөр хуулиар бол хоёр сонгуулийг сум, багийнхтай нь зэрэг хийвэл 20 гаруй мянган нэр дэвшигч өрсөлдөх тооцоо аль 2008 онд зэхээтэй л байсан. Ийм нүсэр сонгуульд санал өгч үзээгүйн хувьд бэлт гэлийг нь эртнээс базаахгүйгээр шударга, ардчилсан сонгууль болно гэдэгт дурын иргэн эргэлзэнэ. “Өдөр алдаж шөнө” гэгчээр сонгуульд са нал өгөхтэй холбоотой хуулийн заал тууд дэс дараалан хэрэгжих хугацааг яг тулгаж байгаад сүүлчийн мөчид буюу өнгөрсөн гуравхан сарын дотор Парламент ахин дахин эргэж буцсан явдлыг баалах эрх сонгогчдод бий. Сонгууль гэхээр улс төрийн намуудад л хамаатай ажил мэт хувьчхан ханддаг явцуу явдлын төлөөсөнд дөрвөн жилд ганцхан удаа эдэлдэг сонгогчдын эрх ашиг юу ч биш болж байна. Сонгууль болгоны өмнө бужиг надаг улстөрчид энэ удаа Сонгуулийн тухай шинэ хуультайгаа ноцолдон, яаж бажигадаж байгааг нь хараач. Хоёр сонгуулийг хамт явуулах замаар төсөв хөрөнгө хэмнэх санааг хууль бол госон бол бэлтгэл ажлыг нь зэрэг эхлүүлэх ёстой биш үү гэдгийг бид хан галттай учирласан. Гэвч УИХ-ын сонгуулийг товлон зарлах хуулийн эцсийн хугацаа хоёр, гуравхан хоногоор хэмжигдэж буй өнөөдрийг хүр тэл УИХ тун ончгүй ажиллаж байна.
Одоо Парламент дахь хоёр тал харилцан буулт хийсэн хувилбар нь УИХ-ын сонгуулийг нийслэлийн И р гэдийн төлөөлөгчдийн хурлын сон гуультай нэг дор явуулах боллоо. Үүн тэй холбоотойгоор УИХ-д ажил ун дарна. Түргэн түүхий, ёстой л “туулайчлахаас” өөр аргагүй шийд лүүд шил дарсан сонгууль болох нь. Сонгуулийн санал хураалт болох өдөр, хэсгийн хороо байгуулах товоо нэгтгэнэ. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр тоолох хуулийн заалтуудыг нийцүүлнэ. Хоёр сонгуулийн сурталчилгааны тухайд зөрчилтэй заалтуудыг ижилсүүлэлг үй горьгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд хориотой боловч орон нутгийн хуралд өрсөлдөгчдөд зөвш өөрөгдсөн хуулийн цоорхой нь сон гуулийн гол будилаан үүсгэхээр байна. Хоёр сонгуулийг зэрэг явуулбал “Бид ялна” гэж МАН хэлж байгаа. “Үгүй ээ, бид ялна” гэж АН эсэргүүцэж байна. Аль нь ч ялгаагүй ялалтад дулдуйдав.
Харин саналын хуудас атгасан сонгогчийн гарт төрийн жолоо ирэх мөчийн эрх чөлөө хангагдах эсэхийг огт анзаараагүй, тиймээс бэлтгэл ажлаа орхисон хэрэг. Санал хураах үйл явцыг нэгтгэх тухайд хамгийн их амбийцтай байгаа нь АН. УИХ-ын сонгуулийн гол оноогоо нийслэлийн сонгогчдоос авч чаддаг АН энэ удаад НИТХ-ын сууд лыг УИХ-ынхтай хамах тооцоо хийгээд байгаа юм. Бүр дараагийн Мээ рээ ч тодруулсан сурагтай. Улсын баатар Э.Бат-Үүл УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ эртээ зарласан билээ. Тэрбээр тариалан, трактор ярьж Сэлэнгийн сон гогчдын эрх ашгийг илэрхийлдэг байснаа больсон. Улаанбаатарын гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг яавал сайхан болгох талаар үдэш бүр цэнхэр дэлгэцээр ухаан зарж байгааг нь харвал Баатар яг Мээр болохоор сэтгэл шулуудчихаж. Маргааш хоёр сонгууль зэрэг болжээ.
УИХ-ын сонгуульд хамгийн багаар тооцоход 10 орчим намаас мажоритар 48 мандатад нийт 480 орчим дэв шигчийн нэр гарна. Сонгогч намуу даас нэгийг, тойрогт ногдох дунд жаар 20-30 нэр дэвшигчээс нэгийг дугуйлна. НИТХ-ын сонгууль ч мөн тооны нам, нэр дэвшигчдийн жагсаалтаар толгой эргүүлж, нүд бүрэлзүүлэх нь. За, сонгогчдыг ин гэж басамжилж болохгүй гэж цаадуул чинь загнаж мэднэ. Бичиг үсэг хийгээд ардчиллын цагаан толгойд “боломжийн” тайлагдсан монголчууд саналын хуудастайгаа танил цаж чадна гэж найдах л үл дэв. Харин ма най улстөрчид санал тоолох машин даа л итгэхээс өөр замгүй хоцорсондоо аргагүй “туулайчлахаар” шийджээ.