Цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө хэвлэж чадахгүй болсноо УБЕГ-ын дарга Л.Амарсанаа өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Гэхдээ хариуцсан ажлаа гүйцэтгэж чадалгүй замын голоос буцсаныхаа төлөө иргэдээс уучлалт гуйсангүй. Энэ ажлыг хийнэ гээд сүүлийн хэдэн сар шинээр иргэний үнэмлэх олголгүй олон хүнийг чирэгдүүлж буйгаа ч тоосонгүй. Чухам цахимжсан сонгууль болно, луйвар, булхай гээч зүйл түүхэнд үлдэнэ гээд сурталчлаад байсан хууль тогтоогчид, гүйцэтгэгчдийн хэн нь ч одоо хариуцлага хүлээ хийг хүсэхгүй байна. Ингээд хүссэн нь хуурамчаар хэвлэчихдэг иргэний үнэмлэхээрээ, сонгогчийн үнэмлэх хэмээх цаасаар луйвар булхайтай, маргаан мэтгэлцээнтэй, сүүлдээ эсэрг үүцлийн жагсаалтай хуучин сонгууль болох нь.
Энэтхэгээс арилдаггүй бэх захиж авчраад сая гаруй сонгогчийнхоо баруун гарын долоовор хуруун дээр палийсан тэмдэг тавьж орхидог “эрт баларын” аргаа ахиад л хэрэглэх биз. Уг нь үүнийг халаад л сонгогчийн бүх мэдээллийг агуулсан иргэний ухаалаг үнэмлэхээр бүрт гэлээ хийж орхино гэж амласан сан. Сонгуулийн гол луйвар бүртгэл дээр өрнөдөг юм хойно. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж адлагддаг СЕХ биш УБЕГ бүртгэлээ хариуцаж, жагсаалт гаргана гээд нэг хэсэг сонгогчид тайвширч байсаан. Гэвч уг байгууллагыг МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүн даргалах болж, улмаар бүтцийн өөрчлөлт хийх замаар бүртгэлийн шинэчлэлийг хариуцаж байсан дарга нарыг нь халчихсан. Энэ бүхэн сонгууль ч юу л болох бол доо гэсэн айдсыг олон нийтэд төрүүлээд байна. Тэд л санаа зовоод байдаг, уг ажлыг хариуцсан эрхмүүд тоохгүй байгаа нь сонин.
Гайхмаар амгалан ийм байдал нь угаас сонгуулийг хуучин аргаар явуулах сонирхол энэ бүхний ард байсан юм биш биз гэх хардлага төрүүлээд буй юм. Уг нь энэ сонгуулийг цахим болгохын тулд УИХ-аас Сонгуулийн тухай хуу лийг шинэчлэн найруулж, Автоматжуулсан системийн тухай хуулийг тусгайлан баталсан. Цахим үнэмлэхээр бүрт гэл хийх, саналын хуудсыг тоолох гэсэн хоёр төрлийн төхөөрөмжийг ашиглахаар Автоматжуулсан системийн тухай хуулиар зохицуулсан юм. Одоо цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө хэвлэхгүй нь ойлгомжгүй болсон тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алдаа гаа “засах” гэнэ.
Цахим үнэмлэхийг хугацаанд тараах талаар өөр арга бодъё гэж хэн ч дуугарсангүй, гагцхүү “Одоо амжихгүй, хуулиа л байдалд нийцүүлээд өөрчилье” гэлээ. Баталсан хуулиа маргааш нь засдаг хариуцлагагүй байдал УИХ-д уламжлал болчихсон. 2011 оны долоодугаар сард цахим үнэмлэхийн загвар бэлэн болгох ёстой бай сан ч Тэргүүн шадар сайд ар ваннэгд үгээр сар хүртэл “удаасан” хэмээн ХЗДХЯ-ныхан тайлбарласан. Үүнээс болоод л төлөвл өгөөт ажлын хугацаа ухарсан гэх. Н.Алтанхуяг болохоор энэ хооронд шаардлагатай тогтоолыг УИХ баталж өгөөгүй гэх. Хэдий тийм ч тэрбээр 2011 оны дөрөвдүгээр сарын 20 гэхэд цахим үнэмлэхийг тарааж дуусгах төлөвлөгөө гаргаад нэгдүгээр сарын 20- нд ажлаа өгсөн. Энэ хооронд хурууны хээ таних машиныг сонгон шалгаруулах хамтарсан Ажлын хэсгийг УБЕГ, СЕХ байгуулаад байв. Гэтэл Ц.Нямдорж ажил авснаар энэ төлөвлөгөө нурах нь тэр. Л.Амарсанаа УБЕГ-ын дарга бол могц дээрх хамтарсан Ажлын хэсгээс хүмүүсээ татжээ. Ингээд хурууны хээ таних машин сонгох ажил гацчихаад буй.
Дээрээс нь шинэчилсэн бүртгэл, цахим үнэмлэх тойрсон ажлыг анхнаас нь хариуцаж, мэдэж байсан Л.Мөнхбаатар нь сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгчихсөн, шинэ дарга Л.Амарсанаа нь бүртгэлийн гурван газраа нэгтгээд асуудлаа мэддэг хоёр даргыг нь халчихсан. Эндээс сонгууль будлиантуулах кампанит ажил хэрэгжиж эхэлсэн хэмээн АН-ынхан хардаж байна. Нэг ажлыг хамтарч байхдаа хийхээр бүтдэг, дангаар болохоор бүтэлгүйдтэг юм байлгүй. АН хамтарсан Засгийн газраас гарсны дараанаас яагаад ч юм бүх зүйл цахим үнэмлэх гаргахын эсрэг өрнөлөө. Үнэн дээ улстөржүүлсэн байж ч болох. Цахим үнэмлэхийн бэлдэц хэвлэх, чипний мэдээлэл сууриулуулах программ зохиох компанийг сонгох ажлыг “Бодь интернэйшнл” компани хариуц сан. Тэд бэлдцийг Францын, чипний программыг АНУ-ын компаниар хийлгэхээр цаг хугацаагаа тохирон гэрээ байгуулжээ. Гэтэл нөгөөдүүл нь ажил эхэлмэгц л танай бэлдцийн энэ ч загвар болохгүй, тохирохгүй гээд хэд хэдэн удаа засуулав.
Бэлдцээ цувуулан авахаар өдөр судартайгаа тохирчихоод байтал чипний программ зохиох компани “Ажлыг 14 хоногоор сунгаж өгнө үү” гэлээ. Ингээд хамаг ажил будаа болов. Гаднын компаниуд гэрээгээ биелүүлэхгүй, зүгээр л “Хугацаа амжихгүй нь” гээд хэлэхэд манай улс тэр чигтээ хямарч байгааг юу гэх вэ. Ийм л өчүүхэн төртэй юм байна, бид. Тэгээд үүнд нь “Тоног төхөөрөмжтэй холбоотой ажил их нарийн нягт юм билээ л дээ. Бас болохгүй болоод л тэгсэн байх” гээд эхийн уужуу сэтгэлээр хандан тэдгээр компанийг уучилж байгаа юм. Тэднийг сонгосон “Бодь интернэйшнл”, уг компанийг цахим үнэмлэхийн ажил хариуцуулахаар шалгаруулсан УБЕГ, ажлыг бүхэлд нь хариуцсан ХЗДХЯ-ны аль нь ч буруугүй юм байх. Ердөө л “техник гэдэг чинь хэцүү эд аж” гээд л дуусаа.
Ойлгомжгүй, будлиу байдал өөрсдөд нь ашигтай болохоор ч тэр юм уу. Тусгаар тогтносон Монгол Улс хууль тогтоох дээд байгууллагаа сонгохдоо гаднын хоёрхон компанид амаа алгадуулаад дуусах нь тэр. Төр ямархуу хэврэг, будлиу байгаагийн баталгаа энэ. Гаднын компанийнханд хариуц лага тооцож чадахгүй боло хоороо дотооддоо нэг нэг рүүгээ бурууг чихсээр одоо хэргийн эзэн олдохгүй бололтой. Бүр байчихаад “Монголчууд цахимжихад бэлэн биш. Тэр чинь ер нь бардаггүй эд байна, түвэг цаашаа, гар ажиллагаа нь “найдвартай” гэж сурталчлах л үлдээд байна.