ДБЭТ-ын гоцлол дууны ангийн дарга Б.Дамдин сүрэнтэй ярилцлаа. Тэр бээр Ж.Пуччинийн уран бүтээлийн дөрвөн багана гэгддэг “Тоска”, “Чио Чио сан”, “Богема”, “Турандот” дууриудын гол дүрд дуул сан ДБЭТ-ын ганц дуучин. Бас “Кармен” дуу рийн гол дүрд 22 жил, “Эрвээхий хатагтай”-н гол дүрд 17 жил ганцаараа дуулж яваа. Хэн хүний тэр бүр мэдэхгүй энэ мундаг тодорхойлолтын эзэн өөрөө тун даруухан нэгэн.
-ДБЭТ-т тоглодог томоо хон бүтээлийн гол дү рд дуулна гэснээс өөрөөр Таны тухай энд тэн дээс уншиж байсангүй. Сонин хэвлэлд ч ярилцлага өгөхгүй, их даруухан хүн юм аа, та. Гавь яат жүжигчин Б.Дамдинсүрэн гэж хэн бэ гэд гийг хоёулаа энэ ярилцлагаараа гаргахыг хичээе.
-Би Төв аймгийн Бүрэн сумын харь яат Бүд гэдэг айлын гурав дахь хүү болж мэндэлсэн. Багадаа хөдөөгийн хүүхдүүдийн хийдэг хонь, хурга хариулах, адуу манахаас эхлээд гэр орны бүх ажилд л тусалдаг хүү байлаа. Хурдхан шиг мэргэжилтэй, ажилтай, цалинтай “том” хүн бо ло хыг хүсдэг байсан болохоор 1977 онд дунд сур гуулиа төгсөөд Дорноговийн Анагаах ухааны дунд сургуульд орсон доо. Анагаахын дунд сур гуулийг төг сөөд 1981 онд цэргийн албанд татагдсан. Бидний үед цэргийн албыг эр хүн бүр хаах ёстой гэсэн ойлголттой, цэргийн албанаас зуг тахын ч аргагүй хатуу хуультай байв. Урлагтай амьдралаа холбох зам маань ардын армиас эхэлсэн. Цэр гийн албаны хоёр дахь жилдээ буюу 1983 онд Уралын хөгжмийн дээд сургуульд элсэж, тэнд зур гаан жил суралцсан. Дуулаачийн мэргэжил эзэм шээд төг сөж ирснээсээ хойш ДБЭТ-ын гоцлол дуучин гэ дэг албыг хашиж явна. Би гэж ийм товчхон намтартай хүн дээ.
-Эмч болох гэж явсан хүн яагаад их урлаг руу урвачихаа вэ?
-Миний ах, дүү хоёр эмч. Том ах маань ТЭЦ- 4-ийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Раднаасэд гэж хүн байлаа. Том ах маань л “Нэг гэрт ийм олон эм чээр яах вэ. Миний дүүд авьяас байвал урлагт хүч чадлаа сорь. Сургууль соёлд нь шалгалт өг” гэ сэн. Тэгээд 360 гаруй хүнтэй өрсөлдөж байж, ЗХУ-ын Свердловскийн Хөгжмийн дээд сургуульд су ралцах эрх авсан даа.
-Ах чинь авьяастай гэж үнэлснийг бодоход багадаа шаггүй дуулдаг хүү байж дээ?
-Үгүй ээ, би ёстой дуулдаггүй байсан. Арван жилд сургуулийн урлагийн үзлэг энэ тэр гэж яваагүй. Оюутан болоод л дуулж эхэлсэн. Тэр үеийн оюутан залуус хавар, намрын ажилд их оролцдог байлаа шүү дээ. Оюутнууд Зил-130 машины тэвшин дээр суугаад явж байхдаа чаддаг, чаддаггүй ялгаагүй бүгд дуулна шүү дээ. Тэгж явахад л манай ангийн хан намайг эвтэйхэн дуулдаг гэж харж л дээ. Нэг удаа манай анги, нөгөө ангийн хооронд Авхаалж, сэргэлэнчүүдийн тэм цээн зохиов. Нөгөө ангийнхан урлагаар мундаг л даа. Дандаа урлагийн дугуйланд явдаг хүүх дүүд байсан юм. Гэтэл манай ангийнхан “Чи л дуулахг үй бол манай анги хожигдох гээд байна. Дуул” гээд түлхээд тайзан дээр гаргачихсан. Багш, оюутнуудын өмнө тайзан дээр гарчихсан хүн чинь дуулахаас яах вэ. Гэтэл манай анги нөгөө ангиас дээгүүр оноо авч, манай ангийнхан баяр хүргээд, бөөн юм бол лоо. Анатоми физиологийн багш н.Ба заррагчаа манай сургуу лийн чуулгыг удирддаг байсан юм. Сургууль маань аймгуудын Хөгжимт драмын театраас илүү материаллаг баазтай чуул гатай. Базаррагчаа багш “Яахаараа өдий хүртэл авьяасаа нууж явдаг нөхөр вэ. Одоо чуулгад ор” гэв. Тэнд сайн дурын уран сайханч маягаар хэсэг явсан. Тэгээд л ах маань намайг мундаг дуулдаг гэж бодсон хэрэг.
-З60 гаруй хүүхдээс шалгарсан гэхээр та мундаг байжээ?
-Урлагийн шалгалтад нь ч гайгүй тэнцсэн. Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, ардын жүжигчин Х.Уртнасан нарын мастерууд шалгалт авч байлаа. Шалгуулахаар ортол “Дуу мэдэх үү” гэж байна. Хоёр дуу дуулуулаад, “Маргааш орос, монгол дуу нэг, нэгийг дуулна шүү” гэв. Дуулах тал дээр ч нэг их санаа зоволтгүй. Нийгмийн тухай мэдлэг, орос хэлний шалгалт жаахан ярвигтай. Гэхдээ техникум төгссөн юм болохоор эрхбиш тэр хоёрт нь арай ч уначихаагүй. Тэгээд л явсан даа. Свердловскийн Хөгжмийн дээд сургуулийн оюутан байсан тэр үе миний амьдралд хамгийн чухал байр эзэлдэг. Би тэнд ханьтайгаа учирсан. Бид 30 жил ханилж, хоёр сайхан хүүгийн аав, ээж боллоо. Хоёр хүү маань биднийг хоёр сайхан ач охинтой болголоо. Ач зээгээ үзэх чинь хүний амьдралын хамгийн дээд жаргал юм байна.
-Сургуулиа төгсөөд энэ хамт олны нэг хэсэг болж, улмаар хүмүүст хүлээн зөв шөө рөгдсөн дуучин болохын тулд хэр өндөр босгыг давав?
-Өө, энэ ягаан байшингийн босго их өндөр шүү дээ. Дуучнаар төгсөж ирсэн хүүхд үүд шууд гоцлол дууны ангид орохгүй, эхлээд найрал дууны ангид орж, тодорхой хугацаанд туршлага хуримтлуулсны эцэст гоцлол дууны ангид ор дог байлаа. Харин би харин азтай. Хоороор дамжилгүй шууд гоцлол дууны ангид орсон.
-Та мэргэжилдээ эзэн болж чадсаных тэр байх даа?
-Тухайн үед гадаадад сурч байсан оюутнууд хавар амралтаараа ирээд, намар бу цахдаа Соёлын яамаар орж шалгалт өгөөд, замын зардлаа авдаг байлаа. Гэтэл би зургаан жил сурахдаа нэг ч удаа яамаар ороогүй. Төгсөж ирээд ажиллах томилолтоо авахын тулд яам руу оролгүй яах вэ. Гэтэл “Зургаан жил яамаар ирэхгүй хаагуур явсан нөхөр вэ. Баян-Өлгий рүү яв” гэж байна. “Би яалаа гэж Баян- Өлгий рүү явах вэ. Казах дуу дуулах гэж ЗХУ-д дуурийн дуулаачаар сурсан болж байна уу” гээд Дуурийн театрт оч лоо. Өнөөх шалгалт авсан том чууд “Уран сайхны зөвлөл чамайг ямар дуучин болж ирснийг чинь сонсоно” гээд бүгд сууж байгаад дуулууллаа. Тэгээд тухайн үед Дуурийн театрын дарга байсан урлагийн гавьяат зүтгэлтэн Лхасүрэн гуай “Энэ дуучныг манайх авна. Өнөөгийн шаардлагад нийцэх хүн байна” гэсэн бичиг хийж өглөө. Түүнийг нь бариад би гэж додигор хүн яаманд очно биз дээ. Гэтэл “Чамайг хөдөө явуулна. Зургаан жил яаманд ирээгүй хүн томилолт аваад Дуурийн театрт очих уу. Бас зургаан жил алга болчих юм байгаа биз” гээд халгаадаггүй. Соёлын яамны боловсон хүчний хэлтсийн Балчиндорж, Дамдин гэж хоёр ширүүхэн хүн байсан юм. Маргааш ир, дараа долоо хоногт ир гэсээр хоёр сар шахам уясан. Тэгээд наймдугаар сарын сүүлчээр арай гэж яамнаас томилолтоо аваад иртэл Дуурийн театрын удирдлага шууд гоцлол дууны ангид авсан.
-Та яагаад яамаараа ордогг үй байсан юм бэ?
-Яаман дээр очихоор намын бүгд хурлын шалгалт шүү лэг авна. Намын бүгд хур лын товчлол хийж, на мын шийдвэрийг уншсан байж шалгалт өгнө шүү дээ. Оюутнуудыг очихоор маргааш ир, нөгөөдөр ир гээд явуулаад байна. Бас гадаадад явж байгаад ирсэн юм чинь субботник хий гэнэ. Амралтын хэд хоногоос нь хумсалдаг байхгүй юу. Иймэрхүү зүйл л нөлөөлсөн байх. Очмооргүй л санагддаг байсан.
-Шинэ дуучдыг түрүү үеийнхэн шоглож, чаддаг тухай танайхан ярьдаг. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
-Түүнийг тойрдог хүн харин байхгүй шүү. Наймдугаар сарын сүүлчээр ажилдаа ороод аравдугаар сарын 1-нд анхны дуурьтаа гарав. Театр өвөл цагийн нээлтээ “Учиртай гурван толгой”-гоор хийсэн юм. Шинэ гоцлоочид бүгд л Балганы дагуул болдог юм чинь, Балганы дагуул боллоо. Дөрөвдүгээр үзэгдэлд Юндэнгийн талтай ноцолддог хэсэгт миний түрүү үеийн нэг дуучин “Чи найрал дууны тэр дуучинтай ноцолдоно. Цаадах чинь сүрхий барилддаг юм. Барьж аваад л мэхээ хийхгүй бол чамайг аваад шидчихнэ шүү” гэв. Тэгэхээр нь нөгөө дуучныг барьж аваад шилбүүрдчихсэн чинь зассан тайзыг нь нураагаад хаячихав. Туслах найруулагч загнаад сүйд боллоо
. -Бэлтгэл дээр үү, тоглолтын үеэр үү?
-Тоглолтын үеэр. Маргааш өглөө нь Л.Эрдэнэбулган найруулагч дуудлаа. Өрөөнд нь ортол “Чи тайз нураагаад яасан танхай дуучин бэ. Анхныхаа тоглолтод тайз нурааж байгаа юм чинь жаахан удахаараа сүйдлэх нь ээ” гэж байна. “Ма най хэд тэр хүнийг айхтар барилддаг, барьж аваад дархан мэхээ хийгээрэй гэсэн шүү дээ” гэтэл Л.Эрдэнэбулган най руулагч инээгээд “Эхний удаа анхааруулаад арга хэмжээ авахаа больё. Цаадуулынхаа хэлсэн үгэнд болгоомжтой хандахгүй бол чамайг юунд ч хийж магадгүй шүү” гэсэн. Манай хууччуул шинээр ирсэн хүүхдүүдийг тэгж чаддаг байхгүй юу. Бас тоглолтын үеэр, дөрөвд үгээр үзэгдлийн худалдаачин орж ирдэг хэсэгт би хаалганы хажууд зогсох ёстой байлаа. Гэтэл ардын жүжигчин А.Хавлааш ах гарч ирснээ “Чи ийм хол зогсохгүй. Энд зогсдог юм” гээд хаалганы голд шахам зогсоочихлоо. А.Хавлааш ах Юндэнд дуулж байсан юм. Тэр том хүн тэгж хэлэхээр би юу гэж үгүй гэх вэ. Хэлснээр нь зогсож байтал хуйлаастай том торго барьсан худалдаачин гарч ирээд, торгоныхоо булангаар миний гэдэс рүү цохичихдог байгаа. Нэг хэсэгтээ дуу гарахааргүй болтол хүчтэй цохичихоод инээгээд цаашаа явчихаж байгаа юм. Энэ мэтчилэнгээр их шоглуулна шүү дээ. Шинэ орж байгаа хүнд адал явдал их тохиолдоно доо.
-Одоо энэ нь хэвээрээ юу?
-Хэвээрээ, хэвээрээ. Уламж лал алдагдаагүй. Бие бие нээ чадаад л байдаг юм. “Тоска” дуурьт цэргүүд гарч ирж буудчихаад буцаад ордог хэсэг байдаг даа. Тэд хөл тавьж гарч ирээд л буцаад ордог, дахиж гарч ирдэггүй шүү дээ. Гэтэл дуурь дуусаад, ардын жүжиг чин Б.Жавзандулам бид ёсолтол нэг цэрэг гарч ирээд биднийг дагаад ёсоллоо. Яаж байгаа юм бол гэтэл манай хэд найрал дууны шинэ дуучныг чадчихсан байгаа юм. Ийм л хөгжилтэй, бас хатуу дэг жаягтай анги даа. Шинэ орж ирсэн хүн бол эхний 1-2 жилдээ 202 тоот өрөөний үүд хавьцаа л зогсоно шүү дээ. Хурал зөвлөлгөөн болсон ч, бэлтгэл хийсэн ч үүднээс дээш алхахгүй шүү дээ. -Та 30 гаруй жилийн хугацаанд хийж бүтээснээ товч тоймлооч? -Манай театрын урын санд дэлхийн сонгодог болон үндэсний 50 гаруй дуурь байдаг юм. Тэдгээрээс 27-28- ыг нь тогтмол тоглодог. Үүний 26-д нь би гол ба туслах дүр бүтээсэн юм билээ.
-Ж.Пуччинийн дөрвөн гол дуурьт дуулсан хүн ДБЭТ-т танаас өөр байдаггүй юм уу?
-Ж.Пуччинийн “Тоска”, “Эрвээхий хатагтай”, “Богема”, “Турандот” гэсэн дөрвөн алдартай дуурь бий. Энэ дөрв өн дуурьт бүгдэд нь гол дүр бүтээснээрээ би бахархдаг.
-Та “Кармен”-д 22 жил, “Эрвээхий хатагтай”-д 17 жил ганцаараа дуулсан гэсэн. Хэр олон Кармен, Чио Чио сантай хамтрав?
-Ардын жүжигчин Ч.Мөнхш үр, А.Долгор, соё лын тэргүүний ажилтан Д.Долгормаа, Ц.Ерөө, Р.Доржхорлоо нарын таван Кармены нүүр үз сэн. Долоон Чио Чио саныг тайзан дээр хө төлж гар гасан. Ардын жүжиг чин Б.Жавзандулам, гавьяат жү- жигчин Б.Цэцгээ, С.Мөнгөнцэцэг, Н.Нарантуяа, соёлын тэр гүүний ажилтан н.Үржин, Б.Эр дэнэтуяа нарыг анх Чио Чио санд дуулахад би партнёр нь болсон.
-Гоцлол дууны ангийнхан 60 жилийн ойдоо олон бэлэг барьж байгаа юм байна.
-Тэртээх 1952 онд Хөгжимт драматик театрт гоцлол дууны анги байгуулснаас хойш нэгэн жарныг үджээ. Энэ хугацаанд манай ангитай амьдрал, уран бүтээлээ холбосон уран бүтээлчдээс хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Л.Цогзолмаа, Г.Хайдав тэргүүтэй 99 алдартан төрсөн. Хөдөлмөрийн баатар гурав, ардын жүжигчин 13, гавьяат жүжигчин 25, олон улсын томоохон уралдаанаас алт, мөнгөн медаль авсан 13 дуучныг манай анги төрүүлсэн. Ийм баялаг түүхтэй, алдар хүндийн тавцанд хүрсэн өнөр хамт олон болсон. Өнөөгийн байдлаар манай анги 28 гоцлол дуучин, хоёр төгөлдөр хуурч, дуулах ур зүйн нэг багштай, 31-үүлээ ажиллаж байна. Нэг ч төгрөггүй байж бид том зориг гаргаж 60 жилийнхээ ойг тэмдэглэх, олон ажил төлөвлөсөн. Одоо тэр ажлынхаа ард гарч байна даа.