Агентлагийн дарга нарт хариуцлага тооцох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх Засгийн газарт бий. Луу жилийн босгон дээр энэ эрхээ эдэлж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэд хэдэн агентлагийн дарга, дэд даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Бензин шатахууны үнийн өсөлтийг зохицуулж чадаагүйнх нь төлөө Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, дэд дарга нарыг огцруулсан бол Цөмийн энергийн газрын удирдлагуудыг Засгийн газрын хурал даанд ирж, мэдээлэл өгөөгүй гэх шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Харамсалтай нь хуулийн үндэслэл муутай, хэт ерөнхий шийдвэр гаргаснаас заргалдсан бүхэн заргаа авч, Засгийн газар Төрийн албаны зөвлөлийн өмнө буруудаж, шат шатны шүүхийн өмнө толгой гудайлгах болов. Агентлагийн дарга нарт ийнхүү хариуцлага тооцож байсан тохиолдол Засгийн газрын түүхэнд тун ховор.
Тэр тусмаа ард түмний нуруун дээр бензин шатахууны үнийн дарамт үүрүүлж, төрийн “үйлчлэгч”-ийн ажлаа муу хийснийх нь төлөө ийнхүү хариуцлага тооцож бай сан нь хэд билээ. Үүнийх нь төлөө түмэн олон Засгийн газарт талархаж байв. Гэвч Засгийн газар шийдвэр гар гахдаа мөн л хариуцлагагүй хандсанаас төрийн албан хаагчдын “хамгаалагч” ТАЗ болон шүүхийн өмнө эргээд өөрсдөө буруудаад эхэллээ. Яагаад ийм байдалд хүрэв. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө” гэсэн заалт бий.
Энэ заалтаар олгогдсон эрхийнхээ дагуу Засгийн газар дээрх агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ. Гэтэл энэ нь төрийн захиргааны албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадсангүй. “Ажлаас чөлөөлсүгэй” гэснээр асуудал дуусдаг үе ард хоцорсон. Тиймээс хэн нэгэнд хариуцлага тооцож л буй юм бол Засгийн газар ч гэсэн өөрөө хариуцлагатай шийдвэр гаргадаг баймаар байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны албан хаагчийг эрүүл мэнд, өөрийн хүсэлт, тэтгэвэрт гарах нас нь болсон, эсвэл ёс зүйгээ зөрчсөн, хариуцлага алдсан гэх мэт тодорхой үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх, халах учиртай. Гэтэл Засгийн газар ганц удаагийн биш хэд хэдэн шийдвэртээ энэ тухай орхигдуулснаас ТАЗ-ийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр хууль зөрчсөн нь нотлогдож эхэлсэн. Энэ нь Засгийн газрын нэр хүндэд ч халгаатай болов.
Өнгөрсөн жил Биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл үндэслэл нь мөн л буруу байснаас эргээд ажилд нь томилсон. ТАЗ-өөс 2011 онд хэлэлцсэн энэ төрлийн маргааны дө- рөвний нэгийг нь алба хаагчийн талд шийджээ. Үүнээс үзвэл шийдвэр гар гагчдын олонх нь ямар нэг үндэслэлгүйгээр шийдвэр гаргажээ. Харин одоо Газрын тосны газар, Цөмийн энергийн газрын дарга нарыг ажлаас чөлөөлсөн нь буруу гэ сэн дүгнэлтийг ТАЗ-өөс гаргаад байгаа. Энэ нь Засгийн газрын хувьд дөрөв дэх ялагдал нь. Харин цаашид яах вэ? Заргалдсан болгонд заргаа алдаж, гаргасан шийдвэр бүрээ “залруулаад” байвал хоёрын хооронд ийм шийдвэр гаргах хэрэг байсан юм уу? Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасны дагуу одоо дээрх агентлагуудын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид удирдаж байна.
Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж хэн бэ? “Жинхэнэ” дарга нь шүүхийн шийдвэрээр буцаан томилогдсон тохиолдолд түр даргын гаргасан шийд вэрт асуудал үүсвэл хариуцлагыг хэн нь хүлээх вэ ? Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Ман лайжав ажиллаж байгаа. Энэ хүн ажлаа авсан даруйдаа өөрийнхөө хү мүүсээр багаа бүрдүүлжээ. Тамгын газрын дарга, Лиценз олголтын газ рын дарга болон хэд хэдэн ажилтнаа халсан нь одоо ТАЗ-д гомдол гарган, зарга үүсээд явж байгаа. “Жинхэнэ” даргынх нь асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүйгээс ТАЗ-өөс сонгон шалгаруулалт зарлаж, Г.Манлайжавыг “жинхлэх”-ээс түр түдгэлзсэн. Зарим эх сурвалжийн хэлснээр тэрбээр дарга болуутаа шинэ тамга хийлгүүлэн, ЦЭГ-ыг албан ёсны хоёр тамгатай болгосон гэсэн мэдээлэл байна. Хэрэв үнэн бол жинхэнэ, хуурамч хоёр тамгын аль нь хүчинтэй вэ? Үүнээс асуудал үүсвэл аль дарга нь хариуцлага хүлээх вэ? Түр дарга ажилтан албан хаагчдаа халж, солих эрхтэй юү гээд олон асуудал урган гарч буй.
Гэтэл даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй холбоотой энэ мэт эрх үүрэг, хариуцлагын зохицуулалт Төрийн албаны тухай хуульд алга. Засгийн газар алдаа гаргасан, ажилдаа хайнга хандсан хэн нэгэнд хариуцлага тооцох нь зүй ёсных. Гэхдээ шийдвэр нь энэмэтчилэн “цоорхой”-той гарсаар байвал хариуцлага тооцох нь байтугай зар га үүсгэсээр заваарч дуусах нь. Тө рийн албанд, ялангуяа агентлагийн удирдлагын түвшинд хоёрдмол орон зай бий болов. Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Засгийн газрын шийд вэрийг зөвхөн Засгийн газар өөрөө, эсхүл УИХ хү чингүй болгохоор заасан. Тиймээс төрийн албан хаагчдын “ҮЭ” болсон ТАЗ Засгийн газрын шийдвэрийн “цоорхойг” хэчнээн илрүүлсэн ч нөхөх эрх нь үгүйлэгдэж байна. Цаа шид ТАЗ төрийн албан хаагчдаа “хамгаалж” чадах эсэх нь эргэлзээтэй болов. Цэцийн шийдвэрийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэдэг. Тэгвэл Засгийн газраас томилогддог төрийн албан хаагчдын хувьд “хөх тэнгэр” нь Засгийн газар байх уу, Төрийн албаны зөвлөл байх уу?