УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвсэл орол цохоо мэдэгдэж, СЕХ-нд холбогдох мате риалаа хүргүүлээд байна. Тэдний хэдийнх нь материал хуулийн шаардлага хангаж, хэд нь бүртгэлийн шатнаас бүдрэх нь удахгүй тодорхой болно. Юутай ч энэ сонгуульд МАХН ба МҮАН, БНН ба Хамуг Монгол хөдөлмөрийн нам эвсэж, бусад нь дангаар оролцохоор шийдвэрлэжээ. Эвтэй байхдаа хүчтэй гэсэн зарчим сонгууль хаяанд ирмэгц ийнхүү хүч нь суларсан байна. Н.Энхбаярын далбаан дор таван нам нэгдэхээр түншлэлийн гэрээнд гарын үсэг зураад л, “Олон жил эвсэж, задарч үзлээ. Одоо хангалттай туршлага хуримтлуулсан. Нэгдэх цаг болсон” гэцгээж байсан. Олон нийтийн болгоомжилж, хэвлэлүүдийн таамаглаж байсан ёсоор БНН-ын “тогтворгүй” дарга Б.Жаргалсайхан яг барианд гарахын өмнө бодлоосоо буцсан. Харин сонгуулийн үеэр хааяа нэр нь дуулддаг МЛН, МОНАРХ түншлэгчээр оролцож буй аж. Ийнхүү зургаан нам хоёр эвсэл болсноос бусад нь энэ сонгуульд “тусгаарлах” зарчим баримталж буй аж.
ТЭД ЮУНД НАЙДАВ
Жижиг намууд эв сэж оролц вол ялах магад лал нь нэмэгддэг. Гэх дээ УИХ-ын сон гуулийг анх удаа холи мог тог тол цоогоор явуулах гэж буй нь дангаар оролцох ашигтай гэ сэн гаргалгааг бий болгожээ. Сон гуу лийн тухай хуулийн дагуу 76 ги шүүний 48-ыг тойргоос, 28-ыг на мын жагсаалтаар сонгоно. Сайн, муу ч гэ сэн хоёр гурван сонгуульд оролц сон, ганц ч болов лидерээр нь хүмүүс таньдаг болсон учраас таван хүний санал авчихаж магадгүй гэсэн нэг том горьдлого тэдэнд байна. Нийт сонгогчийн таван хувийн санал гэдэг нь 2-3 суудал “ногоон гэрлээр” авна гэсэн үг. Тэгэхээр намууд эв сээд хамтын хүчээр сонгогчдын та ван хувийн босгыг давлаа гэхэд үүнд ногдох цөөхөн суудлаа яаж хуваарилах, хэн нь авах вэ гэдэг дээр “дайн” дэгдэнэ. Үүний оронд дангаараа сонгуульд ор чих оод юмыг яаж мэдэх вэ, таван ху вийн санал авчихвал “зодолдохгүй” амар гэж бодсон аж.
Үүнийг тэдний улс төрийн амбийцтай нь холбон ойлгож болно. Ямар ч бөх унана гэж барилддаггүй хойно. Хо лимог тогтолцоо “ах” намуудын сонгуулийн тактикт ихээхэн өөрчлөлт оруулсантай адил гуравдагчид ч хөдөлгөөнд орсон нь энэ. Товчхондоо бол Сонгуулийн хууль тэдэнд дангаар оролцох замыг нь заагаад өгчихжээ. Таван хувийн босго давчих байх гэсэн найдвараас гадна эвсэл болсон хойно нэг нам нь хазгай гишгэхэд л жагсаалтаас хасагдах хатуухан заалтууд Сонгуулийн хуульд орсон нь болгоомжлол үүсгэсэн байна. Тэгээд ч олон нийт АН, МАН гэсэн хоёр хүчнийг ээлжлэн сонгохоос залхаад ши нийг эрэлхийлж мэднэ гэсэн горьдлого энэ болгоомжлолд нь хүч өгсөн болов уу. Хамтарч буй нэг намаасаа болж юу ч үгүй үлдсэнээс дангаар ороод 50:50 хувийн боломжоо эдлэе гэжээ. Юутай ч таван хувийн босгыг аль нам нь давах магадлалтай вэ гэдгийг тандах гээд үзье. Гуравдагч хүч нийхэн дотроо МАХН ба МҮАНын эвсэл, ИЗНН илүү нэр хүндтэй. ИЗНН. Уг нам байгуулагдсан цагаа саа УИХ-д төлөөлөлтэй байсан, НН-ынхнаар эгнээгээ тэлсэн тэдний тухайд таван хувийн босгыг асуу далгүй давчихна.
Мажоритари системээр өрсөлдөж байснаас илүү суудал авах боломжийг холимог тогтолцоо олгож буй юм. Тэгээд ч нэр цэвэр намд тооцогддог учраас олон нийт уг намд элэгтэй. Намын дарга С.Оюун, Д.Энхбат нар тойргоор өрс өлд лөө гэхэд саналаа авчихна. Бас тэд ний нэрээр нам нь оноо цуглуулах учир 2012-2016 оны УИХ-д ИЗНН бүлэг байгуулах боломж гарч магадгүй юм. МАХН ба МҮАН. Тус намын дарга Н.Энхбаярыг баривчилсан, хорь сон, өлсгөлөн зарласан гэх мэтээр түүнтэй холбоотой үйл явц энэ эвслийн хувьд үнэгүй сурталчилгаа болж буй. Байсхийгээд л хөлөө гозолзуулаад өргүүлээд явдаг Н.Энхбаярын энэ дүр зургийг харсан өр нимгэн эхчүүд, хөгшчүүл нүднийхээ нулимсыг арчив. Тэдний хувьд энэ хүн авлигын загалмайлсан эцэг, хууль ёсыг уландаа гишгэсэн эсэх нь биш, хүчний байгууллагынханд дөрвөн мөчөөрөө дамжлуулаад явж буй нь илүү чухал байгаа юм. Хэрэв эрүүл мэнд нь сайн байгаад, бас шүүхээс ялын тогтоол уншуулчихгүй л бол Н.Энхбаяр сонгогдох магадлал өндөр байгаа. Түүний эвсэлд Ерөнхий сайд асан М.Энхсайхан бий. Н.Энх баяр, М.Энхсайхан, дээрээс нь МАН-аа орхиж тэдэнтэй нэгдсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарт ч “эх оронч хүү”-гийн замаар олны хайрыг татаж сонгогдох боломж нь бий.
МАН-ыг дотор нь хага ралдуулж буй МАХН “ах” намын хувьд шүдний өвчин болсон нь үнэн. Тиймээс энэ эвсэл МАН-д ногдох саналаас чамлахааргүйгээр зулгаах биз. Болж буй үйл явцын цаад учрыг ухаа раагүй гэнэн сонгогчид уг эвсэлд таван хувийн санал “бэлэглэчихэд” гайхах зүйлгүй. Дээрх таван хүнээс гадна намд өгсөн саналаар хэдэн хүн гарч ирнэ гэж тооцвол МАХН ба МҮАН ирэх Парламентад бүлэг байгуулчих боломж харагдаж буй юм. МУНН. Тэд олон ч жил сонгуульд оролцлоо. Гэвч түүхэндээ нэг л удаа УИХ-д төлөөлөлтэй байж үзсэн. Тус намыг О.Дашбалбар агсан УИХ-д тө лөөлж байснаас хойш эвсээд ч, дангаар ороод ч сонгуульд нэг л амжилт олохгүй байгаа юм. Түүнээс биш шинэковуудыг бодвол МУНН ха шир бурхи юм. Уг намаас дарга Б.Батболд, Тамгын газрын дарга Жар галсайхан нар нэр дэвшдэг. Олны төдийлэн танил биш бас бус хүн ч өрсөлдөнө. МУНН-ын тухайд МАХН-тай сүжирсэнгүй. Олон жилийн хур туршлага, танил болсон нэрэн дээ найдаж буй биз ээ.
Холимог тог толцоо тэдэнд энэ удаа боломж олгох эсэхийг харж байя. ЭЧХН. Эвсээгүйн шалтгаанаа тус намын дарга Ш.Төмөрсүх “Хулгайч гүй, цэвэр нам ховор байна. Тэгээд ч Сонгуулийн хуулиар эвсэл болж ороход саад олон бий” гэж тайл барлав. Тиймээс 50:50 хувийн бо ломжоо эдлээд үзье гэсэн байна. “Аль нэг намтай эвссэн байлаа гэхэд нө гөөх нь өмнөх сонгуульд оролц сон сан хүүгийн тайлангаа өгөөгүй байвал тэгээд л шууд хасагдана” хэмээн ЭЧХН нам болгоомжилж байна. 2008 онд тус намаас нэр дэвшигч нэг дүү- рэгт сонгогчдын найман хувийн л са нал авсан аж. Ирээдүй нь ийм бүрхэг бай гаа ч тэд гандан буурахгүй байна. Бусад. Дээд шүүхэд бүртгэлтэй 21 намааас 17 нь дангаар болон эвсэл болж энэ сонгуулд оролцохоор мэ дүүлгээ өгсөн гэсэн үг. Нэр дурдсан намуудаас бусад нь шинэхэн байгуулагдсан, эсвэл нэг бус сонгуульд оролцож байсан ч амжилт олоо гүй аж. Сонгууль болохоор сураг нь сонсогдоод бусад үед нь ичээндээ ор чихдог эдгээр намынхны хувьд ч Сон гуулийн хууль шинэчлэгдсэн, намын нэрээр суудал авчих ч юм бил үү гэсэн найдвар-гэрэл хонгилын үзүүрт гялал заад байгаа хэрэг. “Юмыг яаж мэдэх вэ” гэсэн горьд лого тээсээр гуравдагчид сон гуулийн гараан дээр ирж явна. Сонгогчид хэнд нь ямар орон зай олгох юм бол доо.
С.ТУУЛ