Гацаанд ороод байсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тухай хуулийн төсөл болон энэ оны төсвийн тодотголыг УИХын баасан гаригийн үдээс хойших чуулганаар эцэслэн батлав. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төсвийн тодотголыг батлах гэсэн ч МАН-ын гишүүд картаа сугалж авч, эсэргүүцэл илэрхийлсэн тул танхимд 40 гаруй хүн байсан ч ирц “31” гэсэн тоог заагаад болсонг үй. С.Бямбацогт гишүүн эзгүй байгаа АН-ынхны картыг сугалж авав. Монголбанкны ерөнхийлөгчийг томилох асуудалд МАН-ын гишүүд оролцож, саналаа өгсөн ч тодотгол батлах болмогц ийм үйлдэл хийсэн юм. Тэд “Хэлэлцэх асуулгын дараалалд байхгүй Монголбанкны тэргүүнийг батлах асуудалд бид оролцлоо. Одоо манай Бүлэг байгуулах асуудлыг шийдэж өг. Мөн төсвийн тодотголдоо сар бүр 20.000 төгр өгийг хүүхдээс гадна ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олго” гэсэн шаардлага тавьсан юм. АН-ын бүлгийн дарга “Хуралд оролцож байгаа юм бол картаа хийгээд ирцээ бүртгүүлчих, үгүй бол гараад яв. Бид ирцээ бүрдүүлэх арга хэмжээ авъя” гэлээ.
Гэвч МАН-ынхан гарсангүй, бас ирцэндээ ч бүртгүүлсэнгүй. Засгийн газар байгуулагдаад 21 хонож байхад төсвийн тодотголыг УИХ баталж завдаагүй, улмаар төрийн байгууллагын ажилтнуудын цалин, төсөв хэцүүдэж төсвөөр барьцаалсан улс төрд нь ард иргэд хохирч байгаа тул аахар шаахар зүйлээр асуудлыг бүү гацаагаач хэмээн Сангийн сайд Ч.Улаан хүсэв. “МАН бүлэггүй байх нь улс орны эрх ашгаас дээгүүр хэрэг үү. Ард түмнийхээ идэх уухаар барьцаалж буй чинь түүхэнд хар толбо болж үлдэнэ” хэмээн С.Эрдэнэ бухимдаж, МАН-ынхан “Дуртай асуудлаа болохоор дараалалд байхг үй ч оруулж ирээд хэлэлцчихдэг. Бидний Бүлэг байгуулах асуудлыг болохоор хойшлуулаад байна” хэмээн Ө.Энхтүвшин тайлбарлалаа. “Төсвийн эцсийн хэлэлцүүлэг дээр шууд санал хураах ёстой. Асуудал байсан юм бол өмнөх хэлэлцүүлгүүд дээр ярих учиртай. Бүлэг байгуулах асуудлаа улсын төсв өөр барьцаалж болохгүй. Санал хураалтдаа оролцоод л эсрэг товчлуур дараад явчихаач” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Энэ мэтээр гишүүд талцан маргахад УИХ-ын дэд дарга С.Баярцогт Дэгийн тухай хуулиас уншиж танилцуулав. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэрг үүцэхээс бусад тохиолдолд хурал хаях, оролцохгүй байхыг хориглодог аж. Мөн өмнөх асуудлыг хэлэлцэхэд оролцсон, ирцээ бүртгүүлсэн л бол дараа нь эзгүй байсан ч эсрэг санал өгсөнд тооцогддог юм байна. Ийнхүү хэдэн минут үр дүнгүй маргалдсаны эцэст УИХ-ын дарга Дэгийн тухай хуулиа баримтлахаар болж, МАН-ын гишүүдийн карттай үгүйг үл харгалзан өглөөний ирцээр саналаа хураахаар болов. Гэтэл заавал картаа хийж байж өмнөх бүртгэлийг гаргадаг горим бүртгэлийн төх өөрөмжид үйлчилдэг гэнэ. Үүнийг янзалсны дараа хурлаа үргэлжлүүлье гэснээр чуулган түр завсарласан. Иймэрхүү хошин байдалтай завсарласан чуулган үдээс хойш эв найртай үргэлжилж, дээрх хоёр хуулиа гараас гаргасан юм.
Дахин сонгууль явуулахыг үгүйсгэхгүй гэв
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоохоор томьёолсон байна. Тухайлбал, тухайн сум 2000 хүртэл хүн амтай бол 15, 5000 хүртэл байвал 21, 5000-9000 бол 27, түүнээс дээш хүнтэй бол 31 төлөөлөгчтэй байх нь. Дүүргийн ИТХ-ын хувьд 20000 хүртэл бол хүн амтайд 17, 20000-80000 хүртэл бол 25, 80000-180000 хүртэл бол 35, 180000 ба түүнээс дээш бол 41 төлөөлөгч ногдохоор шийдэв.
Орон нутгийн сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэн нэг буюу олон мандаттай олонх (мажоритар) хэлбэрээр явуулна гэсэн заалтын тухайд МАН-ын гишүүд эсрэг байр суурьтай байлаа. Тухайлбал, Д.Дэмбэрэл орон нутагт холимог системээр сонгууль явуулах нь нутгийн иргэдийг талцуулж, хэт улстөржүүлэх аюултай гэж үзэж байв. Ийнхүү Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, холбогдох УИХ-ын тогтоолын төсл үүдийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилж үүлсэн. Байнгын хороо шуурхай хуралдаад чуулганаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн байна. Орон нутгийн сонгуулийг “Сонгуулийн жилийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригт зохион байгуулна” гэсэн заалтыг Байнгын хорооны хуралдаанаар “Арваннэгд үгээр сарын 21-нд хийнэ” болгож тодруулсныг чуулганаар дэмжив. Ийнхүү орон нутгийн сонгуулийг өмнөх жишгээс сараар хойшлуулж зохион байгуулахаар болов. Малчид хадлан тариаландаа гарсан цагаар сонгууль явуулахаар ирц бүрдэхгүй байх эрсдэлтэй хэмээн МАН-ынхан болгоомжилж байсан.
Ийм байр сууриа ч Ө.Энхтүвшин гишүүн илэрхийлж, заавал цахим хэлбэрээр санал тоолно гэхгүйгээр аравдугаар сард зохион байгуулах боломжтой гэж байлаа. Тэрбээр “Энэ жил цас их орох төлөвтэй байгаа. Тиймээс саналаа өгөх гэж 50- 60 км газар явах хүн байхгүй. Түүнээс гадна өвлийн идшээ бэлтгэж эхэлдэг цаг. Хэрэв орон нутгийн сонгууль хүчингүй болвол хариуцлагыг олонх болсон та бүхэн хүлээх ёстой” гэлээ. Мөн гишүүн О.Баасанхүү “Орон нутгийн сонгуулийг өвлийн цагт зохион байгуулснаар ирц бүрдэх тухайд асуудал гарч мэднэ. Хэрэв уг сонгуулийг дахин явуулах хэрэг гарвал зардал мөнгө нь нэмэгдэнэ. Үүнийг тооцсон уу, санал тоолох машин найдвартай юм уу” хэмээн асуусан. УИХын гишүүн Р.Гончигдорж “Хуулийн төслийг хэлэлцэх асуудал хойшлогдож байсантай холбоотойгоор орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа хойшлогдсон. Арваннэгд үгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт буюу мөн сарын 8-нд сонгуулийг явуулах боломжийг судлахад иргэд өвөлдөө бэлтгэх зэрэг нь давхцаж болзошгүй байгаа. Харин арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт буюу 21-нд зохион байгуулбал малчид өвөлжөөлчихсөн, идшээ бэлтгэчихсэн байна гэж үзсэн. Байгалийн давагдашг үй нөхцөл байдал үүсэхийг өнөөдөр тооцох аргагүй. Дахин сонгууль явуулах тохиолдол гарахыг ч үгүйсгэх аргагүй” гэсэн хариулт өгч байлаа. Хуулийн төслийг гишүүдийн 69,8 хувийн саналаар баталсан.