Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сон гуу лийн тухай хуулийг УИХ гараас гаргаад байна. 12 бүлэг 61 зүйлтэй, харахад байдаг л нэг хууль. Гэхдээ цагаан дээр хараар бичсэн зүйл, заалтыг нь уншаад үзвэл удахгүй болох сонгуулийн тухай төсөөлөл толгойд бууна. Өмнө нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлээд ихэнх заалтыг бэлдээд өгчихсөн учир ерөнхийд нь “хуулаад” тавьчихсан. Орон нутгийн сонгуулийг холимог системээр зохион байгуулна, сонгогчдын бүртгэл, саналын хуудас тоолох ажлыг автомат төхөөрөмж амжуулна. Энэ бол ололт. Гэхдээ УИХ-ын гишүүд хуулахдаа ур чадвар муутай хүүхэд шиг зарим нэг заалтыг нь муутгах шахаад, хэрэг тэй заримыг нь гээчихсэн нь эргэлзээ дагуулж байна.
МАРГААН ДАГУУЛСАН ЗААЛТУУД
Орон нутгийн сонгууль энэ жил анх удаагаа өмнөх жилээс нэлээд хойно, арваннэгд үгээр сарын 21-нд болно. Өмнө нь аравдугаар сарын эхээр болдог байсан сонгуулийг яагаад ийнхүү хойшлуулав гэсэн асуулт гарна. Хууль санаачлагчдын тухайд цахим үнэмлэх хэвлэж дуусахыг хүлээж, ийнхүү хойш товлосноо учирласан. Төлөвлөгөө ёсоо роо бол цахим үнэмлэхийн сүүл чийг ирэх сарын 23-нд хэвлэж дуусах юм билээ. Нэгэнт хэвлэгдчихсэн үнэмлэхээ эзэн нь ирж авахыг хүлээж суугаа хороодын ажилтнууд ч бий. Тэгэхээр хүнд сурталтай, бэлэнчлэх дуртай иргэддээ өнөөх үнэмлэхийг тараах нөөц хоногийг тооцсон бололтой. Арваннэгдүгээр сарын эхээр сонгууль хийх санааг сөрөг хүчнийхэн шүүмжилж, “Малчид өвөлжөөндөө буудаг цаг. 50-60 км алслагдсан газраас малаа эзэнгүй орхиод санал өгөхөөр ирэх үү” хэмээн асууж байсан юм. Гэтэл УИХ-аас уг хуулийн төсөл дээр ажиллуулахаар байгуулсан Ажлын хэсгийнхэн хугацааг арваннэгдү гээр сарын 21 болгож өөрчилснийг УИХ батал чихлаа. “Тэр болтол малчид хад лангаа хадаад, өвөлжөөндөө буу гаад төвхнөж амжина” хэмээн Ажлын хэсэг тооцсон аж. Харин МАН-ынхан “Ажлын хэсэг дээр ирэх сарын эхээр гэж тохирсон байс наа гэнэт өөрчилсөн нь МАНыг дэмж дэг орон нутгийн иргэдийг сон гуульд оролцуулахгүй байх хэтийн зорилготой” хэмээн хардсаар үлдэж байна. Бас “Ийм орой зохион бай гуу лахаар ирц бүрдэх үү” гэсэн эргэлзээ дагаж буй юм. Гэвч хуулийг нэ гэнт баталчихсан. Одоо эргэлзэх, харда хын оронд ирцээ бүрдүүлэхийн төлөө ажиллах л үлдэж байна. Ирц бүрдэхгүй гэж уруу татах биш, сонгуульдаа идэвхтэй оролцоорой хэмээн ухуулах нь улстөрчдийн хувьд хам гийн зөв гарц болж буй юм. Мөн УИХ-ын сонгуулийн хуулийн нэг дэвшилт заалт нь төрийн ал бан хаагчдаар уг ажлыг зохион бай гуулах зохицуулалт байлаа. Уг хуу лийн төсөлд төрийн албан хаагчид биш улс төрийн намууд өөрсдөө зохион байгуулах “манараа” заалт орчихсон тууж явсан. Үүн дээр бол МАН-ын хардалт зүй ёсных байв. Өөрөө өөрийгөө хянана гэж байхг үй. Түүний оронд хэдийгээр на мын угшилтай ч төрдөө тангараг өргө- чихсөн хүмүүсээр хийлгэвэл дээр болно. Улмаар дээрх заалтыг өөрчилж, төрийн албан хаагчид сон гуулийн хэс гийн хороодод ажил ла хаар бол гож баталсан. Хуу лийн 13.9-т “Сон гуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл, тө рийн улс төрийн албан тушаалтан болон тө лөө лөгчид нэр дэвшигч нь сон гуу лийн хороодын бүрэлдэхүүнд оро хыг хориглоно” гэсэн заалт оруул жээ. Дээрээс нь санал тоолох төхөө рөмжид эргэлзсэн хү мүүс бий. Тэ дэнд “зориулаад” хэсгийн хороо тус бүрт хяналтын тооллого хийхээр хууль чил сан байна лээ.
БЭЛТГЭЛ СУРТАЛЧИЛГАА
Нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ авсан өдрөөс сурталчилгаагаа эхэлнэ. Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, урлагийн арга хэмжээ зохион байгуулах, эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ явуулах хориотой. Үнэндээ хуульд л үнэмлэх авсан өдрөөс сурталчилгаа эхэлнэ хэмээн заасан байд гаас биш, түрүүлээд эхэличхдэг. УИХ-ын сон гуулийн үеэр мөнгө, эд зүйл тараа хыг хориглосноор нэр дэвшигчид өөр нэг арга олсон. Энэ нь орон нутгийн удирд лага, Засгийн газрын сайдын нэрээр дамжуу лан сурталчилгаа хийх арга байлаа. Тэгвэл энэ удаа байр солигдож мэдэх нь. Нэгэнт УИХ-д сонгогд чихсон гишүүд, сайд нар нь бэлт гэл сурталчилгаа хийх үүргийг гүйцэтгэнэ. Сонгогдсон дүүр гийнхээ сурагч дад компьютер бэ лэг лэхээс орон нутгийн сонгуулийн ажил эхэлжээ. Өнгөрсөн долоо хо ногт л гэхэд хэд хэдэн гишүүн ийм бэлэг тараав. Сонгуулиар амласан хө төлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажил гэх ч яг өдийд таараад буйг нь орон нутгийн сонгуультай холбож хардахад хүргэж буй юм.
БҮСГҮЙЧҮҮДИЙН КВОТ
“Ах” хуулийн дэвшилт заалтаас гээсэн нэг зүйл нь бүсгүйчүүдийн квот. Нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь бүсгүйчүүд байна гэсэн заалтыг УИХ-ын сонгуулийн хуульд тусгуулахын төлөө намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, төрийн бус байгууллагынхан олон жил тэмцсэн. Гэхдээ энэ тэмцэл нь зөвхөн УИХ-ын түвшинд л оролцоогоо нэмэхээр хязгаарлагдаж байсан бололтой. Иргэдтэй тулж ажиллах гол байгууллага ИТХ-д бүсгүйчүүдийн оролцоо хэрэгтэй. Гэтэл үүнийг хүүхнүүд ч, эрчүүд ч “тоосонгүй”. Дээрх квотын ач тус ч байсан биз, энэ УИХ-д есөн бүсгүй сонгогдсон. Тэд эмэгтэй гишүүдийн Бүлэг байгуулсан ч дээрх хуулийн хэлэлцүүлгийн явцад орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, квот тусгах тухай ангайсан ч үгүй. УИХ-ын гишүүн болчихсондоо сэтгэл ханасан уу, баярласан “шокноосоо” одоо болтол гараагүй юу, эсвэл зүгээр л мартчихсан уу. Ямартай ч Ерөнхийлөгч энэ тухай намуудын удирдлагуудад сануулж, нэр дэвшүүлэхдээ анхаараарай гэсэн билээ. Ээлжит сонгуулийн сезон нэгэнт эхэлжээ. УИХ-ын сонгуулиар гар сан алдаа, дутагдлыг засаад, шударгаар өрсөлдөхийг улстөрчдөөс хүсье.